Бангладешийн засгийн газрын эсрэг жагсаалын үеэр цагдаа нар хүний аминд хүрсэн 300 гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүнд ерөнхий сайд асан Шейх Хасина холбоотой эсэхийг мөрдөн шалгах тушаалыг тус улсын дээд шүүхээс гаргасан байна. Бангладешийн орон нутгийн мэдээллийн агентлаг "Sangbad Sangstha"-ийн мэдээлснээр олон долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөн, тэмцлийн үеэр Хасина эх орноосоо оргон зайлсан. Өнгөрсөн Мягмар гаригт /2024.08.13 / дээд шүүхэд цагдаагийн албан хаагч энгийн иргэний амь насанд санаатай хүрсэн гэх нэхэмжлэл ирсэн бөгөөд гол буруутан нь иргэдийн эсрэг тушаал гаргасан Шейх Хасина гэсэн байв. Тиймээс хуулийн дагуу түүнийг шалгаж, шийтгэхийг нэхэмжлэл гаргагч хүсчээ.
Бангладеш: Ерөнхий сайд асан Хасинаг хүний аминд хүрсэн хэргээр шалгана
Амиа алдсан иргэдийн дунд бага насны 32 хүүхэд байсан. Шейх Хасинаг мөрдөн шалгахаас гадна дотоод хэргийн сайд асан Асадуззаман Хан, намын ерөнхий нарийн бичгийн дарга, цагдаагийн дөрвөн дээд офицерыг хэрэгт холбож байна. Хохирогчдын өмгөөлөгч энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Шейх Хасина харгис хэрцгий аллага, хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулсан" гэжээ. Үүнийг Хасина үгүйсгэж, өөрийг нь улс төрийн зорилготой гүтгэсэн гэж хүүгийнхээ "X" хаягаар дамжуулан мэдэгдэв. Мөн тэрбээр шүүхийн мөрдөн шалгалтын дараа нэр төрөө сэргээж чадна гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: CNN
3,595.38















































