Чингэлгийн гацаа хэзээ цэгцрэх вэ, Б.Тулга сайд аа!

Хуучирсан мэдээ: 2024.08.15-нд нийтлэгдсэн

Чингэлгийн гацаа хэзээ цэгцрэх вэ, Б.Тулга сайд аа!

Чингэлгийн гацаа хэзээ цэгцрэх вэ, Б.Тулга сайд аа!
Монголын ачаа тээвэр Тяньжин боомтод гацаад гурван сарын нүүр үзэв. Энэ хугацаанд Монгол руу орж ирэх чингэлгүүдийн хүлээгдэх хугацаа л нэмэгдсэн. Зургадугаар сард тус чингэлгүүд 80-90 хоног хүлээгдэж байсан бөгөөд нөхцөл байдал хүнд байгаа талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлж байв. Тус асуудлаар Боомтын сайд Б.Тулга хамгийн сүүлд зургадугаар сарын 7-нд мэдээлэл хийсэн. Тэрбээр уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар дурдсан.
Түүнчлэн "Монгол Улсын худалдаа, эдийн засагтай холбоотой асуудал учраас ноцтой анхаарах шаардлагатай байна. Гэвч өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талаас тодорхой хариу ирүүлээгүй байна" хэмээн мэдээлсэн билээ.
Гэтэл үүссэн нөхцөл байдалд Хятадын талаас шалтгаалсан зүйл байхгүй гэдгийг урд хөршийн холбогдох албаныхан хэлсэн.  Тяньжин боомт дээр чингэлгүүд гацаж эхэлсэн үе УИХ-ын сонгуультай давхцаж таарсан. Тухайн үед тус асуудлаар мэдээлэл өгөх хүн олдохгүй байсан бол өнөөдөр ч хэвээр байна. Ямартай ч ачаа тээвэр таг гацаад байсан асуудал нааштай эргэж дунджаар 10 хоногт 15 галт тэрэг наашаа хөдөлж байгаа гэнэ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 5150 орчим чингэлэг гацаастай байгаа бөгөөд Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 85-95 хонож гарч байгаа аж.
Тодруулбал, Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1344 чингэлэг байгаагаас ачаатай 755,  хоосон 589 чингэлэг байгаа юм.
Чингэлгүүд гацсанаас үүдэн иргэд ачаа бараагаа хүлээн авах хугацаа хойшилж, гаалийн татвар нэмэгдэж, автомашинуудын татвар хураамж өсч байна. Улмаар бараа, бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа нь дуусч, үйлдвэрлэгчид түүхий эдээр тасалдах, үйлдвэрлэлийн зарим шат дамжлага сул зогсох зэрэг эрсдэлүүд үүссээр байна. Засгийн газраас Боомтын асуудалд анхаарч, хилийн боомтуудыг сайжруулах, үүссэн асуудлыг шийдэх зэргээр тусгайлсан Боомтын сайд томилж, Н.Энхбаярын квотоор Б.Тулга сайд болсон байдаг. Тэрбээр энэ удаад ч мөн 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан учраас мөн л Н.Энхбаярыг квотоор Боомтын сайдын суудалдаа эргэн "заларсан" байдаг. Мэдээж ачаа, тээвэр гацаж байгаа асуудал зөвхөн Монголын талаас, Боомтын сайдын асуудал биш байж болох ч ядаж л Боомтын сайд нь ачаа, тээврийн гацааг арилгах талаар тогтмол арга хэмжээ авч, шуурхай ажиллах үүрэгтэй. Өнөөдрийн байгаа байдал, Б.Тулга сайдын байгаа байдлаар бол Монгол Улс, БНХАУ-ын талууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хийж байгаа гэх ч чингэлгийн гацаа ойрын саруудад цэгцрэх төлөвгүй байна. 
Боомт хариуцсан сайд Б.Тулга та энэ асуудал хэзээ цэгцлэх вэ?!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж