Америкийг өнөөдөр ч удирдахад бэлэн улстөрч

ХҮМҮҮС

Америкийг өнөөдөр ч удирдахад бэлэн улстөрч

Америкийг өнөөдөр ч удирдахад бэлэн улстөрч

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сарын 21-нд сонгуулийн кампанит ажлаа зогсоосноо мэдэгдэж, түүний оронд дэд ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвших болсон билээ. Анхны өнгөт арьст эмэгтэй Цагаан ордны Тэргүүний төлөө нэр дэвшигч болж түүхэнд тэмдэглэгдэж буй Камала Харрисын талаар Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.


ОЛОН СОЁЛЫН ДУНД ОНЦГОЙРСОН “МОМАЛА”

АНУ-ын 49 дэх дэд ерөнхийлөгч Камала Харрис 1964 онд Калифорни мужийн Оакланд хотод цагаач гэр бүлд айлын том охин болон төржээ. Түүний ээж Шямала Гопалан нь энэтхэг гаралтай бөгөөд хорт хавдар судлаач мэргэжилтэй. Харин аав Доналд Харрис нь Ямайкийн эдийн засагч мэргэжилтэй. Олон соёлт орчинд өссөн нь түүнд олон талт байдал, оролцооны тухай ойлголтыг суулгаж өгсөн гэхэд болно. Эцэг эх нь түүнийг таван настайд салж, Камала ээжтэйгээ өссөн аж. Энэтхэг ээж нь өнгөт арьст охид өсгөж байгаагаа ухамсарлан ойлгодог байсан тул тэднийг аливаа ялгаварлан гадуурхалд өртөхөөргүй өөртөө итгэлтэй, бардам эмэгтэйчүүд болгоход ихээхэн анхаарчээ.

Камала үргэлж сэтгэл хангалуун байж, өөрийгөө энгийн америк хүн гэж тодорхойлдог. “Улстөрчид арьс өнгө зэргээсээ болж аль нэг ангилал, тасалгаанд багтах ёсгүй. Би хэн бэ. Би юунд сайн байна гэдэг нь чухал” гэж 2019 онд “Вашингтон Пост” сонинд ярилцлага өгөхдөө хэлж байв.

Тэрбээр хуульч Даглас Эмхоффтой 2014 онд гэрлэсэн. Тэд дундаасаа хүүхэдгүй боловч Эмхоффын өмнөх гэрлэлтээс хоёр хүүхэд байдаг. Камала 2019 онд “Elle” сэтгүүлд хоёр хүүхдийн хойд эх болсон амьдралынхаа тухай нийтлэл бичиж байв. “Даг бид хоёрыг гэрлэх үед хүүхдүүд хэн хэн нь хойд эх гэсэн нэр томъёонд дургүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Оронд нь тэд Момала гэсэн нэрийг гаргасан” гэж Камала дурссан байдаг.

ПРОКУРОРООС УЛСТӨРЧ

Камала Харрис 1982 онд Вашингтон ДС-ийн төвд орших Ховард их сургуульд элсэн оржээ. Ховард их сургууль нь Иргэний дайны дараа африк гаралтай америкчуудад боловсрол олгох зорилгоор байгуулагдсан. Тус сургуульд төрөл бүрийн салбарт нэрээ дуурсгасан өнгөт арьстан удирдагчид  олноор суралцаж төгсчээ. Ховардад Камала Харрис улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрбээр энэ сургуулиас дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны төгсөгч юм.

Коллежио төгсөөд тэр Калифорнийн Хастингс их сургуулийн Хуулийн сургуульд суралцжээ. Сургуулиа төгсөөд прокуророор ажиллахаар шийдсэн тухайгаа тэр дурсамж номдоо “АНУ прокурорын эрх мэдлийг шударга бус байдлын хэрэгсэл болгон ашиглаж байсан хар бараан түүхтэй. Би үүнийг өөрчлөхийг хүссэн” гэж бичжээ.

Харрис 2004 онд Сан Францискогийн дүүргийн прокуророор сонгогдохоосоо өмнө Оакландын Аламеда тойргийн прокурорын орлогчоор гучин жил ажилласан байна. Улмаар 2011 онд тэр Калифорнийн ерөнхий прокуророор сонгогдсон анхны өнгөт арьстан, анхны эмэгтэй, анхны ази америк хүн болжээ.

Түүнийг ерөнхий прокурор байхад Жо Байдены ууган хүү мөн Делавэрийн ерөнхий прокурор байсан. Тэд энэ үед танилцаж, найзалж нөхөрлөсөн аж.

2015 онд Харрис АНУ-ын Сенатад нэр дэвших кампанит ажил эхлүүлж, Калифорни мужид олон жил ажилласан сенатор Барбара Боксерыг орлохоор өрсөлдөж байв. Тухайн үед ерөнхийлөгч асан асан Барак Обама, тухайн үеийн дэд ерөнхийлөгч Жо Байден нар Харрисыг дэмжжээ. Хожим нь Жо Байден Харрисыг өөрийн хамтрагчаар сонгох шийдвэр гаргасан нь зарим хүмүүсийн хувьд гэнэтийн зүйл байсан. Гэхдээ Жо Байден үүнийгээ “миний гаргасан хамгийн зөв шийдвэр” гэж тайлбарладаг.

2021 оны нэгдүгээр сарын 20-нд Харрис АНУ-ын анхны эмэгтэй, анхны хар арьст, Өмнөд Азийн анхны дэд ерөнхийлөгчөөр тангараг өргөв. Цагаан ордны мэдээлснээр Харрис сенат байхдаа дэд ерөнхийлөгчийн санал хураалтад хамгийн олон тооны санал авч, дээд амжилт тогтоосон байна.

Харрис Цагаан ордонд ажиллах хугацаандаа хэд хэдэн гол санаачлагад анхаарлаа хандуулж ажилласан. Үүгээрээ тэр Байдены засаг захиргааны ололт амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр үр хөндөлтийг хориглосны хор хөнөөлийг онцлон “Нөхөн үржихүйн эрх чөлөөний төлөөх тэмцэл” кампанит ажлыг улс даяар эхлүүлсэн.

Тэрбээр ижил хүйстнүүдийн гэрлэлт, цаазаар авах ялыг эсэргүүцэх зэрэг асуудал дээр дуу хоолойгоо өргөдөг байсан ч зарим Ардчилсан намын гишүүний санаанд энэ нь хүрдэггүй байв. Тэр бүү хэл 2020 оны сонгуулийн кампанит ажлын үеэр "Камала бол цагдаа" гэдэг үг хүртэл гарч байжээ. Мөн АНУ, Мексикийн хил дээрх цагаачдын асуудалд хангалттай анхаарал хандуулж, ахиц дэвшил гаргаж чадаагүй гэж түүнийг шүүмжлэх нь бий.

Ерөнхийлөгч Жо Байден нэгэнтээ Камала Харрисын талаар “Түүний түүх бол Америкийн түүх. Таны амьдрал хаанаас ч эхэлсэн бай бусдын нэр төрийг хамгаалж, үндэстнийхээ боломжид итгэж чадвал хүрч чадахгүй зүйл гэж үгүй болохыг өгүүлэх түүх юм” гэж хэлсэн байдаг. Мөн түүнийг АНУ-ын шилдэг улстөрчдийн нэг гэж тодорхойлоод эхний өдрөөсөө л улс орныг удирдахад бэлэн байгаа гэж хэлжээ.

Гэнэтийн шийдвэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон Камала Харрис ирэх арваннэгдүгээр сард магадгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартай хүн болох эсэхийг бид хүлээх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GinaMiller 2024-08-15 45.11.20.166

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyBroussard 2024-08-15 188.130.143.245

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWoods 2024-08-15 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-15 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-15 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-15 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

JaneSmith 2024-08-15 188.130.220.68

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-15 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-15 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-15 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-15 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-15 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-15 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWilliams 2024-08-15 109.248.142.72

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-15 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-15 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-15 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-15 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-15 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-15 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-15 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-08-15 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-15 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-15 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-15 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-15 103.145.234.104

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрис ялна.

Avatar

TiffanyJones 2024-08-15 109.248.48.93

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-15 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-15 66.181.183.151

Дайн өдөөж бусдыг шулж,үй олон хүмүүсийн амийг хохироож байж ашиг хонжоо хайгсад, хязгааргүй баяжих шуналтангууд бол америкийн болон барууны бүлэг том хөрөнгөтнүүд, Ганц жишээ дурьдахад дэлхийн 2- р дайны дараа дэлхийн бүх алтны хагасаас илүү нь АНУ -ын хөрөнгөтнүүдийн гарт төвлөрсөн байсан гэдэг, Мөн энэ үед долларыг дэлхийн нөөц валют болгож чадсанаар жил бүр нэг их наяд долларын ашиг хонжоо олж бүх орныг мөлждөг болсон, Барууны нөлөө хүрсан газар бүр дайн самуун, эмх цэгцгүй байдал салахгүй

Avatar

Нэргүй 2024-08-15 104.35.34.183

Харрис гарна .

Avatar

Нэргүй 2024-08-15 104.35.34.183

Kamala Hurris Will be President of USA next 4 years .

Avatar

Дэл 2024-08-15 202.55.188.33

Еврейчүүд хэнийг гарын үзүүрт зарах вэ гэдгийг сайн мэднэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж