АНУ талибуудтай хэлэлцээр хийхээр шийдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

АНУ талибуудтай хэлэлцээр хийхээр шийдэв

11Афганистан
ба Пакистан дахь сөргөлдөөнийг намжаах үйл ажиллагааг хурдасгах
зорилгоор АНУ-ын дээд удирдлага “Талибан” хөдөлгөөнтөй хэлэлцээр
явуулахад бэлтгэх шийдвэр гаргалаа. Талибуудтай хэлцэлд орох асуудлыг
Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд энэ сарын 12-ны өдөр хийсэн нууц
хуралдаан дээр тавьсан нь саяхан тодорхой болж байна. The Washington
Post сонин Цагаан ордон дахь эх сурвалжаасаа авсан мэдээгээр
талибуудтай хэлэлцээр хийх талаар асуудал хөндсөн боловч АНУ-ын
удирдлага лалын дайчидтай хэлцэл хийх нь хэрэгтэй гэсэн нэгдсэн санаанд
хүрээгүй ажээ. Саяхан Афганистанд явуулсан байлдааны томоохон
ажиллагааныхаа дараа Вашингтон талибуудтай хэлцэлд орохоор шийдсэн гэж
зарим эх сурвалж мэдээлжээ. Гильменд мужид 2001 оноос хойш цэргийн
томоохон “Моштарак” (Хамтдаа) ажиллагаа явуулсан тухай энд өгүүлж
байгаа юм. Америкийн цэргийнхэн талибуудын эзлээд байсан Маржа хотод
цохилт хийсэн билээ. Америкийн цэргийнхэн уг ажиллагааг амжилттай
болсон гэж байгаа бол шинжээчид түүнийг амжилтгүй болсон гэж дүгнэж
байгаа билээ. Жишээлбэл, цэргийн шинжээч Дэвид Фэнгер уг ажиллагааны
явцад талибууд зугтан гарсан буюу нутгийнхантай холилдон хохирол
үзээгүй гэж хэлжээ. Тэрээр америкчууд тактикийн ялалт авсан ч
стратегийн ялагдал хүлээлээ гэсэн байв.

Хэрэв АНУ “Талибан” хөдөлгөөнтөй
хэлэлцээр хийж эхэлбэл тэр нь Обамагийн санал болгосон Афганы байдлыг
товхинуулах төлөвлөгөөний хүрээнд хийгдэх болно. Америкийн Ерөнхийлөгч
2011 оны зунаас Афганаас цэргээ татаж эхэлнэ гэсэн юм. Тэр хүртэл
Америкийн арми хэд хэдэн томоохон ажиллагаа явуулан нутгийн хүн ардтай
харилцаагаа бэхжүүлэх юм. Reuters агентлагийн мэдээгээр Афганистаны
Ерөнхийлөгч Хамид Карзай талибуудтай хэлэлцээрт орохыг дэмжиж байна.
Тэрээр тайван байдал тогтоохын тулд бүхийг хийж байна гэжээ. Карзай
өмнө нь талибуудтай хэлэлцээр хийхэд бэлэн байтал талибын лидерүүдийн
нэг Абдулла Гани Барадарыг Пакистанд барьсны дараа энэ ажиллагаа нь
тасарсан юм. Лидерийг Америк ба Пакистаны цэргийнхэн хамтарсан
ажиллагаа явуулан баривчилсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж