Паралимпид Монголын 12 тамирчин өрсөлдөнө

Паралимпид Монголын 12 тамирчин өрсөлдөнө

Паралимпид Монголын 12 тамирчин өрсөлдөнө

“Парис-2024” Паралимпийн 15 дугаар наадам энэ сарын 28-нд эхэлнэ. Уг наадамд 203 улсын 4400 гаруй тамирчид спортын 22 төрлөөр медалийн төлөө өрсөлдөх аж. Харин Монгол Улсаас зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болжээ.  Монголоос Паралимпид жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд оролцох юм. Паралимпийн наадам нь 1988 оноос эхлэн зохион байгуулагдаж буй. Монгол Улсын хувьд 2000 оноос хойш оролцож байгаа бөгөөд Паралимпийн наадмын хамгийн анхны медалийг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав 2008 онд авч байжээ. Түүнээс хойш хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Б.Ууганхүү нар паралимпээс медаль хүртсэн байдаг.

Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцохоор бэлтгэлээ хангажээ. Түүний хувьд наадмын нээлтэд Монгол Улсын тугчаар ажиллах үүргийг гүйцэтгэх бөгөөд гурав дахь удаагаа паралимпэд оролцож байгаа нь энэ. Тэгвэл Пара хөнгөн атлетикийн төрлийн Т-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд олон улсын хэмжээний мастер  П.Энхманлай өрсөлдөнө. Түүний хувьд анх “Токио-2020” паралимпийн наадмын замд уралдаж байсан юм. Харин пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга оролцох эрхээ авчээ.

Парилимпийн усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас оролцож байгаагүй бөгөөд энэ жил анх удаа усанд сэлэлтийн төрлөөр  Х.Номуун оролцоно.

Үүнээс гадна пара байт харвааны төрөлд ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид цэц мэргэнээ сорино. Мөн таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар тулалдана. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийн хувьд паралимпийн наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна. Тэгвэл пара жүдогийн J-1 ангиллын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-д Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат нар зодоглоно. Монголын тамирчдын түрүүч энэ сарын 18-нд Парисыг зорино.

Монгол Улс "Токио-2020" паралимпийн наадмаас нэг алтан медаль хүртсэн ба шагналт тав, долдугаар байрт таван тамирчин орсноор 106 орноос 57 дугаар байрт жагссан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TanyaOlson 2024-08-16 45.11.21.102

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRodriguez 2024-08-16 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-16 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

DianaMarchetti 2024-08-16 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 2024-08-16 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-08-16 188.130.129.16

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-16 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-16 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-16 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-16 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

GinaMiller 2024-08-16 45.11.20.166

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWoods 2024-08-16 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-16 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-16 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

JaneSmith 2024-08-16 188.130.220.68

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-16 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

IreneTaylor 2024-08-16 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiVarsho 2024-08-16 46.8.223.11

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferValente 2024-08-16 46.8.157.232

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-16 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-16 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-16 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-16 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-16 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-16 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-16 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

YaisaCoyle 2024-08-16 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-16 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-08-16 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-16 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

AracelyLemus 2024-08-16 95.182.126.28

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-16 109.248.14.166

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж