Хөшөө дурсгалд зарцуулсан төсвийн мөнгө хэд вэ?

Хөшөө дурсгалд зарцуулсан төсвийн мөнгө хэд вэ?

Хөшөө дурсгалд зарцуулсан төсвийн мөнгө хэд вэ?

Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн дор утга учиргүй хөшөө дурсгал барьдаг үзэгдэл гаарсан. Тэр болгонд иргэд хүчтэй шүүмжилдэг ч төсвийн мөнгө уйлдаггүй гэхчээр үүнд хяналт тавьж, хариуцлага хүлээх хүн байхгүй.

Хамгийн сүүлийн тооллогоор Монгол Улсад түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэлтэй нийт 2,102 хөшөө дурсгал байдаг гэх тоо бий. Ховд аймагт 320 ширхэг буюу хамгийн олон хөшөө байдаг аж. Харин нийслэлийн хэмжээнд 200 гаруй хөшөө дурсгал байдаг бөгөөд эдгээрийг Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас анхаарч ажилладаг байна. Хөшөө дурсгал барих нь бидэнд тулгамдсан гол асуудал биш гэдгийг амтай болгон хэлдэг. Улсын төсөв бол иргэдийн татварын мөнгө. Татвар төлсөн иргэд хүнд хэрэгтэй, ядаж л Монгол орноо суртачлан таниулах бүтээн байгуулалт хийхийг хүсэх нь тодорхой. Гэвч иргэдийн хүслийн эсрэг байгуулагдсан хэнд ч хэрэггүй хөшөө дурсгал олон бий. Тэгвэл улсын төсвийн хөрөнгөөр баригдсан гэх зарим хөшөө дургсгал ямар үнэтэй талаар мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөг 27.4 сая төгрөгөөр барьсан нь тухайн үед иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж байв.

Дорнод аймгийн ялалтын хөшөөг аймаг орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн 60 сая төгрөгөөр бүтээжээ.

Сүхбаатар аймаг 80 жилийнхээ ойд зориулан цагаан гантигаар 12.2 метрийн өндөртэй 180 тонн жинтэй Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг 1 тэрбум орчим төгрөгөөр байгуулсан гэх мэдээлэл бий.

2018 онд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэр Хөхүүрийн хөндийд баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, барьсан. Гэвч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоож, 2021 онд нураасан юм. Гэвч нураагаад удалгүй уг суурин дээр нь "Тэнгэрийн андлал" цогцолборыг босгосон байдаг.

2016 онд 11 дэх удаагийн Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний чуулга уулзалт зохион байгуулагдсан. Үүнд зориулан “Тэнгэрийн өрх” гэх нэртэй хөшөөг Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан. Уг хөшөөг барихад 500 сая төгрөг зарцуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MariaRodriguez 2024-08-16 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

DebPhillips 2024-08-16 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyRoberts 2024-08-16 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrenner 2024-08-16 46.8.22.67

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWilson 2024-08-16 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBurden 2024-08-16 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-16 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferWilliams 2024-08-16 46.8.23.239

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWoods 2024-08-16 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-16 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-16 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-16 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-16 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiVarsho 2024-08-16 46.8.223.11

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-16 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-16 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-16 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-16 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-16 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-16 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-16 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-16 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-16 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-16 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-16 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-08-16 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-16 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-16 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-16 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

аялагч 2024-08-16 66.181.183.173

Хэнтийн Чингис хотын булан бүрт 1 хөшөө, төв цэцэрлэгтээ танкны бууг нутгийн захиргааны ордон уруугаа харуулаад босгочихсон /яг юуны дурсгал юм бол ?/ харин зам талбай нь бол муу, олигтой спортын ордог ч байхгүй байсан,

Avatar

Нэргүй 2024-08-16 103.57.92.228

Ичмээр

Avatar

Нэргүй 2024-08-16 76.220.74.140

Одоо бараг хөшөө барьж болохгүй гэсэн хууль гаргамаар юм байна даа. Түүний оронд модон жорлонгоос салах хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй,мод тарих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-08-16 103.71.101.187

Ногоон төмсөгний хөшөөг тарвагадоржийн алтан жорлонтой хаусны гадаа аваачиж хая

Avatar

Нэргүй 2024-08-16 202.179.15.130

Хамгийн доор байгаа хөшөөг харахаар айдас хүрээд байдаг шүү.

Avatar

Нэргүй 2024-08-16 66.181.186.10

Дүрслэх урлагийн хамгийн орчин үеийн урсгалын арга зүй, сэтгэлгээгээр баригдсан бүтээлийг бүх эд эсээрээ өнгөрсөн баларсан соц-измаа мөрөөдсөн хүн ойлгохгүй байх нь аргагүй ээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж