"Хойд урсгал-2" хийн хоолойд хийсэн халдлагатай холбоотой Украин эрэгтэйг баривчлах тушаал гарсан байна. Европын комисс 2022 онд гарсан хэргийн сэжигтнийг эрэн сурвалжилж байсан бөгөөд хамгийн сүүлд Польшид амьдарч байсныг нь илрүүлжээ. Баривчлах тушаал гарснаар Германы эрх баригчид Польшийн засгийн газарт мэдэгдэж, Балтын тэнгисийн хоолойд тэсрэх бөмбөг суурилуулсан эрэгтэйг яаралтай баривчлах заавар өгчээ.
Тухайн сэжигтэн Польшид байх хугацаандаа байр түрээсэлж байсан бөгөөд бичиг баримтаар нь Украин улсын иргэн гэдгийн мэдсэн байна.
Гэхдээ өнгөрсөн долдугаар сард Украин руу зугтсан тул Польшийн засгийн газар баривчилж чадаагүй байна. Өөр хоёр хүн сэжигтэнтэй хамтарч тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Эдгээр хүмүүс нь мөн адил Украины иргэн бөгөөд комиссоос баривчлах тушаал гаргаагүй байна. Хойд урсгал-2 буюу Оросоос Европ руу олон тэрбум шоо фут хий тээвэрлэдэг дөрвөн хоолойн гурвыг нь дэлбэлсэн хэргийн ард хэн байгаа нь одоо хүртэл нууц хэвээр байна. Орос, барууны орнууд уг дэлбэрэлтийн ард хэн байгааг мөн адил мэдэхгүй ч, нэгнээ буруутгаж байдаг.
Эх суровалж:SKY NEWS
3,595.72






















































Холбоотой мэдээ