"Сэлбэ дэд төв" төслөөр 12 мянган айлын орон сууц босно

"Сэлбэ дэд төв" төслөөр 12 мянган айлын орон сууц босно

"Сэлбэ дэд төв" төслөөр 12 мянган айлын орон сууц босно

Улаанбаатар хотод нэмж барилга барих газар үлдээгүй учраас хотын захиргаанаас сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлж буй ажлын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр. Ингэхийн тулд газар чөлөөлөх, гэр хорооллын айл өрхүүдэд нөхөн төлбөр олгох ажлыг энэ жил эрчимжүүлж буй. Энэ хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв байгуулна гэж хотын захиргаанаас мэдээлсэн. Үүний нэг нь өнөөдөр хэл ам дагуулаад буй "Сэлбэ дэд төв" төсөл. 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газар чөлөөлтийн тухай журам дэмжигдэн, гуравдугаар сарын 18-наас "Сэлбэ дэд төв"-ийн иргэдтэй ажиллах, ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

"Сэлбэ дэд төв" төсөлд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо буюу Хайлааст, Таванбуудал, Зургаанбуудал орчмын нутаг дэвсгэрийг хамаарна.

Тус бүтээн байгуулалтын хүрээнд нийт 156 га газрыг чөлөөлөх шаардлагатай. "Сэлбэ дэд төв"-ийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байгаа талаар хотын шинэ архитектор хэлэв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд таван дэд төвийг тодорхойлсон бөгөөд түүний нэг нь Сэлбэ дэд төв юм. Дэд төвийг байгуулснаар хотын төвлөрөл саарч, эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна”гэжээ. Угтаа энэ орчмын айл өрхүүдийг газраа чөлөөлж, орон сууцны хөтөлбөрт хамруулах ажил эхлээд цөөнгүй жил болсон. Ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө түүхэндээ хамгийн эрчимтэй ажилласан гэж хэлж болно. Гэвч хотын ерөнхий архитектор ажлаа хүлээн авснаар энэхүү төслийн төлөвлөлтийг “20 минутын хот” зарчмыг баримталж хийхээр болсон гэнэ. Ингэснээр түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадна гэж үзэж буй. Гэвч хотын түгжрэлтэй бүсийн тоонд зүй ёсоор тооцогдох, Хайлааст, долоон буудал чиглэлд "20 минутын хот" байгуулна гэдэг юу л бол. Харин агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах ажлаа нэн түрүүнд хийх хэрэгтэй байна. Хэдий газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа ч оршин суугчдын хувьд газраа чөлөөлсний дараа барилга хурдан хугацаанд баригдаж, ашиглалтад орох эсэх дээр эргэлзэж байгаа нь лавтай. 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ 170-380 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Иргэдийн газрыг яг хэдэн төгрөгөөр үнэлж авч байгаа талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга н.Мөнхбаяраас тодруулахад "Газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан. Төв зам дагуух газрыг нэг м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоосон" гэв.

Тодруулбал, дээрх бүсэд амьдардаг иргэн 700 м2 газартай гэж бодоход нэг м.кв-ыг 380 мянган төгрөгөөр үнэлүүлэхэд 260 сая төгрөг болж буй. Иргэн энэхүү мөнгөө бэлнээр авч болно, аль эсвэл хашааны газраа орон сууцаар сольж болно. Харин орон сууц ашиглалтад орох хүртэл амьдрах байрных нь түрээсийн төлбөрийг нийслэлээс даах гэрээтэйгээр талууд харилцан тохиролцох боломжтой байгаа юм.

Үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулсан 259 иргэний нөхөн олговорт шаардлагатай 44.7 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хөрөнгөөс гаргах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжийн дагуу эхний ээлжид гэрээ байгуулсан 259 иргэний нөхөх олговрын мөнгийг зургадугаар сараас данс руу нь шилжүүлж эхэлсэн. Дараагийн ээлжийн 228 иргэний 42.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгох захирамжийн төсөл нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хянагдаж байгаа гэнэ. "Сэлбэ дэд төв"-ийн айлуудын газрыг чөлөөлснөөр эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сурвалжлага: Газар чөлөөлж, орон сууцжуулах хөтөлбөр

"Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалтууд:

  • 6.7 км авто зам
  • 5.3 км  цахилгаан холбоо
  • 9.97 км дулаан хангажм
  • 19.78 км ус хангамж, ариутгах татуурга
  • 2.4 км  үерийн хамгаалалтын далан суваг зэрэг бүтээн байгуулалт хийнэ.

Нийслэлээс гэр хорооллыг барилгажуулах дэд төвүүд:

  • Баянхошуу дэд төв
  • Сэлбэ дэд төв
  • Дамбадаржаа дэд төв
  • Дэнжийн мянга дэд төв
  • Толгойт дэд төв
  • Шар хад дэд төв
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KariPeterson 2024-08-15 46.8.57.30

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWoods 2024-08-15 46.8.110.16

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPerry 2024-08-15 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

MeganNelson 2024-08-15 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieJohnson 2024-08-15 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherEnglert 2024-08-15 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

JaneSmith 2024-08-15 188.130.220.68

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-15 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-15 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

EricaJohnny 2024-08-15 185.181.247.125

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-15 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-15 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-15 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-15 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-15 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-15 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-15 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-15 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-15 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-15 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-15 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-15 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-15 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-15 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-15 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyJones 2024-08-15 109.248.48.93

Харуулах боломжгүй.

Avatar

LoliJorgensen 2024-08-15 188.130.128.201

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-15 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-15 66.181.187.50

Чингэлтэйн 18-р хорооны 41,42-р гудамжинд Туркийн засгийн газрын зээлийн хөрөнгөөр айл бүрийн хашааны үүдэнд бохирын шугам тавиад долоо найман жил болж байгаа билээ. Дараа жилээс нь цэвэр, халуун ус нь оруулна гээд одоо болтол таг чиг. Гэтэл Нямбаатар гэдэг дарга тухайн хорооны иргэдийн газрыг дахин төлөвлөлтөнд оруулж байна. Бидэнд дулаан, цэвэр усаа оруулаад өгвөл иргэд өөрсдөө учраа олно шүү дээ.

Avatar

Зочин 2024-08-15 103.168.34.48

зочин

Avatar

Уншигч 2024-08-15 202.126.88.173

Энэ их мөнгөөрөө санал авч байгаа гудамж руу цэвэр бохир ус, дулааны шугамыг нь татаад өгчих л дөө. Айлууд өөрсдөө хашаа руугаа оруулах асуудлыг шийдэг. Хот утаа бохирдлоос сална айлууд хашаан дотроо өөрсдөө байшингаа бариг л даа. Бүгдийг нийтийн орон сууцанд оруулах шаардлага байгаа юм уу. Эсвэл орон сууцны төсөл нэрээр дундаас нь идэх мөнгө ахиу болоод улайраад байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж