Газын зурвас: Саад, тотгорын үеүд

Газын зурвас: Саад, тотгорын үеүд

Газын зурвас: Саад, тотгорын үеүд

Газын зурваст энхтайвныг тогтоох учиртай Хамас, Израилийн гал зогсоох хэлэлцээр наймдугаар сарын 15-нд эхэлсэн билээ. Катар, Египэт, АНУ-ын зуучилж буй энэ хэлэлцээр өнгөрсөн оноос хойш хэд хэдэн удаа болсон. Гэвч талууд бодол, санаа, шийдэл нэгдээгүйгээс болж Палестины иргэд амь насаараа хохирсон хэвээр байна.
Энэ удаагийн хэлэлцээрт Хамас бүлэглэл Израилийг нутаг буцахыг уриалжээ. Мөн шоронд хоригдож буй олон мянган палестин иргэнийг суллахыг шаардаж байна. Израилийн тал Хамасын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болжээ.

Египет, Катар, АНУ энэ удаа дайн зогсоно гэдэгт найдаж байсан ч Израиль Газын зурваст хийж буй түрэмгийллээ зогсоохыг хүсэхгүй байгаа нь хэлэлцээрт саад болж байна. Ингээд хоёр тал хэзээ гал зогсоох хэлэлцээр хийж байсныг тоймлон хүргэе.

2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд

Зургаан долоо хоног  тулалдсаны дараа эл өдөр богино хэмжээний амжилтад хүрэв. Эхний дөрвөн өдрийн гал зогсоох хэлэлцээр эхэлж, Хамас Израилийн шоронд хоригдож буй 150 палестин эмэгтэй, хүүхдүүдийг авсан. Мөн үүний хариуд Израилийн 50 олзлогдсон хүнийг өгсөн. Тэд голдуу хүүхэд, эмэгтэйчүүдийн суллажээ. Мөн Хамас өдөрт 10 гаруй олзлогдогчийг суллавал гал зогсоох хугацаагаа сунгана гэж Израиль мэдэгдэв.

Түр гал зогсоох үеэр хүмүүнлэгийн тусламжийг Газад нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Гэвч Нетаньяху байнгын гал зогсоохыг хүсэхгүй байгаа бөгөөд Израилийн зорилго бол Хамас бүлэглэлийг бүрмөсөн "татан буулгах" зорилготой гэжээ.

2023 арванхоёрдугаар сарын 2-нд

Хэдийгээр гал зогсоох хэлэлцээрийг долоо хоног болгон сунгаж, Газын зурвасаас олзлогдсон 110 иргэн, Израилийн шоронгоос 240 Палестин иргэнийг сулласан ч эвлэрлийн гэрээг сунгахаар ярилцаж байжээ. Хэлэлцээрийн хүрээнд хамас эмэгтэй цэрэг, палестин хоригдлуудыг бүгдийг нь суллахыг шаардаж байсан нь маргааны гол сэдэв юм. Израиль энэ шаардлагыг шууд үгүйсгэсэн байна. НҮБ-ын шинжээчид энэ даынбг геноцид болж магадгүй гэж үзэж байжээ.

 

2023 оны арванхоёрдугаар сарын 10

Израилийн хамгийн том холбоотон АНУ дайныг зогсоох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн саналд хориг тавив. НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын орлогч хэлэхдээ, дайн байлдааныг нэн даруй зогсоох нь зөвхөн “дараагийн дайны үрийг тарина" гэжээ. Хамас 20 орчим жилийн турш хоёр төрийн шийдлийг хүлээн зөвшөөрдөг байсан.

Тус бүлэглэлийг улс төрийн товчооны тухайн үеийн удирдагч Исмаил Хание Египет, Израиль, Катар, АНУ-ын хэлэлцээчдийн гурван үе шаттай гал зогсоох саналыг хянаж байна гэж мэдэгдэв. Учир нь энэ төлөвлөгөө гурван үе шаттай байжээ.

  1.  Байлдааныг бүрмөсөн зогсоож, зарим Израилийн олзлогдогсдыг суллаж, бүслэлтэд байгаа анклав руу хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх;
  2. Илүү их тусламж, томоохон үйлчилгээг сэргээхийн тулд Израилийн олзлогдогсдыг, тэр дундаа эмэгтэй цэргүүдийг суллах;
  3. Палестин хоригдлуудын оронд нас барсан Израилийн олзлогдогсдыг буцааж өгөх зэрэг юм.

Израилийн засгийн газар дахь Нетаньяхугийн баруун жигүүрийн холбоотнууд хэрэв байнгын гал зогсоох юм бол эмзэг эвслийг нураана гэж анхааруулж байна. Нетаньяху уг саналыг няцааж, Хамас нөхцөл байдлыг "төөрөгдүүлсэн" гэж мэдэгдэв. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ үед Нетаньяхугийн нэр хүнд нь урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрсэн. Мөн тэрбээр эвслийн түншүүдээ орхиж, ээлжит бус сонгууль зарлахаас айж байжээ.

2024 оны хоёрдугаар сарын 20

Газад гал зогсоохыг шаардсан НҮБ-ын аюулгүй байдлын тогтоолд АНУ гурав дахь удаагаа хориг тавив. НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд хэлэхдээ, хориг нь АНУ, Египет, Израиль, Катар хоорондын яриа хэлэлцээнд саад учруулна гэсэн санаа зовнилоос үүдэлтэй гэж мэдэгдэв.

Нетаньяху АНУ-ын хоригийг дэмжиж  байсан.


2023 оны гуравдугаар сарын 26

АНУ эцэст нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүний 14 нь дэмжсэн гал зогсоох саналд хориг тавихаас түдгэлзэв. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс уг тогтоол нь НҮБ-ын тогтолцооны дүрэм журмыг алдагдуулж байна гэж үзсэн. Мөн тус улс Газын зурваст явуулж буй Израилийн дайныг үргэлжлүүлэн дэмжих амлалтаа илэрхийлж, уг тогтоол хэрэгжиж эхлэхтийг хүлээхгүй гэж мэдэгдэв.

2023 оны тавдугаар сарын 7

Катар, Египетийн санал болгосон гурван үе шаттай гал зогсоох хэлэлцээрийг Хамас хүлээн зөвшөөрсөн. Үүнд тодорхойгүй тооны Палестин хоригдлуудын оронд Израилийн бүх олзлогдсон иргэн болон цэргийн хүмүүсийг суллана гэж заасан байв.

Мөн Израилийг тусламжаа нэмэгдүүлж, Газын зурвасаас аажмаар гарч, сэргээн босголтыг зөвшөөрч, 2007 оноос хойш бүслэлтээ цуцлахыг уриалж байжээ. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар Израиль урт хугацааны гал зогсоохыг хүсэхгүй байгаа тул нөхцөлийг зөвшөөрөхгүй байх магадлалтайг дурдсан юм.

Магадлалын дагуу хоёр хоногийн дараа Израиль гал зогсоох уриалгыг үл тоомсорлож, 1.4 сая хүн орогнож байгаа Газын хамгийн өмнөд хэсэг болох Рафах руу дайралт эхлүүлэв.

2023 оны долдугаар сарын 31

Хание Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкяныг тангараг өргөх ёслолд оролцож байхдаа Тегеранд алагдсан байна. Иран болон АНУ-ын албаны хүмүүс Израиль буруутай гэж үзэж байна. Израиль үүнийг албан ёсоор үгүйсгээгүй юм.  Аллагын дараа хэлэлцээр зогсох вий гэсэн болгоомжлол ихсэж байсан нь Хание нь Хамас бүлэглэлийн гол төлөөлөгч байсан юм.

2023 оны наймдугаар сарын 15

Нетаньяху хэлэлцээрт саад учруулсан хэмээн буруутгагдсаар байна. Тэрбээр хэлэлцээ хийж буй багийнхаа байр суурийг чангатгаж, Израилийн хүчин Газын өмнөд хилийг хяналтандаа байлгах ёстой гэж өмнө нь хэлж байгаагүй гэж мэдэгджээ.

Мөн Газын хойд хэсэгт гэр лүүгээ буцах гэж найдаж буй палестинчуудыг шалгахын тулд аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулжээ. АНУ, Египет, Катар улсуудын уриалсан Дохад гал зогсоох хэлэлцээрт оролцох багаа Израиль улс илгээж байна.

Эх сурвалж: ALJAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MariaRodriguez 2024-08-16 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-16 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-08-16 188.130.129.16

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-16 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleDelacruz 2024-08-16 188.130.136.98

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-16 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-16 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-16 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

GinaMiller 2024-08-16 45.11.20.166

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-16 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-16 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-16 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

JaneSmith 2024-08-16 188.130.220.68

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-16 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelCathey 2024-08-16 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-16 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-16 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-16 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-16 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-16 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelPatil 2024-08-16 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-16 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-16 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-16 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-16 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-16 178.174.229.45

2023 GEED SOLIOROOD BHIIIN. HAMASIIN TERORUSTUUDIIIG ER EMGUI TOLGOI DARAALAN USTGAJ BJ L ENHTAIVAN IRNE DEE. NAAD LALIINHAN CHIN ESTOI ZASRAHGUI TENEG MULGUU MURTUU US HONZON IH SANAGAG TSAGAAN ARSTAN HUMUUSIIG USTGANA GEDEG ZORILGOTOI BUZRUUD YUM

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.161.22

Харин гэнэт дайран орсон хамасууд юү болох уу

Avatar

иргэн 2024-08-16 66.181.189.180

Израйлийн ЕС-д Б,Нетаньяху бол Дайны Гэмт хэрэгтэн,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж