Чуулган: Хаалттай хуралдаан дуусч, байнгын хороод хуралдаж байна

LiveЧуулган: Хаалттай хуралдаан дуусч, байнгын хороод хуралдаж байна

Чуулган: Хаалттай хуралдаан дуусч, байнгын хороод хуралдаж байна
Улаанбаатар, Төрийн ордон. 2024 оны 7 дугаар сарын 5. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох болон Ерөнхий сайдыг батламжлах асуудлыг хэлэлцэн баталлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.
15 : 06
2024-8-15

Чуулган: Хаалттай хурал дуусч, байнгын хороод хуралдаж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай горимоор сонсч дууссан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхээр Төсвийн байнгын хороонд хуралдаж байна. 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО:

  • 1.Дашзэгвийн Амарбаясгалан
  • 2.Сайнбуянгийн Амарсайхан
  • 3.Батын Батбаатар
  • 4.Жамбын Батсуурь
  • 5.Баярмагнайн Баярбаатар
  • 6.Жудагийн Баярмаа
  • 7.Энхбатын Болормаа
  • 8.Сандагийн Бямбацогт
  • 9.Лувсаннямын Гантөмөр
  • 10.Тогмидын Доржханд
  • 11.Болдын Жавхлан
  • 12.Сархадын Зулпхар
  • 13.Лхагвын Мөнхбаатар
  • 14.Бадрахын Найдалаа
  • 15.Одсүрэнгийн Номинчимэг
  • 16.Нямтайширын Номтойбаяр
  • 17.Эрдэнэбилэгийн Одбаяр
  • 18.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  • 19.Бөхчулууны Пүрэвдорж
  • 20.Цэндийн Сандаг-Очир
  • 21.Цэвэгдоржийн Туваан
  • 22.Хишигдэмбэрэлийн Тэмүүжин
  • 23.Ням-Осорын Учрал
  • 24.Одонгийн Цогтгэрэл
  • 25.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

ТӨCВИЙН БАЙНГЫН ХОРОО:

1.Норовын Алтанхуяг

2.Сайнбуянгийн Амарсайхан

    • 3.Очирбатын Амгаланбаатар
    • 4.Тилеуханы Аубакир
    • 5.Далайн Батбаяр
    • 6.Ринчиндоржийн Батболд
    • 7.Жигжидийн Батжаргал
    • 8.Дамбын Батлут
    • 9.Жадамбаагийн Баясгалан
    • 10.Хөххүүгийн Болормаа
    • 11.Хүрэлбаатарын Булгантуяа
    • 12.Гомбын Ганбаатар
    • 13.Пүрэвжавын Ганзориг
    • 14.Хассуурийн Ганхуяг
    • 15.Цэрэнпилийн Даваасүрэн
    • 16.Гонгорын Дамдинням
    • 17.Тогмидын Доржханд
    • 18.Батжаргалын Заяабал
    • 19.Пүрэвбаатарын Мөнхтулга
    • 20.Загджавын Мэндсайхан
    • 21.Бадамдоржийн Пунсалмаа
    • 22.Даваахүүгийн Пүрэвдаваа
    • 23.Ганзоригийн Тэмүүлэн
    • 24.Чинбатын Ундрам
    • 25.Баттогтохын Чойжилсүрэн
    • 26. Батмөнхийн Батцэцэг
    • 27.Жамбалын Ганбаатар нар багтаж байна
10 : 40
2024-8-15

Чуулган: ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсч байна

УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд  УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх асуудлыг яаралтай хэлэлцүүлэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн зарим байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг УИХ-ын гишүүд хаалттай горимоор сонсох үйл явц үргэлжилж байна.

10 : 25
2024-8-15

"Хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ"

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын өмнө хууль эрх зүйн орчинг шинэ цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна. Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйл, үзэл санаа түүнд нийцүүлэн боловсруулсан хууль эрхзүйн орчноор  зохицуулж байна. Одоогийн байдлаар УИХ-аас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулиудын 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрдөгддөг хуулиуд байна. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна. Үүний зэрэгцээ 1992 оны Үндсэн хуулиа өмнө батлагдсан 8 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайлбал, 1957 онд батлагдсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай”; 1991 онд батлагдсан “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль” зэргийг дурдаж болно.

Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж  байна. 

Дээрхээс харвал, хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь нь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг илэрхийлж байна. Тодруулбал, хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүргэсэн гэж болох юм. Улмаар хууль, эрх зүйн орчны дээрх доголдол нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна.

 

Иймээс энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд:

  • Хүний эрхийг дээдлэсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;
  • Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно;
  • Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно.

Нэгдүгээрт. Хүний эрхийг дээдлэсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэл гэдэг нь:  

“Хүн төвтэй эрх зүйн тогтолцоо” үзэл баримтлалд тулгуурлан шинэчлэлийг хийхдээ: хууль, тогтоомж нь иргэн хүний эрх ашиг, нийгмийн эрэлт шаардлагад нийцэж байх” зарчмыг эн тэргүүнд тавина. Энэ нь өнөөгийн төр эсвэл байгууллага төвтэй, үзэл баримтлал, хуулийн бичилт арга техникээс хүн төвтэй үзэл баримтлал руу шилжих тухай бөгөөд мөрдөгдөж байгаа болон цаашид шинээр гарах хуульд нэгэн адил хамаарна. Хүний эрхийн олон улсын Гэрээ, конвенц болон манай холбогдох хууль тогтоомжид нэг талаас зорилтот бүлгийн асуудал, Тухайлбал хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх г.м; нөгөө талаас хүний эрхийн тодорхой асуудлууд, тухайлбал үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, өмчлөх, хөдөлмөрлөх эрх зэрэг хоёр хүрээнд эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал хөндөгдсөөр ирсэн. Нэг жишээ татахад, одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байгаа нь тогтоогджээ. Эрх зүйн энэ мэт  зөрчлийг засч залруулахад манай парламент хүч анхаарал тавьж ажиллана.           

Манай парламент хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах асуудлуудыг судлаж, шинээр  хууль гаргах юм уу, одоогоор хэрэгжиж байгаа нэр бүхий хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Эрх зүйн хүрээний шинэчлэл хийхдээ бид Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал болох хууль дээдлэх ёсыг тууштай сахин мөрдөх замаар:

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх,

ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

хууль-тогтоомжийг боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах,

гэрч-хохирогч, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах,

хүнс-эмийн аюулгүй байдлыг хангахуйц зөв, үр нөлөө бүхий эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ зөвшилцөлийн улс төрийн соёл-төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд одоогийн улс төрийн болон эрх зүйн тогтолцоо хангалттай суурь болж чадаж байгаа эсэхийг нягталж үзэх ёстой.  Манай парламентын шинээр баталж гаргах хууль тогтоомж  нь нийтийн эрх ашигт нийцсэн, хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсруулсан, нийгмийн харилцааг үр дүнтэй зохицуулж чаддаг, өндөр дээд ёс суртахууныг баримжаалсан байх болно гэдгийг баттай илэрхийлье.

Хоёрдугаарт. Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэл гэдэг нь: 

Өмнө дурдсанаар, дийлэнх хуулиар зохицуулбал зохих харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж буй хууль дээдлэх ёсны энэхүү гажуудлыг засаж залруулахад манай парламент онцгойлон анхаарна. Учир нь, албан тушаалтан, төрийн байгууллагаас баталж буй эдгээр журмаар хуулиас давсан хэм хэмжээ тогтоож байгаа нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй хүнд суртал, авлига, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Иймээс, нийгмийн харилцааг аль болох журмаар бус хуулиар зохицуулахад  чиглэн, хуулийн төслийг өргөн барихдаа журмын төслийн хамтаар өргөн мэдүүлдэг байх шаардлагыг тавьж, эрх зүйн орчныг илүү тодорхой болгоно.

Гуравдугаарт. Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргаж ажилладаг болох чиглэл гэдэг нь: 

Хуулиа дээдэлсэн өрсөлдөөний шударга нөхцөл, ил тод байдлыг хангасан эрх зүйн орчин нь хөгжил дэвшилд хүрэх үндсэн арга зам гэдгийг дэлхий нийтийн туршлага нотолж байна. Үүний тулд мөрдөж байгаа болон шинээр батлан гаргах хууль тогтоомж нь цаг үеийн болон нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн байх учиртай. Энэ өнцгөөс нь авч үзвэл, манайд нийгмийн зарим харилцааг хангалттай түвшинд зохицуулж чадахгүй байгаа хуулиуд цөөнгүй байна. Ингэснээр зохицуулалтгүй асуудал ихээр хуримтлагдаж, салбар хоорондын харилцаанд тодорхойгүй байдал үүсэж, шинжлэх ухаан – технологийн ололт, инновацыг нэвтрүүлэх замд томоохон саад учруулж байна. Үүнтэй холбоотойгоор одоогоор хэрэгжиж байгаа дараах хуулиудыг эргэж харах, мөн хэд хэдэн асуудлаар шинээр хууль боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Дурдвал:

  • Бизнесийн орчинг сайжруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих, монополыг хязгаарлах эрх зүйн орчин хангалтгүй байна;
  • Койн, Криптовалютын талаар хуулийн зохицуулалтгүй, түр журмаар зохицуулсантай холбоотой албан бус хохирлын хэмжээ 2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна;
  • Электрон тамхи;
  • Аж ахуйн нэгж хоорондын “Худалдааны харилцаа”-г зохицуулж байгаа 2002 оны Иргэний хуулийн заалтууд өнөөгийн шаардлага хангахгүй болсон;
  • Хэрэглэгчийн эрхийн асуудлыг зохицуулж байгаа хууль шаардлага хангахгүй байна;
  • Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулах асуудал;
  • Төрийн өмчийн ашиглалт, хяналтын харилцааг зохицуулах шинэ эрх зүй орчин шаардагдаж байна.

Улс орныхоо хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах хүрээнд манай парламентын өмнө тулгамдаж байгаа зөвхөн зарим асуудал гэвэл ийм байна.Та бидний өмнө үүнээс ч олон асуудлыг шийдвэрлэх эрэлт хүлээлт байна. Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна. УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол улсынхаа хууль эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

10 : 16
2024-8-15

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулга 54.6 хувийн ирцтэй эхэллээ. Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж, үг хэлсэн юм. 

08 : 15
2024-8-15

УИХ-ын ээлжит бус хуралдаан 10.00 цагт эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 2024.08.15-нд хуралдах юм. Чуулганы ээлжит бус хуралдаанаар  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон Зарим дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TiffanyBurden 2024-08-15 92.119.193.70

Харуулах боломжгүй.

Avatar

LisaOlson 2024-08-15 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWoods 2024-08-15 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-15 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-15 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-15 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-15 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaWilson 2024-08-15 188.130.129.254

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-15 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-15 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

EricaJohnny 2024-08-15 185.181.247.125

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-15 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-15 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-15 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynLee 2024-08-15 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-15 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-15 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-15 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-15 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-15 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-15 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

MarieRamos 2024-08-15 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-15 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-15 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHicks 2024-08-15 94.158.190.227

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-15 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-15 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyJones 2024-08-15 109.248.48.93

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-15 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2024-08-15 66.181.177.165

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН,ҮАБЗ-ЫН МЭДЭЭЛЛИЙГ ХААЛТТАЙГААР СОНСОЖ ЭХЭЛНЭ ГЭДЭГ ЧИНЬ ЮУ БОЛОВ?! ПУТИНЫ ОРОСЫН НӨЛӨӨ ДАРАМТ ИХСЭЭД БАЙНА УУ?!

Avatar

иргэн 2024-08-15 62.55.205.86

Сурсан аргаарааа мөнгө л ш*** гэж байхгүй юу, хаалттай хурлаар заалттай хуснаааа гэж…..

Avatar

Нэргүй 2024-08-15 103.57.94.193

УИХ-ын ээлжит бус чуулга 54.6 хувийн ирцтэй эхэллээ.ингээд л мордохын хазгай яанадаа яана???!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж