Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо энэ хичээлийн жилд 40 мянга орчмоор өсөх урьдчилсан тооцоолол гарчээ.
Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсч байгаа аж.
Өнгөрсөн хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөсөн байна.
Үүнд:
- Баянзүрх дүүрэг: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургууль/
- Хан Уул дүүрэг: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургууль/
- Сонгинохайрхан дүүрэг: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургууль/
- Баянгол дүүрэг: 4 сургууль /141, 38, “Оюуны ундраа”, “Эрдмийн өргөө” сургууль/
Үүний зэрэгцээ орон нутагт 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байна. Тодруулбал, Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Харин нийслэлийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 22 сургууль байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД 1.8 САЯ ШИРХЭГ СУРАХ БИЧИГ ХҮРГҮҮЛЖЭЭ
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилд нэг болон 3-11 дүгээр ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая ширхэг сурах бичгийг хэвлүүлжээ. Уг сурах бичгүүдийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны зургадугаар сарын 10-28-ны хооронд хүргэсэн байна.
Сурах бичиг түгээх үйл ажиллагааг “Монгол шуудан” компани гэрээгээр гүйцэтгэсэн байна. Бага ангийн сурах бичгийн хангалт 95-100, дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувьтай байгаа аж.
6-12 дугаар ангийн хүүхдэдээ сурах бичиг худалдан авах бол shop.aplus.mn цахим хуудсаар захиалах боломжтой. Харин түрээсийн сурах бичгийн төлбөрийг тогтоосон бөгөөд ерөнхий боловсролын сургуулиуд ажлын хэсэг гаргаж, 2021 оноос өмнө хэвлэгдсэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг актлах, дахин ашиглаж болох эсэх шийдвэр гаргаж ажиллахыг зөвлөжээ.
TiffanyPerry 2024-08-14 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-14 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-14 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-14 45.84.177.66
Харуулах боломжгүй.
LinaFernandez 2024-08-14 194.32.229.173
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-14 46.8.107.131
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-14 188.130.129.159
Харуулах боломжгүй.
RachaelCathey 2024-08-14 109.248.143.4
Харуулах боломжгүй.
EricaJohnny 2024-08-14 185.181.247.125
Харуулах боломжгүй.
JenniferValente 2024-08-14 46.8.157.232
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-14 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-14 109.248.142.97
Харуулах боломжгүй.
JessicaMeyers 2024-08-14 46.8.17.71
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-14 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-14 212.115.49.220
Харуулах боломжгүй.
SarahCleghorn 2024-08-14 5.183.130.72
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-14 188.130.129.159
Харуулах боломжгүй.
AmandaDionne 2024-08-14 185.181.244.29
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-14 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AliciaHoward 2024-08-14 45.87.253.212
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-14 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-14 188.130.218.232
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-08-14 45.87.252.72
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-14 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-14 109.248.14.166
Харуулах боломжгүй.
SandraRamos 2024-08-14 188.130.220.5
Харуулах боломжгүй.
LoliJorgensen 2024-08-14 188.130.128.201
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-14 109.248.15.3
Харуулах боломжгүй.
AprilJohnson 2024-08-14 188.130.137.246
Харуулах боломжгүй.
MichelePullen 2024-08-14 94.158.190.213
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-14 109.248.54.35
Харуулах боломжгүй.
LauraStephens 2024-08-14 109.248.143.81
Харуулах боломжгүй.
GailWatson 2024-08-14 45.90.196.132
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-14 202.126.90.223
Боловсролын сайд байсан Энх-Амгалан гэдэг нөхөр юу хийж байсан юм бэ. Одоо бүр 36 сургууль 3 ээлжээр хичээллэнэ гэдэг чинь арай дэндсэн асуудал болчихлоо. Энэ чинь 21 дүгээр зуун биздээ. Худлаа л нэг попорсон амьтан байсандаа. Юу ч хийж байгаагүй юм байна. Одоо бас нэг яамыг байхгүй болгох байх. Энэ нөхөрийг бушуухан сайдаас буулгая. Гишүүнээс нь бас буцааж татах хэрэгтэй байна. Ийм балиар юмнууд улс орныг балалдаг юм
чагнаа 2024-08-14 124.158.123.244
Түрүүчийэ сайд 3 ээлжээр хичээллэх суруулийг байхгүй болгох юм мөн ч их ярьсан даа…
MichellePalmer 2024-08-14 185.181.247.46
Харуулах боломжгүй.
LiloThompson 2024-08-14 188.130.128.84
Харуулах боломжгүй.
AnaClemente 2024-08-14 109.248.205.40
Харуулах боломжгүй.
JoyTodd 2024-08-14 109.248.14.137
Харуулах боломжгүй.
Ddksk 2024-08-14 202.126.89.153
Манж хужааг хог шаарууд хүндлүүлэх дуртай хүндлүүлэх тархитй ч юм шиг
Захирах захиргадах дуртай захирах тархи толгойтй ч юм шиг хлг шаарууд.
Хулгай өлөн хог шаарууд.
Xjdjxjd 2024-08-14 202.126.89.153
Нууж мууга өвөрдөлтй юм нэмэргүй шүү.
Өдөл 2024-08-14 202.126.89.153
Хихи жингэр болноо