Н.Алтанхуягийг огцруулъя гэвэл эхлээд “Алтан гадас”-ыг устга | News.MN

Н.Алтанхуягийг огцруулъя гэвэл эхлээд “Алтан гадас”-ыг устга

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийг огцруулъя гэвэл эхлээд “Алтан гадас”-ыг устга

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал бүрийн өмнө “Намаа аварна, шинэчилнэ” гэж улайрсаар он цагийг элээгсэд ажилдаа оржээ. Үнэн хэрэгтээ хагарал, хямралыг буй болгож намаа мэрж байгаагаа мэддэг боловч хязгааргүй хүсэл тэчъялаа барьж ядах тэдэнд одоо намын даргын суудлаас өөр юу ч бодогдохоо больсон байна. Нам, төр гэдэг хоосон зүйл. Гэтэл намын даргын албан тушаалыг өмч гэж хараад булаалдахын учир тэд ийн тарчлах аж. Ардчилсан намын даргыг солих алхмын цаана хамтарсан Засгийн газраар тоглох тэмүүлэл буй. Энэ зорилго дор нэгдсэн З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэн нам дотроо ноёрхлоо тогтоох оролдлого хийж буйгаа намаа шинэчлэх гэж байна хэмээн ойлгоод байгаа бололтой. Гэхдээ олон нийт, Ардчилсан намын мянга, мянган гишүүн З.Энхболд хэн билээ, С.Эрдэнэ гэж хэн бэ, тэдний цаана хэний ашиг сонирхол буйг мэднэ.

Тиймээс дээрх ажиллагааг хийхдээ тэд хамтарсан Засгийн газрыг таашаадаггүй хүмүүсийн хүчийг ашиглахаар хичээж байна.
Юуны өмнө “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарна” гэсэн хошин хувилбарыг дэвшүүлж, уг үзэл санаагаа ардчилагчдад “агаар дуслын” замаар тараах ажиллагаа явуулж эхэллээ. Ингэхийн тулд Х.Баттулга, Л.Болд нараар туг тахих төлөвлөгөөтэй аж. Бодит байдал дээр дээрх хоёр сайдын хэнийг нь ч ингэж дутуу үнэлэх аргагүй билээ. Энэ мөчид Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Би намын дарга болохдоо л хамтарсан Засгийн газарт орно гэж чанга дуугаар хэлсэн. Гарна гэх яриа тарааж буй хүмүүсийн санаа бодол бол олонхийн байр суурь биш” хэмээн ярьсан нь эдүгээгийн намын даргын албан ёсны хариу. 

Үнэн хэрэгтээ “Алтан гадас”-ыг хэчнээн муулавч түүнтэй дүйцэхүйц хүчирхэг, потенциаль сайтай фракци хаана байгаа юм бэ. Харагдахгүй л байна. Юун “Кроун”, МоАХ, Зүүн хойд Ази, МҮДН билээ. УИХ-ын 2008 оны сонгуульд хамтарч оролцсоноо бодоод төлөөлөл болгон шилж Засгийн газарт багтаасныг эс тооцвол олон нийтийн өмнө хийсэн ажил, байгуулсан гавьяа, олигтойхон лидер ч үгүй тэд эдүгээ “Алтан гадас”-аар оролдоод амжилтад хүрэх нь юу л бол.

Сайдын суудалгүй хоцор­сон хорсогчид  УИХ дахь АН-ын бүлгийн гомдогчидтой ний­лэн Ардчилсан хүчний холбоог байгуулсан ч тө­дийлөн амжилтад хүрэхгүй нь тодорхой харагдаж байна. Магадгүй “Алтангадасаас бу­сад нь” гэсэн нэртэй ч байсан шууд ойлгогдохоор “Бүдүүн бүлэг”-ийнхэн өн­гөр­сөн хавар ҮЗХ-ны сууд­лын төлөөх ротацийн сон­гуульд ямар ч өөрчлөлт авч ирээгүй.  Тэднийг дагаж на­мир­сан “Нэг ардчилал” клу­бынхан ч “Алтангадас”-ынхны араандаа зуусан му­шийл­таас өөр үнэлгээнд хүрч чадсангүй. Харин шахан хуралдуулах гэж буй ҮЗХ-ны хуралд “Бүдүүн бүлэг”-ийн томсгосон хувилбар Ардчилсан намынхаа хорыг хуралдуулж буй ч ерөндөг нь “Нэг ардчилал” клуб  зэрэг жижиг эд эсүүдээс ихээхэн шалтгаална. Эцэст нь хэлэхэд “Алтангадас”-ынхан МҮДН-д баяртай гэж хэлмэгцээ хүчээ зузаатгасан дайснуудтай нүүр тулах амаргүй сонголттой тулгараад байна.

Ардчилсан намыг бутлагч­дын дараагийн объект  буюу албан тушаалын тө­лөөх аян дайны хоёрдогч фронт нь намын дэргэдэх эмэг­тэй­чүү­дийн байгууллага Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо. Улаан лиш цэцгээр бэлгэ тэмд­гээ хийсэн нь МАХН-ын “Улаан сарнай”-г санагдуулах энэ байгууллагыг АН-ын дотор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй Б.Дэлгэрмаа тэргүүлдэг. Хэ­дий­гээр шунасан, улайрсан олон харц түүнийг ширтэж буй ч хүлээхээс өөр аргагүй байдалд ороод байгааг бид харж байна. Түүний суу­далд Ардчилсан намын улстөрчдийн тоонд өөрийгөө баг­таадаг арваад эмэгтэй амь тэмцэн тэмүүлж буй. Тэд­гээрээс хамгийн тод харагдаж байгаа нь БСШУ-ны дэд сайд К.Ку­ланда, С.Одонтуяа, Б.Мөнхтуяа нар юм. Их, бага “Тунгалагууд”-ын үе дуусч шинэ үеийн төмөр хатагтайн ими­жийг бүрдүүлэхээр цө­хөрт­лөө гүйлдэж байгаа  тэд­­нийг УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаатай өрсөл­дүүлэхэд дэндүү чамлалттай, доожоо муутай санагдана.

Ардчиллынхан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах бүртээ эмэгтэйчүүдээ хаалганы цаана орхиж байсан. Тиймээс өнөөдрийн АЭХ-ны дарга нь хэнбугай ч байсан адилхан биз. Тэр тусмаа хамгийн өндөр магадлалтай хэмээж буй К.Куланда бүр ч биш. Учир нь К.Куландаг АЭХ-ны тэргүүн болговол Н.Энхбаяр Ардчилсан намын дарга болсноос ялгаа юу байх вэ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

***** 2010-09-03 68.50.14.197

Аихавтар нарийн мэдээлэтэй улс торийн нарийн ширийнийг мэддэг сэтгуулч байна. унэндээ бэлтрэг Энхболдоор нам засгаа толгойлуулбал АН хага усрэнэ гэдгийг баттай хэлье.Цагтаа 2000 онд АН бурэн ялагдсны гол буруутны нэг бэлтрэг Энхболд , С.Эрдэнэ 2 гэдгийг АН-ын гишууд бид мартаагуй шуу. Ардчилсан хучин хамтрахгуй 4 хуваагдаж тусдаа орохыг энэ 2 намаар ургэлж тоглож байдаг адгийн шаар хуний орон оронцогууд хийсэн юм. Намаа хагалбал юу болох Алтан гадас босвол юу болдогийг онгорсон туух сануулна. Оноодор Энхсайхан хэн болчихоод байгаа билээ.Элбэгээ 2 удаа ЕС , нэг удаа еронхийлогч болох дэмжлэгээ АГ -аас авсанаа тоохгуй бол шууд улс торийн хуур болно шуудээ

Avatar

2010-09-03 103.9.90.133

КУЛАНДА ГЭЖ МОНГОЛ НЭРҮҮ ХЯТАД НАР ҮҮҮ

Avatar

***** 2010-09-03 68.50.14.197

АН ялагдая гэвэл бэлтрэг Энхболд Эрдэнэ 2-ын дэмж2000 онд энэ 2яалаа буу март мартвал дуусаа ь

Avatar

kk 2010-09-03 202.55.183.138

Zahialgatai niitlel baina shuu Delgermaa hor nairuulahaas oor yuu hiisiin Kulanda gej bas n**** Altanhuyag gej hen be Altangadas gej yuni mundag gej MAH-iin salbar l biz dee

Avatar

101+ 2010-09-03 202.126.91.246

Энэ мэдээг уншиж байгаа бүх хүмүүст Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намын 20 жилийн түүхэнд байгаагүй сайн зохицуулалт хийж эв нэгдлийг хадгалж байгаа Баттулга зангарагатай улс төрч мөн боловч олон ашиг сонирхолыг зохицуулах улс төрийн мэдрэмж чадвар байхгүй Яг одоо мундаг удирдагч биш мундаг зохицуулагч хэрэгтэй 101

Avatar

Төрийн шагналт зууны манлай нийтлэлч 2010-09-03 202.61.97.25

Ард тvмний итгэл vнэмшлээр төрийг удирдах бvлэглэл тэдэнд хяналт тавих хvчтэй сөрөг хvчний бvлэглэл ямар ч тохиолдолд зайлшгvй хэрэгтэй Ардчилсан нам сайн нам байсан шинэ Монголын тvvхэнд Монголын ард тvмний өмнө vнэлж баршгvй гавьяа байгуулсанХаан нас барлаа хаан мандтугай гэсэн ухаалаг франц vг байдаг Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг хорвоогийн дийлдэшгvй хууль Ардчилсан нам жамаараа нас барлаа одоо хэнд мандтугай гэсэн ерөөл тавих вэ

Avatar

altan khyag 2010-09-03

Ter khun uuriin duu Erdenebulgana turiin umchiin khiroonii orlogch darga bolgojeeGol uchir ni ter khuu khubisgaklt namtai uchraa olokhdoo sain yum baina Mun A saidtai khamtarsan kompanitai ajee

Avatar

zocin 2010-09-03

AN-N ner hyndiig altangadas avch yavsaar ydaj bn AN-n oligtoi ylstorchid gevel yah argagyi altangadsiinhan bn tiimdee ch said nar ted naraas garahaas oor argagyiAN neg yei bodvol gaigyi tolbshij baina gej boddog Ytgagyi ylstorjood baidag ni gaigyi bolj ali boloh erh barij baigaa namtaigaa hamtarch byteen baigyylalt yariad bolson bn

Avatar

Ардчиллыг дэмжигч 2010-09-03

Алтангадасынхан МАХ намдаа нэгдвэл таарнаЭд бол чонотой нийлсэн хотны нохойИйм нохой чононоосоо илүү аюултай

Avatar

Зочин 2010-09-03 202.131.247.170

HA HA ALTANGADAS OYUNII POTENTIONALAARA HAMGIIN LAG NI GENE UU SAVJ UNALAA

Avatar

Зочин 2010-09-03 202.170.85.15

Ардчиллын үнэ цэнийг сэргээж НАлтанхуягийг ХУ намд нь өгөөд АН-ын даргаар зоригтой үзэл бодолдоо үнэн ч хүн гаргах хэрэгтэй

Avatar

zochin 2010-09-03 202.170.85.7

yamar teneg yum bichdeg yum be ICHIJ uheesei uuruusuu -setguulch uhaantai yum bol

Avatar

Зочин 2010-09-03 202.170.85.15

МАХН-ын үнэн ч зүтгэгч дүлзэн хорчин Алтанхуягаас салах цаг болсон

Avatar

Зочин 2010-09-03 202.179.8.3

zahialgaar bichdeg huuhen odoo bolie

Avatar

Зочин 2010-09-03 202.180.220.221

Demjij bna ALtangadasiin UVS fraktsaas saltsgaaya

Avatar

Зочин 2010-09-03 133.43.247.122

chavgants tsarailsan hogiin amitan uhej dald or

Avatar

Зочин 2010-09-03 182.160.40.81

HU namd urvagchdiig zailuulah hergtei dee

Avatar

Зочин 2010-09-03 202.70.36.99

Z Enhbold gedeg chin har bagaasaa hor nairuulj dandaa hynii garaar mogoo bariulj amidarsan beltreg shyydee

Avatar

Болд 2010-09-03 81.17.187.199

Аа харин ч нэг АН- ын үнэн төрхийг гаргаад тавьчихсан баигаа юм бишүү

Avatar

шоогоо 2010-09-03 202.179.10.54

Ху нам маань мандаж бадарч ард олон та бүхнээ үеийн үед буудаж хэлмэгдүүлж явах болтугай

Avatar

шоогоо 2010-09-03 202.179.10.54

Ху нам маань мандаж бадарч ард олон та бүхнээ үеийн үед буудаж хэлмэгдүүлж явах болтугай

Avatar

Зочин 2010-09-03 202.72.246.84

Munkhtuya-giin ter tom b**s chin l yum yumand hurgelee shuu deeee burhan mini

Avatar

Зочин 2010-09-03 61.164.93.126

Altantuya zahialgaar yum bichuulj dee huurhii

Avatar

Иргэн 2010-09-03 202.131.234.76

Манай улс төрийн зартай янхад цугласан энэ нам гэж одоо юм байхгүй шүү дээ Зүгээр л муур хулгана болж тоглосон хэдэн солиотууд бий шүү дээ Ээ базарвааньТонил цаашаа

Avatar

Zochin 2010-09-03 202.170.67.15

A namiin teneg agvai nar hoorondoo uzeed l bga yum uuhe he hen ted nariig uls turch geh yum be bdag l negen avgaisht Munkhtuya gej yaavaa nuur am n bur alaigaa aldsan hugiin yum l yavj bna lee Muu deer muuhai Muuhai deer ultsan deer n Neeh tom b**s yo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж