Чуулган: Гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой гомдол их байна

LiveЧуулган: Гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой гомдол их байна

Чуулган: Гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой гомдол их байна
17 : 09
2024-8-16

Л.Гантөмөр: Шүүхийн шийдвэргүйгээр данс хаадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа ААН-үүдийн дансыг хааж, үйл ажиллагааг нь хязгаарлаад байгаа. Мөн захирлуудыг нь барьж, хорьж байж хэргийг нь хянан шийдвэрлээд байна. Энэ дээр ямарваа нэг өөрчлөлт орох уу. Нэлээд ерөнхийгөөр орчихсон байгаа учир энэ заалтууд байгаа юу гэж асуух гэсэн юм. Тэгэхгүй бол үүнийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд нь бизнесийн орчны талаар мэдэхгүй шууд дансыг нь хаачихаар бусад юм нь болчихдог юм шиг бодоод байгаа. Үүн дээр бодитой өөрчлөлт гарахгүй бол компаниуд дампуурах хэмжээнд хүрээд байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хувийн хэвшил хүний эрхийн чиглэлээр тодорхой алхам хий, судалгаа гарга гэж Ерөнхий сайдаас үүрэг өгсөн. Ер нь, журмаар зохицуулж байгаа болон хуулиар зохицуулж байгаа олон зүйл бий. Тэр байтугай журам их байна гэж чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үгэнд гарсан. Үүн дээр бид тодорхой ажлуудыг хийж байгаа. Албан тушаалтнаас хамааралтай журмаар зохицуулдаг харилцаа их байхаар албан тушаалтны үзэгний үзүүр, эрх мэдэлтэнтэй холбоотой ААН-үүдэд хүндрэл учраад байна. Олон төрлөөр эрх нь хэн нэг эрх мэдэлтний үзгийн үзүүрээр шийдэгдэж байна. Нөгөөтэйгүүр, ААН-үүдийн дансыг хааж байна гэж хувийн хэвшлийн зүгээс маш их ирж байгаа. Яг хаана, хэчнээн ААН-ийн, ямар хэмжээний дансыг хаасан юм гэдэг статистик, мэдээлэл ирүүлээч гэхээр мэдээлэл сайн ирүүлэхгүй байна. Бид худалдаа аж үйлдвэрийн танхимтай хөрөнгө оруулалт болон бизнесийн эрхзүйн орчны чиглэлээр хамтран ажиллах өргөн их хүсэлтэй байна. Өнөөдөр ХЗДХЯ-д боловсруулалтын шатанд явж байгаа хувийн эрхзүйтэй холбоотой 10 гаруй хуулийн төсөл байна. Энэ бүр дээр бизнесийн төлөөлөл оролцоод өөрсдийн эрх ашгийг тусгуулаад явж болно.Данс хаах явдал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, иргэд ААН-ын маргааны түвшинд, татварын байгууллагатай холбоотойгоор хаагдаж байгаа явдлууд байна. Тэгэхээр хаана ямар асуудал байна, хаана ААН-үүдийн эрх ашиг зөрчигдөөд байна гэдгээ харах цаг болчихсон.
Мөн гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой маш олон муу түүх байна. Монгол Улсын шүүхээр шийдвэрлэдэг. Эрх ашгаа хангуулъя гээд шүүхийн шийдвэр гарахаар гаргасан шүүхийн шийдвэр нь биелдэггүй гээд ХЗДХ-ийн сайдын нэр дээр ирсэн гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой маш олон гомдол байна. 
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: Ер нь, энэ асуудлыг бид ажил хэрэг болгоно. Шүүхийн шийдвэргүйгээр данс хаадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Дээр нь өр төлбөртэй хүн гадагшаа явж болдоггүй байдлыг болиулах хэрэгтэй, Дампуурлын хуулийг тодорхой болгох хэрэгтэй. Хүн бизнес хийгээд, ажил хийгээд алдаа гаргасных нь төлөө насаараа шийтгүүлдэг байж болохгүй шүү дээ. Үүнийг ойрын хугацаанд шийдээд явах учиртай.
Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдээс ирсэн гомдол 82 байгаа юм билээ. Шийдэгдсэн нь 18, хүлээгдэж байгаа нь 68 гомдол байна. Тэгэхээр гомдол байгаа байхгүй юу. Бид үүнийг мэдээгүй, хараагүй юм шиг явж ерөөсөө болохгүй.  Ил тод, нээлттэй яриад хөрөнгө оруулагчдынхаа асуудлыг тодорхой шийдэж чаддаг улс болох ёстой.
16 : 02
2024-8-16

Эдийн засгийн өсөлт иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын гишүүн Э.Батшугар:Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ард иргэдийн дунд маш том хүлээлтийг үүсгэж байгаа ялангуяа нийгэм, эдийн засгийн 14 мега төслүүд монгол улсын эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх мөн эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд маш том нөлөө үзүүлнэ гэж харж байна. Хамгийн чухал нь эдийн засгийн өсөлтөө иргэн бүрд хүртээмжтэй байдлаар хэрхэн бий болгох вэ.Энэ нь ирээдүйд монгол улс нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр чинээлэг улсын нэг болох бололцоог нээж өгнө. Үүний тулд хамгийн чухал асуудал нь санхүүжилт бөгөөд 120 тэрбумын санхүүжилтийг босгоход гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад улсын томоохон мега төслүүд ч гэсэн энэ жишгээр хэрэгжсэн байдаг.Жишээ нь Лондоны метроны шинэчлэл, Өмнөд Африкийн төмөр зам, Австралийн ус цэвэршүүлэх байгууламж гэх мэтчилэн. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад ковидын өмнөх үед 15 хувьтай байсан. Үүний 12 хувь нь уул уурхайн салбар тэр дундаа Оюутолгой төсөл бүрдүүлж байсан. Азийн бусад орнуудын хувьд сүүлийн 40 жилд 40-60 хувийг эзэлж байна. Тэгэхээр үүнийг нэмэгдүүлэхийн тулд ямар алхмуудыг хийх вэ. Хоёрт нь зээлжих зэрэглэлийг тогтоодог 22 шалгуур үзүүлэлт байдаг. Монгол Улс макро эдийн засгийн үндсэн параметрээ сайжруулсан, үүнийг дагаад зээлжих зэрэглэл сайжрах боломжтой.Монгол Улс эрчим хүчээ экспортлох боломжтой болж байгаатай уялдуулаад НАПСИ олон улсын эрчим хүчний сүлжээнд элсэх боломжтой юу. Ингэснээр монгол улс зүүн хойд азийн эрчим хүчний супер сүлжээнд шууд холбогдох боломжтой.Манай төрийн өмчит компаниуд гадаадын зах зээлд үнэт цаас гаргах уу. Эдгээр компаниуд 15, 20 хувиа арилжаалж, зарсан мөнгөөрөө зэс хайлуулах үйлдвэр, төмөр замын холболтыг хийх боломжтой. Үүнтэй холбоотой төлөвлөгөө бий юү?

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ бол биднээс хамаарах зүйл юм. Бид хэд хэдэн зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэгдүгээрт төрийн албаны бүтэц данхайлаа гэж их ярьдаг. Гэсэн ч жил бүр данхайлгах асуудлыг өөрсдөө л ярьдаг. Тиймээс 2025 оны төсөвт төрийн албаны бүтэц, орон тоог нэмэхгүй байх ёстой. Хоёрдугаарт бид төрийн албаны бүтцийг багасгахын тулд монголчилж, тоог механикаар багасгах боломжгүй учир зөвлөх үйлчилгээг авах ёстой. Нийслэл хотод ч үүнтэй адил зарчмын шийдвэрийг гаргах ёстой. Хаана сургууль цэцэрлэг барихыг энд сууж байгаа УИХ-ын гишүүд төлөвлөдөг байж болохгүй, хүнээс үл хамаарсан технологи зохицуулах ёстой. Энэ утгаараа хэл ам болоод байгаа ЭТТ, Эрдэнэт үйлдвэрийг гаднын менежментээр удирдуулах нь зүйтэй. Эсвэл худалдан авалтыг салгах ёстой. Тийм учраас Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж менежментийн багийг бүрдүүлэн УИХ-д оруулж ирнэ. Хамгийн их мөнгөтэйгөөс нь эхлэн цэгцэлж засаглалаа сайжруулан улмаар үнэт цаасны арилжааг гаргах болно. Засгийн газар олон улсын түвшинд менежментийг хийж ажиллах болно

14 : 46
2024-8-16

Томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тал нь ТЭЗҮ-гүй байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бид гарчиг баталж давхисаар байгаад 30 жил боллоо.  Оруулж ирж байгаа  аж үйлдвэрлэлийн томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийн тал нь ТЭЗҮ-гүй гэсэн мэдээлэл авсан. Оюу толгойг ТЭЗҮ-г нь тоохгүй  баталсан. Түүний горыг 10 гаруй жил амсаж байна. Тиймээс ТЭЗҮ байхгүй төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ хэзээ орж ирэх вэ. Инженер техникийн ажилтнуудын дүгнэлт гарсаны дараа дахин ярилцах боломж байгаа юу. Зэс хайлуулах үйлдвэрийг туйлын дэмждэг. Гэтэл  ТЭЗҮ-г тодруулаад асуучихаар энэ төслийг гацаасан мэт болчихдог.  Угтаа эдийн засгийн ямар ч үр ашиггүй байдаг.  Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 50 хувьд нь мөрөөдлийн жагсаалт батлах гэж байгаагаа ойлгох ёстой. ТЭЗҮ -ээ тойрч  улстөрчид ярихгүй бол бие даасан хөндлөнгийн эрдэмтэн, судлаачдбн үнэлэлт дүгнэлтээ тойрч ярихгүй бол шунахай бүлэглэлүүдийн ашиг сонирхлын огтлолцол дээр 30 жил бүх төслүүд гацсан.

Ерөнхий сайл Л.Оюун-Эрдэнэ: Бидэнд олон жил гацсан төсөл, хөтөлбөрүүдээ хэрхэн хурдтай урагшлуулах вэ гэдэг асуудал чухал.Тиймээс зураг төсөв, ТЭЗү, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ямар процедур, ямар санхүүгийн эх үүсвэрээр хийх вэ гэдэг замын зураглалаа зөв тодорхойлох нь нэн чухал. Тийм учраас энэ удаагийн төсвийн тодотгол дээр хоёр зүйлийг тусгасан. Нэгдүгээрт, цаашид хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г хийх төсөл.  Зарим нь хуучирчихсан ТЭЗҮ ч бий.  Өөрөөр  хэлбэл зураг төвийн санхүүжилт дээр их хэмжээний хөрөнгө төсөв тавьсан анхны төсвийн тодотгол болж байна. Энэ жилдээ багтааж зураг төслөө шинэчилж чадахгүй бол санхүүжилтээ босгож чадахгүй. Хоёрдугаарт, мэргэжлийн зөвлөхүүдийг авахаас өөр аргагүй болж байна.  Монгол Улс хот байгуулж үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чадахгүйгээ хүлээн зөвшөөрч биднээс өмнө алхаж байгаа зөвлөх үйлчилгээг авах тал дээр тодотголд мөнгөн дүнг суулгаж өгсөн.

14 : 22
2024-8-16

Төсвийн тодотголоор Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрт 123 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Иргэдийн дунд Засгийн газраас хүлээх хүлээлт өндөр байна. Шинэ хоршоо хөтөлбөрийн цаашдын төлөвийг хэрхэн харж байна вэ. Энэ хөтөлбөр гурван сарын хугацаанд бужигнаад өнгөрсөн төсөл биш байх.  Малчид, иргэд үүнийг реформын шинжтэй арга хэмжээ болсон гэж дүгнэж байсан. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд Чинээлэг малчин, Шинэ хоршоо хөтөлбөрийн хүсэлтүүдийг хүлээж авахаа больсон байна. Мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгасан. Төслийн нийт дүн 5 их наяд төгрөг. Цаашид хэрэгжих төсвийн эх үүсвэр тодорхой байна уу. Үргэлжлэх процессыг тасралтгүй явуулах баталгаа юу байна?

Сангийн сайд Б.Жавхлан: Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Засгийн газрын хөтөлбөрт тодорхой туссан байгаа. Мөн Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголд ХХААХҮ-ийн сайдын багцад 123 тэрбум төгрөг тусгагдсан. Мөн  ирэх 2025 оны төсөв дээр тодорхой хэмжээний санхүүжилт үргэлжлэн тусна. Тиймээс арилжааны банкууд энэ төсөл дээр итгэлтэй бэлтгэл ажлаа хангаад явж байх хэрэгтэй. Ер нь бол хавар цас зудны дараа малчдын асуудлууд тулгамдсан байсан. Үүн дээр арилжааны банкууд хамтарч ажилласан.

 

13 : 50
2024-8-16

Л.Оюун-Эрдэнэ: Н.Алтанхуяг та хандлагаа өөрчил

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголчууд ирэх дөрвөн жил ямархуу амьдрах вэ гэдэг бодлогын баримт бичиг орж ирэх учиртай. Энэ дотор алдагдсан найман жилийн алдааг засах асуудал нэлээн тусгагдсан байх гэж ойлгож байгаа. Сонгогчдод нэг зүйл яриад энэ танхимд өөр зүйл ярьдаг байж болохгүй. Хээль, хахууль, авлигалыг багасгах, устгах зориг Засгийн гаүарт байна уу. Мөнгөний сонгуулийг устгах талаар тусгавал яасан юм бэ. Мөрийн хөтөлбөрийн биш мөнгөний сонгууль явдаг болоод удаж байна. Ухуулагчдад урамшуулал өгдөг асуудлыг халчих хэрэгтэй. Жинхэнэ мөнгө тараадаг тогтолцоо энд байна. Сонууглиа Баасан гаригт явуулах биш, Лхагва гаригт явуулахаар хуульд өөрчлөлт оруулвал яасан юм. Арга ядсан аргаар хулгаэй дээрэм хийгээд байх юм. Аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулах талаар юу тусгасан бэ. Өнгөрсөн хугацаанд шилний цаанаас чихэр долоолгож ирлээ.Үүнийг хийх үү. НДШ хэрээс хэтэрсэн. Монголын татвар, хураамж хэтэрч, нөгөө талд нь төрийнхөн энэ мөнгөөр туйлж байна. Монголд шударга үнэн хэлсэнг хавчин халдаг болж. СХД-т ажиллаж байхад үнэн үг шүүмж хэлэхээр халдаг талаар олон иргэд хэлсэн. Энэ асуудлыг яах вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мөнгөний сонгуулийг халах хүсэл эрмэлзлэл байна. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, 40 хувь нь пропорциональ болчихлоо. Том агуулгуудаа хйигээд явна. Ухуулагчдын тоог багасгах тал дээр санал нэг байна. Сонгууль бүрийн өмнө өөр өөрийнхөөрөө тоглодог дүрмээр явж ирсэн. Энэ асуудлууд цэгцлэгдэх байх гэж найдаж байна. Лхагва гаригт сонгууль явуулж болох байх.  Хууль тогтоох бүрэн эрх нь парламентад байгаа учраас хуулиндаа өөрчлөлт хийгээд явж болно байх. Нэг зүйл дээр таньтай санал нийлэхгүй байна. Тэр бол таны үед хамтарч болоод бидний үед хамтарч болохгүй гэдэг өнцгөөр яриад байгаатай санал нийлэхгүй. Зарчим хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. Та С.Баяр даргатай, Батболд даргатай хамтарч Засаг байгуулж байсан. Тухайн үед хамтарч засаг байгуулахаас өөр арга байхгүй байна гэж ярьдаг байсан. Одоо галав юүлж, газар тэнгэр өөрчлөгдчихөөд байгаа зүйл биш.  Цаашдаа ч  хамтарсан Засгийн газрууд байна. Та "Миний үед болно. Л.Ганөмөрийн үед болохгүй" гэдэг хандлагаа өөрчлөөч ээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид байнгын хамтарсан Засаг байгуулах тогтолцоо руу орчихсон шүү дээ. 

 

 

12 : 38
2024-8-16

Л.Гантөмөр: Нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ

УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх Үндэсний эвсэлийн ирэх дөрвөн жилд барих гэрийн  даалгавар болох Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр орж ирлээ. Гар дээр ирээд хоёр хонож байна. Хараахан гүйцэт танилцаж амжаагүй байна. Зарчимын хувьд хэд хэдэн санал, шүүмж, асуулт байна. ЗГ-ын үйл ажиллагааны үндсэн нийгэм, эдийн засгийн үзэл баримтлал юу вэ. Яагаад үүнийг асууж байна гэхээр  өмнө нь олон олон бодлого УИХ дээр орж ирж байсан. Бодитой хэрэгжилт нь анх УИХ дээр орж ирсэн бодлогынхоо  цаастай огт нийцэж байгаагүй. Энэ удаагийн Засгийн газар улс төрийн гурван өөр улс төрийн үзэл баримтлалтай намуудын нэгдэл. Ийм богинохон хугацаанд улстөрийнхөө үзэл баримтлалын нэгтгэлийг хэрхэн хийж, ямар эдийн засгийн систем тодорхойлж үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг тодорхойлов.Миний зорилго бол анхнаасаа ам мөчиг авчих гээд байгаа юм. Хоёрдугаарт, 120 их наяд буюу 35 орчим тэрбум ам. доллар гэдэг бол тоон дүнгээрээ тийм ч их мөнгө биш. Олон улсад томд тооцогдохгүй компанийн дөрвөн жилийн бизнес төлөвлөгөөний санхүүжилт. Гэтэл саяхан Монгол Улсаас хөгжилөөрөө хол зөрүүгүй Узбекстан улсад 800 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Учир нь засаглалын тогтолцоо зөв, хууль эрх зүйн орчин таатай, хувийн  хэвшилээ төр нь тултал нь дэмждэг, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чаддаг, төсвийн урсгал зардал нь үрэлгэн биш гэх мэт эдийн засаг, эрх зүйн сууриа зөв тавьж чадсан учраас 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт юу ч биш санагдаж байгаа байна. Тиймээс бид 2050 хөтөлбөр, өмнөх бодлогууд алдаатай байгааг мэдсээр ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр оруулж  ирж байна. Үр дүнд нь цалин тэтгэвэр, ажилгүйдэл, ядуурал хэдэн хувиар буурч, төгрөгийн ханш хэр чадамжтай байх, гадны хөрөнгө оруулалт ямар байх талаар ам мөчиг авмаар байна. ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг батлахдаа яарах шаардлагагүй. Шаардлагатай бол ээлжит бус чуулганыхаа хугацааг сунгая.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:  Засгийн газраас өнгөрсөн хугацаанд шийдэж чадаагүй хөгжлийн асуудлаа шийдье гэж байгаа юм.  Ядуурлаас гаръя. Өмнө нь ядуурлаас гарах хөрөнгө оруулалтын орчноо шийдэж чадаагүй. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих орчноо бүрдүүлье.  Хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангая, парламентын тогтолцоог бэхжүүлье, эргэлзэж, тээнэгэлзэхгүйгээр  Үндсэн хуулийнхаа үзэл санааны дор тулгамдсан асуудлуудаа шийдье. Хоёрдугаарт, улс төрийн намууд сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө зарлаж, иргэд түүнд саналаа өгдөг. Хамтарсан Засгийн газарт орж ажиллахдаа ард түмний өгсөн саналыг гээгдүүлэхгүй байхыг үндэслэлээ болгосон. Тийм учраас мөрийн хөтөлбөрт тусгагдсан саналуудыг ажил хэрэг болгох нь улс төрийн соёл, улс төрийн суурь зарчим. Эндээс  ХҮН нам, АН, МАН намын мөрийн хөтөлбөрийн 50-иас дээш хувиар биелэхээр төлөвлөж оруулж ирж байгаа юм.  Төрийн оролцоог нэмэгдүүлэхээр 140 гаруй төсөл, хөтөлбөр зарласан хэрэг биш. Үүнээс 30 гаруй нь нийгмийн чиглэлийн дэд бүтцийн асуудлууд бий. Үүнийг төсвийн хөрөнгөөр шийднэ. Мөн 30 хувийг хувийн хэвшил хийнэ. Түүний тодорхой хувь нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл 120 их наяд төгрөгийг төсвөөс гаргаад хийх ажил биш.  Бидний стратеги бол нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ. Үүнийг амлаж байна. УИХ, ЗГ-ын гишүүд үүний төлөө ажиллана. Нөөцөө аривжуулаад явна. Тухайлбал, 2028 онд гадаад валютын нөөц 10 тэрбум ам долларын нөөц үлдээнэ. Дээр нь алтны нөөцтэй болно. Үүний тулд төр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийг дайчилна. Хувийн хэвшилтэй нягт хамтарч ажиллана. Садаа, гай болдог, дээрлэхэж, дарамталдаг хандлагыг бүр мөсөн хална. Засгийн газраас үзэл бодлоос нь, намын гишүүнчлэлээс нь болж ялгаварлан гадуурхдаг байдлыг хална. Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг байдлыг халж байж улс орныхоо төлөө нэгдэнэ. 

12 : 18
2024-8-16

Бүгд ярьж байгаа шиг ээ байя. Хөшигний цаана өөр зүйл ярихгүй байя

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хурдтай хөгжлийн төлөө гэх том зорилт тавиад орж ирсэн байна. Хамгийн гол хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг доторх зорилт нь чухал байна. Энэ танхимд сайхан зүйл яртдаг, очоод сайд нартай нь уулзахаар далий юм ярьдаг. Та сая "Бүсчилсэн хөгжлийг гишүүд зөв харж эхэллээ" гэж байна. Бодит байдал дээр бас худлаа. Удахгүй төсөв орж ирнэ. Өөр өөрсдийын сонгогдсон бүс нутаг руугаа төсөв тавиулахыг боддог. Тэгэхээр механизмийг нь яаж хийх вэ. Хүн л юм болохоор сонгогдсон тойрогтоо мөнгө тавиулахыг л бодно. Ярихдаа төр муу менежер хувийн хэвшилээ дэмжинэ гэдэг. Гэтэл бодит байдал дээр төр бүхнийг өөртөө төвлөрүүлчихсэн байдаг шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын 76 гишүүнтэй парламент тойргоос сонгогдсон тогтолцоотойгоо түүх болж үлдсэн.  Энэ бол өнгөрсөн 30 жилийн түүх. Харин УИХ-ын 126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор бүсчилсэн тогтолцоогоор сонгогдсон анхны парламент 1992 оноос хойш анх удаа бүрдлээ. Анхны төсөв. Тийм учраас Засгийн газраас 2025 оны төсөв дээр зам, эрчим хүч, дэд бүтэцтэй холбоотой  асуудлыг оруулж ирнэ. Уламжлалт байдлаараа зарим гишүүд "Манай аймаг, тойрогт ийм зүйлийн хөрөнгө шийдээд өгчих" гэдэг зүйлээсээ 2025 онд татгалзчих. Ирэх 3 жилд санхүүжилтээ 3 хуваагаад тавъя. Бусад зүйл дээр хувийн хэвшил болон хөрөнгө оруулалтыг татаж ажиллах талаар эрх зүйн орчин болоод бусад орчноо сайжруулъя. Ийм зориг гаргахын тулд бид парламентыг холимог тогтолцоонд оруулсан. Үүний тулд хамтарч байгаа. Үүнийг 2025 оны төсөв дээр хийе. Бүгд ярьж байгаа шиг ээ байя. Хөшигний цаана өөр зүйл ярихгүй байя. УИХ-ын чуулганы танхимд ярьж байгаа шигээ л байя. Би үүнтэйгээ адилхан байх аа амлаж байна 

11 : 11
2024-8-16

Л.Оюун-Эрдэнэ: Арьс ширний үйлдвэр заавал Дарханд баригдах шаардлагагүй

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ирэх дөрвөн жил барьж ажиллах үндсэн баримт бичиг болох Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр орж ирж байна. Энэ хөтөлбарт Дархан арьс ширний цогцолбор гэх үг, үсэг байхгүй болчихжээ. Өнгөрсөн хоёр парламент дарааллан малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, малын гаралтай бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх, жалгаар нэг хаягдаж байгаа малын арьс шир, түүхий эдийг боловсруулах талаар сонгуулийн турш ярьж байгаад орж ирсэн. Тиймээс яагаад энэ төслийг тусгаагүй вэ. Хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Өнгөрсөн хугацаанд очоогүй дарга, нээлт хийгээгүй үйл ажиллагаагүй ховор шүү дээ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дарханы арьс ширний цогцолбороор  олон жил улс төржөөд урагшлахгүй байгаа учраас заавал Дарханд баригдах шаардлагагүй гэж үзсэн. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс болгох  шаардлагатай гэж үзсэн. Мөн бүс бүрт арьс шир боловсруулах үйлдвэр барих шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэ бол сонголт. Орон нутаг тухайн төслийг дэмжихгүй бол гуйгаад байх шаардлагагүй. Өөр газар яаралтай барих шаардлагатай. Найман жилийн турш улстөржинө гэдэг их цаг хугацаа. Тухайн  газар нутгийн онцлог, тээвэр логистикийн асуудал гээд олон асуудлууд дагаж яригддаг. Тиймээс дахин улстөржиж гацаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс Дархан, Хангайн бүсэд аль нэг газарт баригдах эсвэл бүсүүдэд баригдах нь зүйтэй гэж үзсэн.

08 : 51
2024-8-16

Ерөнхий сайд Засгийн газрын хөтөлбөрийг дэмжихийг гишүүдээс хүслээ

УИХ-ын чуулган өнөөдөр /2024.08.16/ 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар, байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн Төсвийн байнгын хороо хуралдана.

Нэмэлт:

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийг танилцуулж дэмжиж өгөхийг хүслээ. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ө.Шижир танилцууллаа. Ингээд холбогдох байгууллагуудын төлөөлөл гишүүдийн асуултад хариулахад бэлэн боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MariaRodriguez 2024-08-16 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-16 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

JamieTurner 2024-08-16 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyHall 2024-08-16 188.130.128.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-16 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-16 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-16 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-16 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-16 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-16 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-16 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMarie 2024-08-16 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-16 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-16 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-16 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-16 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-16 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-16 202.131.225.242

Оюу-Эрдэнэ ээ Бүх дэлхийн Монголчуудын оюун санааны их удирдагч, ирээдүй дэлхийн бурхны шашны тэргүүн Х-р богд халх Жавзундамбын гэр бүлийг тайван орхи, гадны даалгаврыг хэрэгжүүлж монголчуудын эсрэг ажиллахаа одоо боль.

Avatar

NataleeSpeaks 2024-08-16 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-16 202.9.46.171

бүсчилсэн хөгжил чинь буруу яваад байна. 2050-д оруулсан бүсчлэлээрээ яв л даа. баруун 3 аймаг нэг бүс болох ёстой. Завхан, Говь-Алтай аймгууд тэнд орохгүй, учир нь өнгөрсөн 30 жилд баруун бүсийн тулгуур төв гэж баахан хошгируулж ховдыхон төсвөөс их бохисон, увс ч дутахгүй. тэндээс үйлчилгээ авч байгаа юу бусад аймгууд нь? тэнд очиж эмнэлгийн болон бусад үйлчилгээг авч байсан уу? үгүй ш дээ. тиймээс энийгээ больчих баруун бүс гэвэл увс-ховд-баян-өлгийгөө л ярь

Avatar

AmandaDionne 2024-08-16 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-16 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-16 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-16 124.158.107.60

МАНАНХҮН итгэл төрүүлж байнаа. ЕС Оюунэрдэнэ маш сайн удирдагч. Одоо реформоо алцагнаад байлгүй зоригтой шийдэмгий хий. Эрчим хүчний реформыг хийхгүй байсаар сүйрлын байдалд ирсэн гэж Ганжуур инжэнэр ярилаа.

Avatar

TriciaFranklin 2024-08-16 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-16 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-16 172.58.230.172

Монголд ажил бизнес хийсэн эсвэл авилгалын эсрэг дуугарсан,нийгмийн төлөө хүмүүсийг Монголын төрөөс хавчин гадуурхаж,хилс хэрэгт унагах зэрэг асуудлыг хянаж тэдгээр хүмүүсийн эрхийн асуудлыг авч үзэж шалган шийдвэрлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-08-16 202.126.89.144

гитэдийн хөрөнгө оруулалттай эмээлтийн өмхий махны үйлдвэр .петрочайна дачин тамсаг энд тэндгүй ухаж сэндийчэж байгаль орчин сүйтгэж байгаа гитэдийн хөрөнгө оруулагчид гээд л задарсан луухаануудыг яах вэ

Avatar

Зочин 2024-08-16 202.9.46.49

нэргvй халтайсан хятадын шээс хол очиж хуцаарай чам мэт данжаад хар хятад руугаа зайлаарай золбин данжаад чинь хар хятадаа Монголд шургалуулах нь хуцдаг гамин бэ???????????

Avatar

Нэргүй 2024-08-16 103.212.116.62

Ха ха сайд болоод л луйвардах ажилдаа орж дээ

Avatar

зочин 2024-08-16 202.21.120.66

Л.Гантөмөрөө гадны хөрөнгө оруулагч нарын бизнесийг булааж аваад хөөгөөд явуулчдаг хүмүүс бол АН-н Магнай, Хурц, ерөнхий прокурор байсан Увсын нөхөр шүү тэднээс болж гадныхан Монголд ирэхээ больсон. Оюунэрдэнээ Дарханы арьс ширний үйлдвэрийг бариулахгүй самраад бгаа хүн бол сангийн сайд Жавхлан энэ нөхөртэй хариуцлага ярих хэрэгтэй. Даваасүрэн биш шүү

Avatar

иргэн 2024-08-16 202.21.126.195

МАНАНХҮН 3-д итгээд хэрэггүй.Худлаа эд нар өөрсдөөсөө илүү улстөрчыг намнах харлуулах муу ярих ,өөрсдийнхөө буруу үг үйлдлийг хуулийнханаар хамгаалуулж бусадруу чиглүүлэх зорилго зорилт нь чухал .Яг үнэндээ Монгол улс а,рд түмний төлөө хийж байгаа гэж цаасан дээр бичсэн хоосон зүйл. Эд нарын хоосон амлалтанд хууртаж буруу сонголт хийхээ болио Монголчууддаа.

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.160.15

Хятадууд ирвэл улс хөгжнө ирэхгүй бол ингээд л худлаа шааасаар л сууж байх биз!!… Яалтачгүй бодит үнэн энэ шүүүүүүү…..

Avatar

Зочин 2024-08-16 202.126.91.235

Дарханы арьс ширний цогцолбор болох хувийн их хэмжээний хөрөнгө оруулалтыг өгөр даваасүрэн нэр зээлдэж унагасан. Одоо данх бүр нэрийг нь цаасан дээрээс арчиж хаялаа.

Avatar

Zochin 2024-08-16 66.181.160.60

улс төрчид бус хувийн ашиг сонирхол, мөнгө идэх гэсэн хулгайчдын/Даваасүрэн мэт/ шунал л саад болж бгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж