УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Улс төрийн намууд сонгуулийн өмнө амлахдаа, шүүмжлэхдээ төсөв тэлж, өр нэмэгдүүлж байна хэмээн шүүмжилж байсан цаг саяхан.
Гэвч ердөө хэдхэн сарын өмнө төсөв нэмэхгүй, төсөв тэлэх нь буруу гэж шүүмжилж байсан АН, ХҮН, мөн төсөв тэлэхгүй гэсэн МАН хамтарсан Засгийн газарт орсноор төсөв тэлэхээс, өр нэмэхээс өөр гарцгүй хэмээн өнөөдөр 2024 оны төсөвт тодотгол хийхээр хэлэлцэж байна.
ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ОРЛОГО, ЗАРЛАГЫГ 3 ИХ НАЯДААР ТЭЛНЭ
УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийг батлахдаа уул уурхай, түүнийг дагасан тээвэр логистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэж 2024 онд 6,5 хувь байсан эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрнэ. Ингэснээр экспортын орлого өсөж, төлбөрийн тэнцэл сайжирна. Мөн гадаах валютын албан нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжих зэргээр макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлөхөөс гадна төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцсон билээ. Тухайлбал, 2024 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 их наяд төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцож баталсан. Тэгвэл УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын хамгийн түрүүнд хийж байгаа ажил нь энэ оны төсөвт тодотгол оруулах болж таарав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч үзвэл,
2024 онд
- Орлого 25.8 их наяд төгрөг байхаар тооцсоныг 28.8 их наядад хүргэж 3 их наядаар тэлэв.
- Зарлага 27.3 их наяд байхаар тооцсоныг 30.4 их наядад хүргэж 3.1 их наядаар тэлэв.
Төсвийн алдагдал 1.5 их наяд байхаар тооцсоныг 1.6 их наядад хүргэх тооцоолол оруулж ирлээ. Товчхондоо бол энэ онд олох орлого, зарлагын хэмжээг тус бүр 3 их наядаар нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Сангийн сайд Б.Жавхлан төсвөө танилцуулахдаа, "Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал ,сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой, бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байна. Ирэх 4 жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай байна. Гэвч улсын төсвийн эх үүсвэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой. Тийм ч учраас нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн цогц реформыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна" гэж тодотгож байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухaй хуулийн төсөлд нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 27.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34.4 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байж, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн хэмжээг 47.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр тооцсон байна.
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАТАВЧИНД БАГТЛАА ГЭЭД ТӨСВИЙ МӨНГӨӨР ТУЙЛАХ ЭРХ ТЭДЭНД ҮГҮЙ
Монгол Улсын 2024 оны төсвийг батлах үед УИХ, Засгийн газрын гишүүд, эдийн засагчид, судлаачид сонгуулийн жилийн төсөв учраас өндөр тэлэлттэй төсөв болсон талаар шүүмжилж байсан. Тухайлбал, 2024 оны төсвийн зардал 22.3 хувиар өссөн учраас энэ өсөлтийг хангахын тулд орлогоо өөдрөгөөр төсөөлж ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх буюу 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг дараа нь гарах эрсдэлийг үл харгалзан нүдээ аниад баталсан талаар хэлж байсан. Монгол Улсын 2024 оны төсөв ингэж тэлсэн нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь сонгууль.
Сүүлийн арав гаруй жилийг харахад сонгуультай жилүүдэд төсвийг тогтмол тэлдэг нь тоо баримтаас тодорхой харагдаж ирсэн.Сонгуулийн жилд төсвийн тэлэлт өндөр байснаа, сонгуулийн дараах хоёр жилд өсөлт нь хязгаарлагддаг хандлагатай явж ирсэн. Ийм мөчлөг төсөвт нөлөөлсөөр олон жил болж байна. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар ийм л байдалтай төсөв оруулсаар ирсэн. Эрх баригч намын сонирхол ч ийм байдаг байх нь. Энэ оны төсвийг батлах үед сонгуульд зориулсан шоуны төсөв өргөн барьлаа хэмээн шүүмжилж байсан УИХ, ЗГ-ын зарим гишүүдийн шүлс нь хатаж амжаагүй байна. Эрх баригчдыг ямар ч хамаагүй байдлаар шүүмжлэх ёстой гэсэн хий хоосон үг, үйлдлээр хандаагүй бол тэд үзэл санаандаа үнэнч зогсох л учиртай.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны УИХ-ын нэгдсэн чуулган дээр “Өнөөдөр 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, дагасан хуулиуд батлагдах гэж байна. Энэ бол үнэндээ хууль зөрчсөн хэлэлцүүлэг явж байна. 2024 оны төсвийг өргөн барихдаа хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барих ёстой. Өнөөдөр батална гээд байгаа нь УИХ хууль зөрчиж хэлэлцэнэ гэдэг Үндсэн хуулийн асуудал, Цэц дээр очно шүү. Ардчилсан намын бүлгийн зүгээс хуульчлагдсан авлигалыг баталгаажуулж байгаа гэж үзэж байна. Монгол Улс авилгатай тэмцэнэ гэдгийг дээр дооргүй л ярьж байгаа. Төрийн мөнгө, төсвийн мөнгө нэмэгдээд байхаар авлигал буурах уу? Гурван зүйлийг хэлье. Нэгдүгээрт, төсвийн үр дүнд үнийн өсөлт даамжирна. Доллар, юанийг дэмжинэ. Төр томорч байгаа учир бизнесүүд шахагдана. Сонгуульд зориулсан төсөв болж байна. Хоёрдугаарт, хуульчлах замаар хулгай хийж байна. Биржийн тухай хууль бий. Ил тод арилжаа хийе гэсэн. Төрийн өмчит компаниуд биржгүйгээр арилжаа хийх хууль оруулж ирж байна. БЭТ нь хүчингүй хуулиар томилогдож байна. Нууцад оруулдаг байсан бол одоо хуулийн хүрээнд хулгай хийх гэж байна” гэж хэлсэн нь цагаан дээр хараар бичигдэн үлдсэн байна. Энэ мэтчилэн хэдхэн сарын өмнө хэлж байсан үгээ сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэгсэд санах цаг нь одоо болж. Хамтарсан Засгийн газрын хатавчинд багтлаа гээд төсвийн мөнгөөр туйлах эрх тэдэнд үгүй.
ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАЖ, САНАСАНДАА ХҮРЭХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА
Угтаа энэ оны долдугаар сард Төсвийн тухай хуульд, түүнийг дагаад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль оруулсан бодлогын дорвитой өөрчлөлтүүд хийсэн. Тухайлбал, төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв өргөн барихдаа өөрчилдөг практикийг дээрх хуулиудаар хязгаарласан.Харамсалтай нь тус хуулийг 2025 оноос дагаж мөрдөх юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого зарлагыг таалалдаа нийцүүлж өөрчилдөг тогтолцооны гажуудал 2024 оноор дуусах байв. Магадгүй 2024 оны төсвийн төсөл бол хуучин, ужгирсан хандлагын хамгийн сүүлчийн жил байх боломжтой. Тиймээс шинээр байгуулагдсан Засгийн газар энэ хуулийн цоорхойг сэмхэн ашиглаж, санасандаа хүрэх гэж улайрч байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Бид төсвийн сахилга бат болон засаглалыг сайжруулах үүднээс УИХ төсвийн шинэчлэлийн хуулиудыг баталсан. Энэ хуулийн өөрчлөлтийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах босго шалгуурыг өндөр болгосон. Өнгөрсөн 10, 15 жилийн хугацаанд явж ирсэн нийтлэг шинж нь төсөвд нийцүүлэн өөрчилдөг. Нэг талдаа буруу жишиг. Цаашид өөрчлөхгүй байх зохицуулалтыг хуулийн хүрээнд хийсэн” гэж УИХ-ын чуулганы хуралдаанд хэлж байсан удаатай.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан ч 2013 оноос бүрэн хэрэгжиж эхлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулийн төсвийн орон зайг тухайн үеийн УИХ, Засгийн газар авч үлдсэн байдаг. Яг ийм арга залийг энэ удаагийн УИХ, Засгийн газрын гишүүд ашиглаж байна. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнд сонгогдсон УИХ-ын 126 гишүүнд төсвийн тэлэлтийг хазаарлах эрх нь бий.
MariaRodriguez 2024-08-16 109.248.54.131
Харуулах боломжгүй.
DianaMarchetti 2024-08-16 94.158.190.26
Харуулах боломжгүй.
AmandaBrenner 2024-08-16 46.8.22.67
Харуулах боломжгүй.
LoriWilson 2024-08-16 94.158.190.26
Харуулах боломжгүй.
TiffanyBurden 2024-08-16 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-16 188.130.189.39
Харуулах боломжгүй.
GinaMiller 2024-08-16 45.11.20.166
Харуулах боломжгүй.
BrittanyBroussard 2024-08-16 188.130.143.245
Харуулах боломжгүй.
CynthiaWoods 2024-08-16 46.8.110.16
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-16 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-16 109.248.205.139
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-16 45.84.177.66
Харуулах боломжгүй.
JaneSmith 2024-08-16 188.130.220.68
Харуулах боломжгүй.
StephanieMarie 2024-08-16 109.248.48.244
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-16 46.8.107.131
Харуулах боломжгүй.
JulieRowe 2024-08-16 188.130.129.211
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-16 188.130.129.159
Харуулах боломжгүй.
RachaelCathey 2024-08-16 109.248.143.4
Харуулах боломжгүй.
JenniferValente 2024-08-16 46.8.157.232
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-16 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-16 109.248.142.97
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-16 109.248.12.199
Харуулах боломжгүй.
ElizabethMunoz 2024-08-16 194.32.229.235
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-16 212.115.49.220
Харуулах боломжгүй.
SarahCleghorn 2024-08-16 5.183.130.72
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-16 188.130.129.159
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-16 202.9.46.182
баахан торгууль татвараар алдагдалаа нөхөх байхдаа
KristiReed 2024-08-16 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AngieRobinson 2024-08-16 109.248.205.139
Харуулах боломжгүй.
MarieRamos 2024-08-16 46.8.106.202
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-16 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-16 188.130.218.232
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-16 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-16 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-16 109.248.54.98
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-16 103.212.116.62
Өлөнгүүдийг сонгоод байхаар аргагүй бус уу
Нэргүй 2024-08-16 103.212.116.246
МАН иргэд биднийг хуурсаар л. Бид сонгосоор л. Үнэхээр иргэд бид л тэнэг
зочин 2024-08-16 202.21.120.66
МАН-хантай бол юуч яриад сонсохгүй. Харин АН болон ХҮН намынхан сонгуулиар юу гэж донгодож байлаа ёстой нөгөө алтан гургалдай, энхийн цагаан тагтаа мэд МАН-н төсвийг шүүмжилж байсан одоо өөрсдөө дотор нь орсон нөгөө хэлсэн ярьснаасаа 180 градус эргэсэн тууж явна даа Гантөмөрөө, Доржхандаа та хоёр ёстой амархан худалдагдсан шүү
Нэргүй 2024-08-16 59.153.114.77
ТЭХГҮЙ ЯААХИИМ БЭЭЭ 8 ЖИЛ ӨЛӨН ЯВСАН ЦӨӨВРҮҮД ШҮҮДЭЭЭ . ТЭР НЭГ ШААМИИСАН МҮҮНЧИН Б САЙД БАЙХДАА БЗС -г ЯАЖ ЦУСАЛЛАА 400 ГАРУЙ ХУЛГАЙЧИИН ЗЭЭЛИИГ ТЭГЛЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРИИНХӨӨ ХҮҮХДҮҮДИИГ БАС ХОЦРООГООГҮЙ ГЭЭД БОД
Нэргүй 2024-08-16 188.162.254.89
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!
зочин 2024-08-16 202.9.46.76
Новшийн урвагчдийг байранд нь тавих юмсан. Арай дэндүү юм аа төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үнэн л үг юм байна. Нийт зардлын 30 хувь зам тавих арай дэндүү.
зочин 2024-08-16 103.57.93.73
Монголд сонгууль болохоор иргэдээ талцуулдаг боловч сонгогдоод гараад ирэхлээрээ нийлээд иддэг.
санхүүч Б 2024-08-16 202.55.183.178
энэ асуудлаар нөгөө олон нийтийн интернет санал асуулга, гарын үсэг цуглуулж болохгүй юу? Энэ бол хяналтгүй мөнгө зарцуулах хуйвалдаан мөнөөс мөн байна. Зогсоох ёстой
Нэргүй 2024-08-16 202.21.125.22
Хууран мэхлэлт
Зочин 2024-08-16 202.126.88.209
Төсөв тэлэхгүй дороо эргэлдээд хөгждөг улс Дэлхийд байдаггүй
Эрхэм зочинд 2024-08-16 202.126.89.136
Төсвөө биш хувийн хэвшлээ тэлж хөгждөг юм аа
Уншигч 2024-08-16 202.21.99.52
Мордохын хазгай гэгч эхний хуулиудаараа хууль зөрчиж хулгайгаа албажуулах ажил хийж байна. төсөв нэмэх шаардлага харагдахгүй байна. Зардлаа хэмнээд ажлаа зохицуулах хэрэгтэй. чадахгүй бол огцор. Нөгөө сонгуулийн өмнө цомхон төр байна хуримтлал үүсгэнэ гээд хууль батлаад попроод байсан яасан бэ. Орж ирсэн мөнгө идээд л дээр эрх мэдэлд байгаа хүмүүс нь баяжаад ард түмний амьдрал сайжирахгүй юм бол засаг солих гэж сонгууль явуулах хэрэггүй
TiffanyJones 2024-08-16 109.248.48.93
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-16 66.181.185.222
Данхын ЗАСГИЙН ГАЗАР огцрох ёстой
тогоо 2024-08-16 43.242.243.148
тэлээд бай,тэлээд бай. аалз шиг эхийгээ идтэлээ тэлээд бай. одоо маш хурдан тэлж бүтээлч сүйтгэл болтол тэлэх хэрэгтай. ДАВТАЖ болоахгүй…..иргэд зүүний үзэл бол үхэл гэдгийг ойлготол тэлээд өгөөсэй.