Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн дор утга учиргүй хөшөө дурсгал барьдаг үзэгдэл гаарсан. Тэр болгонд иргэд хүчтэй шүүмжилдэг ч төсвийн мөнгө уйлдаггүй гэхчээр үүнд хяналт тавьж, хариуцлага хүлээх хүн байхгүй.
Хамгийн сүүлийн тооллогоор Монгол Улсад түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэлтэй нийт 2,102 хөшөө дурсгал байдаг гэх тоо бий. Ховд аймагт 320 ширхэг буюу хамгийн олон хөшөө байдаг аж. Харин нийслэлийн хэмжээнд 200 гаруй хөшөө дурсгал байдаг бөгөөд эдгээрийг Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас анхаарч ажилладаг байна. Хөшөө дурсгал барих нь бидэнд тулгамдсан гол асуудал биш гэдгийг амтай болгон хэлдэг. Улсын төсөв бол иргэдийн татварын мөнгө. Татвар төлсөн иргэд хүнд хэрэгтэй, ядаж л Монгол орноо суртачлан таниулах бүтээн байгуулалт хийхийг хүсэх нь тодорхой. Гэвч иргэдийн хүслийн эсрэг байгуулагдсан хэнд ч хэрэггүй хөшөө дурсгал олон бий. Тэгвэл улсын төсвийн хөрөнгөөр баригдсан гэх зарим хөшөө дургсгал ямар үнэтэй талаар мэдээллийг хүргэе.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөг 27.4 сая төгрөгөөр барьсан нь тухайн үед иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж байв.

Дорнод аймгийн ялалтын хөшөөг аймаг орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн 60 сая төгрөгөөр бүтээжээ.

Сүхбаатар аймаг 80 жилийнхээ ойд зориулан цагаан гантигаар 12.2 метрийн өндөртэй 180 тонн жинтэй Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг 1 тэрбум орчим төгрөгөөр байгуулсан гэх мэдээлэл бий.

2018 онд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэр Хөхүүрийн хөндийд баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, барьсан. Гэвч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоож, 2021 онд нураасан юм. Гэвч нураагаад удалгүй уг суурин дээр нь "Тэнгэрийн андлал" цогцолборыг босгосон байдаг.

2016 онд 11 дэх удаагийн Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний чуулга уулзалт зохион байгуулагдсан. Үүнд зориулан “Тэнгэрийн өрх” гэх нэртэй хөшөөг Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан. Уг хөшөөг барихад 500 сая төгрөг зарцуулж байжээ.

3,576.26






















































Холбоотой мэдээ