Парламентад суудалтай намуудаас МАН, АН, ХҮН нам хамтран засгийн эрх байгуулсан. Тэдгээр намууд засагт хамтрах гэрээ байгуулсан. Тиймээс улс төрд өрнөж буй үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодруулга мэдээлэл авсан юм.
-Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв. Танай намын гишүүд Засгийн газарт хамтарч байгаа намуудын дунд байгуулсан гэрээг хэр дэмжиж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлуудын хүрээндхамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд тусгах мөрийн хөтөлбөр учраас МАН, АН, ХҮН намаас аль аль нь өөрийн намын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйл заалтыг шингээх гэж оролдож байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон зүйл тусгагдсан. Хамгийн гол нь яах гэж хамтарч байна, хамтраад юу хийх гэж байна гэсэн асуултад хариулт өгөхүйц хөтөлбөр орж ирсэн. Нэгдүгээрт, олон нийтээс “Ийм ажил хийхгүй байсан юм бол яах гэж хамтарсан юм бэ” гэдэг шүүмж, яриа, асуултад хариулахын тулд том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхийг зорьж байна. Тухайлбал, эрчим хүчний хараат байдлаас бие дааж гарах хэрэгтэй байна.
Улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн баталгаатай хөшүүрэгтэй болох нь чухал учраас олборлолтоос баяжуулах үйлдвэрүүдийг бий болгох төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх хэрэгцээ зайлшгүй байна. Түүнчлэн говийн бүс рүү ус татах хэрэгтэй байна гэх мэт зорилтот зүйл заалтууд тусгасан байна.
Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд зохион байгуулалт бүтцээ хэрхэн өөрчилж, дарга шийддэг төрийн өмчийн компани юм уу, улс төрийн нам эвсэл, бүлэглэлийн хамаарал дээр эдийн засаг нь тогтдог байх нь хэр оновчтой вэ гэдэг дээр шийдэл гаргахын тулд хэрхэн яавал хувийн хэвшлийг оролцуулах юм, яавал хувийн өмч дээр суурилсан эдийн засгийн хүчирхэг тогтолцоог бүтээж авч чадах вэ гэдэг чиглэл рүү анхаарал хандуулж, зоримог шийдвэр гаргах гэж оролдож байх шиг байна. Гуравдугаарт, өнөөдрийн нийгэмд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа хүний эрхийн асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хүний эрхийн үзүүлэлтүүдээрээ Монгол Улс ухарсан. Авлигалын индексээрээ ч ухарч,төр нь цагдаажсан төр болж, ардчилал тэр хэрээрээ уналтад орсон гэдгийг иргэд маш их шүүмжилсэн. Тэгвэл “Энэ байдлаасаа гарахын тулд юу хийж чадах юм бэ” гэсэн асуултад хариулт өгөх тодорхой шийдэл санаачилга руу явж байх шиг байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан асуудлуудтай холбоотой АН-ын бүлгийн гишүүдээс олон санал хэлсэн.
-Тойргоос болон жагсаалтаар сонгогдсон гишүүд асуудалд эсрэг тэсрэг өнцгөөр хандаж байгаа гэх мэдээлэл бий, энэ үнэн үү?
-Энэ удаагийн УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр явагдсан. Тийм учраас улс орноо бүсчилж хөгжүүлэх бодлого хэр зэрэг тодорхой байна вэ. Тухайлбал, хаана, хаана ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна, эдийн засгийн хувьд бүсүүдийн онцлог загварыг хэрхэн тусгаж байна, хэрхэн яаж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутгийн бүсэд суурьших тэр таталцалыг яаж бодитоор бий болгох вэ, хүн амынх нь талаас илүү нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотыг нэг бүсийнх нь хувьд тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхийн тулд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ гэх зэрэг асуултуудыг холбогдох яамдуудын сайд нараас нь асууж байна.
Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд мөрийн хөтөлбөрт туссан зүйл заалтуудтай холбоотой асуудлыг илүү нарийвчилж тусгахыг шаардаж байна. Дийлэнх гишүүдийн хувьд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг сууриар нь шийдэж, суурь шинэжтэй реформууд хаана гарч байгааг харахыг хүсч байна.
-УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын гишүүд улсын төсөв данхайж байгааг шүүмжилж байсан. Тэгвэл Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулж гурван их наяд төгрөгөөр тэлэхээр боллоо. Түүнчлэн төсвийн зарлагыг 30 их наядад хүргэхээр төлөвлөж байгаа нь АН-ын цомхон төр бий болгох үзэл санаатай хэр нийцэж байна вэ?
–Ардчилсан нам дангаараа засаг бариагүй. Тийм учраас Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дангаараа шууд биелэх ямар ч боломж байхгүй. Засгийн газраа байгуулах хэмжээний олонх болсон нам кабенитдаа АН-ыг урьсан.
Тиймээс шийдвэр гаргалтын 50 хувь нь тэр талдаа байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, АН-д 40 хувь, ХҮН намд 10 хувь нь байна гэж харж болно.
Бүлгийн хурал дээр ч энэ тухай асуудал яригдсан. “Төсвийн хуульд заагаагүй төсөл, хөтөлбөрүүдэд сонгуулийн өмнө ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан. Тийм учраас түүнийгээ төсвийн тодотголоор баатлгаажуулах гэж байгаа юм уу. Энэ нь хууль ёсныхоо хувьд хэр шударга юм бэ” гэсэн асуултууд асууж байсан. Төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой дараагийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн дийлэнхийг нь хувийн хэвшлийн оролцоотой хийнэ биз дээ. Татвар төлөгчдийн нуруун дээр төсвийн ачаалалыг үүрүүлэхгүй биз дээ. Гадна дотны хөрөнгө оруулалт, оролцоон дээр суурилж томоохон төслүүдээ хэрэгжүүлэх үү. Хэрэв хувийн хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй бол хий хоосон амлалт болно шүү гэх мэт асуултууд, асуудлуудыг бүлгийн хурал дээр ярьсан учраас гишүүдийн санал нэг бүрийг цаашид анхаарч үзэх байх.
Засгийн газраас 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-д өргөн барьлаа. Цаашид батлах эсэх нь УИХ-ын гишүүдийн ажил. Тиймээс УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн сайжруулж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө байлгаж, илүү тодотгож өгөх вэ гэдэг тэр ажлаа хийнэ.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхдээ УИХ-ын Дэгийн тухай хуулиараа төлөөллийн зарчимаар үгээ хэлэх үү, эсвэл бүх гишүүд үгээ хэлэх эрх нь нээлттэй байх уу?
-Төсөв хэлэлцэх болон Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр төлөөллийн зарчим үйлчлэхгүй. УИХ-ын гишүүд үг хэлэх дарааллын дагуу үгээ хэлээд, төлөөллийн зарчимаа хадгалаад явна.
–Ардчилсан намын бүлгийн гишүүдийн дотоод эв нэгдэл хэр байна вэ. Намын дарга чинь бүлгээсээ нууцаар гэрээ байгуулчихсан юм уу?
-Засгийн газарт хамтрах талаар шийдвэр гаргачихсан бол гэрээг нь байгуулахаас өөр аргагүй. Миний хувьд хамтарсан Засгийн газар байгуулах асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. Нэгэнт намын олон нийт, намын бүлгийн гишүүд олонхоороо шийдвэр гаргасан учраас ард нь ямар ажил хамтарч хийх талаараа гэрээгээ байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг нь баталж өгөх ёстой. Энэ ажлаа УИХ хийх ёстой. Ирэх дөрвөн жил Засгийн газар дангаараа ажил хийхгүй. УИХ-ын гишүүд ч ажлаа хийх ёстой. УИХ-д энэ эрх нь, хийх ажил нь бий. Засгийн газрын нуруун дээр бүх ачааг үүрүүлчихээд УИХ-ын 126 гишүүн хөлөө жийгээд сууж болохгүй.
TiffanyBurden 2024-08-15 92.119.193.70
Харуулах боломжгүй.
LisaOlson 2024-08-15 188.130.189.39
Харуулах боломжгүй.
BrittanyBroussard 2024-08-15 188.130.143.245
Харуулах боломжгүй.
TiffanyPerry 2024-08-15 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-15 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-15 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-15 45.84.177.66
Харуулах боломжгүй.
ШУДАРГА ЁС 2024-08-15 45.117.35.4
НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.БАЯР ХҮРГЭЕ. ҮЕ ҮЕИЙН ХОТЫН ЗАХИРАГЧ НАРЫН ТОЛГОЙ ШҮДНИЙ ӨВЧИН БОЛ УТАА, ТҮГЖРЭЛ. ДАРГАА САНАЛ ХҮЛЭЭЖ АВНА УУ. ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР ХОТОД БАЙГАА ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭХНЭР , ХҮҮХДИЙГ ЗӨӨДӨГ ТЭЭВЭРЛЭДЭГ АВТОМАШИНЫГ ЖУРАМЛАХ НЬ ЗОРЬЖ БУЙ АЖИЛ, ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН ТҮГЖРЭЛ БУУРАХ ТОМ ҮНДЭСЛЭЛ ШҮҮ. ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
LoriAnderson 2024-08-15 46.8.107.131
Харуулах боломжгүй.
IreneTaylor 2024-08-15 185.181.246.239
Харуулах боломжгүй.
JulieRowe 2024-08-15 188.130.129.211
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-15 188.130.129.159
Харуулах боломжгүй.
JenniferValente 2024-08-15 46.8.157.232
Харуулах боломжгүй.
KatieOwens 2024-08-15 185.181.246.101
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-15 109.248.142.2
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-15 76.220.74.140
Монголд шударга бус байдал үнэхээр газар авч дээ. Энэ нөхөр бол одоо их хурлын гишүүн олох ямар нүүр байнаа. Хүмүүс ч гэсэн сонгож л байдаг. Хууль зүйн сайдыг хийж байхдаа хар тамхины хэрэгтэй биeэ үнэлдэг хүүхэнтэй дотно харьцаанд орчихсон явж байсан л хүн дээ. Дээр нь зүгээр ном горимоороо явж байсан ажлуудыг унагааж байсан. Тахарын алба гээч юм байгуулаад ямар ч үр дүнгүй замхарсан. Эмнэлгийг эрүүлжүүлэх болгож байсан. Дотоодын цэргийн Эмнэлгийг бас юуё биш болгож байсан. Гээд мэдэж байгаагаас л тэр.
HeidiRamirez 2024-08-15 109.248.142.97
Харуулах боломжгүй.
JessicaMeyers 2024-08-15 46.8.17.71
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-15 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-15 212.115.49.220
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-15 188.130.129.159
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-15 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AngieRobinson 2024-08-15 109.248.205.139
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-15 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-15 188.130.218.232
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-08-15 45.87.252.72
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-15 66.181.186.245
ДЭЭРХ ҮГ ЧАМД БҮР ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ
TriciaFranklin 2024-08-15 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-15 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-15 109.248.54.98
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-15 43.242.242.59
Энэ хүн хууль зүйн сайд байхдаа цагдааг самарсан,албан тушаалын цол гэгчийг бий болгож дөнгөж дээд сургууль төгссөн хүнд ахмад цол өгч эхлүүлсэн. Мөн Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн барилгыг прокурорууд суудаг газар болгох гэж зүтгэсээр байгаад суурилуулчихсан байсан үнэтэй аппаратуудыг бүгдийг нь зөөвөрлөу авч явсан. Азаар эмнэлэг нь эмнэлэгээрээ үлдэж дээд сургууль төгссөн хүүхэд эхлээд дэслэгч цол авдаг болсон. Муугийн уршиг олонд гэдэг нь энэ дээ. Зовлонтой хүн дээ
JackieMorris 2024-08-15 109.248.15.3
Харуулах боломжгүй.
S 2024-08-15 103.212.116.75
BOOWN80955877ANUSAAR
Нэргүй 2024-08-15 103.57.93.138
temuujingiin ugiig sonsoh l heregtei sh dee,er ni ih hurliin gishuud huraldaa ch suudggui ajil ch hiideggui nuhduud bdg sh dee.
дорж 2024-08-15 202.131.251.130
их ухаантан Тэмбүүжингээс ардчилсан нам салах хэрэгтэй. бэлэн бялуу идээд сурчихсан нөхөр шүү.
зочин 2024-08-15 202.21.120.66
Энэ нөхрөөс олигтой юм гарахгүй
Зочин 2024-08-15 103.168.34.48
байн
.
З 2024-08-15 103.168.34.48
1
ХУУЛЬЧ 2024-08-15 202.9.46.208
ОДОО НЭГ ЗҮГТ ХЭҮҮЛ УРУУЛГҮЙ ,,ГУДАМЖИД ЦАГААН ХООЛОЙ БОЛЖ ТОГЛОХГҮЙ ,,ТӨРИЙН ТҮШЭЭД ШИГ БАЙЖ,,,МАРГАХ ҮЕДЭЭ / үндэслэтэй, попорч биш / БИЕ БИНЭЭ ОЙЛГООЖ ОЛОНХООРОО НЭГ ШИЙДЭЛД ХҮРЧ ,,,ЭРГЭЖ БУЦАГҮЙ ТУУШТАЙ БАЙЖ /монголын хөгжлийн төлөө/ НЭГ АШИГ СОНИРХОЛТОЙ /үндэсний аюулгүй байдлыг дээдэлж,, хар хайрцагний бодлоготоо тууштай барьж / ЭХЛЭЭД УЛСАА ,,,,ДАРАА НЬ НИЙГМЭЭ ,,,,ЭЦЭСТ НЬ ЖУРМЫН НӨХӨДДӨӨ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДХАД МОНГОЛЧУУД ЯЛЖ БАЙГАА НЬ ТЭР.,,,,,
Нэргүй 2024-08-15 66.181.168.82
өөр өөр үүрэг функцтэй субектууд шүү дээ. хийх, хийх юмаа л сайн хийвэл таарна
Нэргүй 2024-08-15 202.131.225.242
Дундаж давхрагыг дарамталсан татварын хуулиудаа эргэж харж сайн засаж залруулмаар байна. Тэмүжин гишүүн хууль зүйн өндөр боловсролтой хүн УИХ д орсонд баяртай байна. Нямбаатарын гурилдсан хуулиудыг бас засмаар байна.