Төсвийн зарлагын дэд хорооны даргад Д.Цогтбаатарыг дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.08.16-нд нийтлэгдсэн

Төсвийн зарлагын дэд хорооны даргад Д.Цогтбаатарыг дэвшүүлэв

Төсвийн зарлагын дэд хорооны даргад Д.Цогтбаатарыг дэвшүүлэв

УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны даргыг УИХ-д суудалтай сөрөг хүчнээс нэр дэвшүүлж, томилдог билээ. Тэгвэл шинэ парламентын Төсвийн зарлагын дэд хорооны даргад Ардчилсан намын бүлгээс Д.Цогтбаатарыг дэвшүүлжээ. Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга сонгох тухай хэлэлцсэн бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн байна.

Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатар нь 2003 онд  Баянхонгор аймгийн хоёрдугаар 10 жилийн сургуулийг, 2007 онд Санхүү эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна. 2007-2012 онд" Голомт" банкинд эдийн засагчаар, 2012-2015 онд "Голомт" банкны Баянхонгор салбарын захирлаар,  2016-2020 онд  Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар, 2021-2023 онд Хаан банкны Салбарын удирдлагын газрын захирлаар, 2024 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн газрын захирлаар тус тус ажиллаж байжээ.  Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжсэн байна.

Сонирхуулахад, Д.Цогтбаатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрог буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангайн тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан бөгөөд  АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж