Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбээр Монгол Улсын их сургууль /МУИС/ тэргүүлжээ. Тодруулбал, МУИС 83.5 хувиар үнэлэгдсэн байна. Их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоохдоо сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, орчин үйлчилгээ гэсэн үзүүлэлтүүдийг тусгажээ. МУИС сургалтын чанараар хамгийн өндөр буюу 94 хувиар үнэлэгдсэн бол гадаад харилцааны шалгуур үзүүлэлтээр 41 хувьтай байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай" А/240 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад эрэмбэ тогтоох ажлын хүрээнд сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан.
Иймд дээд боловсролын чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд даалгасны дагуу 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулж, дараах эрэмбийг тогтоожээ.
Эхний 20 байрт эрэмблэгдсэн сургуулиуд:
- Монгол Улсын их сургууль /МУИС/
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/
- Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/
- Монгол Улсын боловсролын их сургууль /МУБИС/
- Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/
- Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
- Санхүү, эдийн засгийн их сургууль /СЭЗИС/
- Отгонтэнгэр их сургууль
- Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
- Соёл урлагийн их сургууль/СУИС/
- Сити их сургууль
- Мандах их сургууль
- Олон улсын Улаанбаатарын их сургууль
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль
- Этүгэн их сургууль
- Дотоод хэргийн их сургууль /ДХИС/
- Идэр их сургууль
- Их засаг олон улсын их сургууль
- Шинэ монгол технологийн дээд сургууль
- Үндэсний техникийн их сургууль
Харин сүүлийн гурван байрт:
- Монголын үндэсний их сургууль /МҮИС/
- Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургууль
- Чингис хаан дээд сургууль тус тус эрэмбэлэгджээ. Бусад байрт эрэмбэлэгдсэн сургуулиудын мэдээллийг ЭНД дарж харна уу.
Сүүлийн байрт эрэмблэгдсэн сургуулиудыг харвал эдгээр сургуульд сургалтын чанар гэх зүйл огтоос байхгүй байна. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх нэг алхам нь багш нарынх нь мэдлэг боловсрол өндөр байх шаардлага тавигддаг бол нөгөө талдаа элсэгчдэд тавьдаг босгыг өндөрсгөх гэж үздэг. Харамсалтай нь эдгээр их, дээд сургуулийн хувьд чанартай боловсрол олгохоос илүүтэй олон элсэгч татаж, ашиг хийх нь хамгаас чухал болж хувирсан. Элсэгч нь их, дээд сургуульд суралцах чадвартай байх эсэх хамаагүй, төлбөрөө төлсөн байхад л болдог болжээ.
дорж 2024-08-14 202.131.251.130
Дээд боловсролын чанарын талаар олон юм ярьж ,бичиж болно. их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөр маш бага учраас өндөр цалин өгч сайн багшийг ажиллуулах боломжгүй.Төрөөс дээд боловсролд зориулж сохор зоос ч өгдөггүй.Ийм байж яасан ийсэн чанар байх вэ? Дээд боловсролын санжүүжилтийн асуудлыг шийдэх цаг хугацаа бараг байхгүй.Муу цалингаар муу багш л ажиллана.
дорж 2024-08-14 202.131.251.130
Их дээд сургуулиудад төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт өгдөггүй. Өөрөөр хэлбэл, энэ салбар дөнгөн данган амиа аргацааж байгаа. Их сургуулиудийг санхүүгийн хувьд бололцоотой, баян байгууллага гэж үздэг, ойлгодог хоцрогдсон хандлага, буруу ойлголт амь бөхтэй байдаг.Яг үнэндээ, өнөөдөр их сургуулийн багш нар дунд сургуулийн багшаас өндөр цалин авахгүй болсон. Ийм нөхцөлд чанар яриад хэрэггүй.
TiffanyPerry 2024-08-14 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MeganNelson 2024-08-14 109.248.205.139
Харуулах боломжгүй.
StephanieJohnson 2024-08-14 46.8.14.149
Харуулах боломжгүй.
HeatherEnglert 2024-08-14 45.84.177.66
Харуулах боломжгүй.
LoriAnderson 2024-08-14 46.8.107.131
Харуулах боломжгүй.
IreneTaylor 2024-08-14 185.181.246.239
Харуулах боломжгүй.
JulieRowe 2024-08-14 188.130.129.211
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-14 188.130.129.159
Харуулах боломжгүй.
дорж 2024-08-14 202.131.251.130
Боловсролын шинэ сайд Наранбаяр дайчин, зоримог, оновчтой бодлого хэрэгжүүлж чадахгүй нөхөр бололтой. Их сургуулиудын захирлуудын томилгоог дотоод ажилд орохгүй, удирдах зөвлөлийн мэдэх асуудал мэтээр ярьж байгаа ийм хүн юу ч хийж чадахгүй гэдгээ харууллаа. Иймд энэ нөхрийг боловсролын сайдын сэнтийгээс үтэр түргэн зайлуулбал зохино.хүүхдийн үдийн хоол, нэг дунд сургуулийн засвар яриад явж байдаг ийм арчаагүй, сул дорой сайдыг анх удаа үзлээ.Энэ хүнээс өөрчлөлт шинэчлэл хүлээх шаардлагагүй .
HeidiVarsho 2024-08-14 46.8.223.11
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-14 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-14 109.248.142.97
Харуулах боломжгүй.
JessicaMeyers 2024-08-14 46.8.17.71
Харуулах боломжгүй.
KathyWilliams 2024-08-14 109.248.142.72
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-14 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-14 212.115.49.220
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-14 188.130.129.159
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-14 188.130.186.44
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-14 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-14 188.130.218.232
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-14 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-14 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-14 109.248.54.98
Харуулах боломжгүй.
дорж 2024-08-14 202.131.251.130
Их дээд сургуулийн сургалтын чанарын асуудал бол их хол байгаа асуудал шүү. наана нь олон зүйл байгаа.хамгийн түрүүнд санжүүжилт.дараа багш нарын цалин урамшуулалын асуудал. гол юмаа ялгаж салгаж эрэмбэлэж ойлгох хэрэгтэй.
TiffanyJones 2024-08-14 109.248.48.93
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-14 109.248.15.3
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-14 202.55.188.92
худлаа шүү муисын дипломыг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй шүү
Нэргүй 2024-08-14 103.212.162.201
монголд эхний 8 сургууль байхад л хангалтай Отгон тэнгэр сургуулийг хасаад шүү бусад нь огт хэрэггүй
AprilJohnson 2024-08-14 188.130.137.246
Харуулах боломжгүй.
KarlaParra 2024-08-14 185.181.246.200
Харуулах боломжгүй.
hi 2024-08-14 73.133.61.184
bugdeeree taaruuhan shd, delhiin bishee gehed asia.n tuvshind ochoogui l bol muu shvv dee, bagsh nariin diilenh ni huurhiis uruvdultei garuud daa, tsalingiin tuluu irdeg baih, Bo Yam bagsh nariig neg shalgaad uzehed gemgui baih
FransiscaLacy 2024-08-14 109.248.54.35
Харуулах боломжгүй.
PamelaLynn 2024-08-14 94.158.190.132
Харуулах боломжгүй.
MichelleWishon 2024-08-14 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MichellePalmer 2024-08-14 185.181.247.46
Харуулах боломжгүй.
зочин 2024-08-14 203.217.139.240
Ер нь хулих сургуулийг хаагаач
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-08-14 202.21.110.94
СУРГАЛТЫН ЧАНАР МАШ МУУ……..ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ДЭЭД СУРГУУЛИУДАА ХААХ ХЭРЭГТЭЙ..
Нэргүй 2024-08-14 66.181.186.245
Чингис хаан дээд сургууль хэдэн жилийн өмнө татан буугдсан. Захирал нь ч нас барсан шүү дээ
Нэргүй 2024-08-14 66.181.186.245
Чингис хаан дээд сургууль аль хэдийн хэдэн жилийн өмнө татан буугдсан шүү дээ. Захирал нь ч хэдэн жилийн өмнө нас барсан
судлаач 2024-08-14 202.131.251.130
ийм сайтыг хаавал таарна
судлаач 2024-08-14 202.131.251.130
дээд боловсролын сургалтын чанарын талаар сэтгэгдэл бичиж болох уу? танай сайт хэний эрх ашгийг хамгаалаад бна вэ?
AnaClemente 2024-08-14 109.248.205.40
Харуулах боломжгүй.
иргэн 2024-08-14 66.181.176.13
Эрэмбэлэх нь зүйтэй. Сүүлийн 5 сургуулийн эрхийг цуцлах замаар тоог цөөрүүлж, чанаржуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-08-14 59.153.114.160
Их, дээд сургууль ялангуяа багш бэлтгэн гаргадаг сургуулиудад эхс өөрчлөлт хийх шаардлагатай, дэндүү хоцрогдсон шүү. Сайн багшаас бэлтгэн гаргаж чадахгүй байна гэдэг маш том эмгэнэл
Нэргүй 2024-08-14 202.126.90.178
Дэлхийд ямар эрэмбэтэй байгаа вэ? Саяын олимп шиг сүүл мушгиж байгаа юу? Хүүхдээ энэ сургуульд явуулах хэрэг байна уу?
Нэргүй 2024-08-14 66.181.176.249
хамгийн муу сургуулийг төгсөгчид төрийг удирдаж байна даа монголчуудад боловсрол биш бөх л их үнэлэгдэж байна
Нэргүй 2024-08-14 202.21.127.165
Хичээл заагаад шудрагаар дү тавих, хичээл хийлгэх гээд шаардлага тавьхаар МУУ БАГШ болчихдог учраас үнэхээр сурах гээд гүйж буй оюутанд хэлээд, тайлбарлаад өгнө. Ихэнх нь л хичээлээ тоодоггүй, бие дааж уншиж, судалдаггүй оюутнууд байдаг доо. Учир нь ЕБС-иас маш муу суурьтай орж ирдэг. Тэгэхээр яаж чанартай байх вэ? Үнэхээр сонирхоод судлаад, хичээгээд, бие дааж уншаад явдаг, лаб-д ирээд туршилт хийдэг мундаг хүүхдүүд хэзээ ч гадаадын сургуульд ороод гологдохгүй л явчихсан байдаг шүү
Нэргүй 2024-08-14 139.5.218.33
СҮҮДЛИИН 10 СУРГУУЛИИГ ХАГАЧЭЭ
Багш 2024-08-14 103.57.92.101
Ерөнхий боловсролын чанар сайжраагүй цагт дээд боловсрол яриад нэмэр байна уу? Босго оноо улных, уншсанаа ч ойлгохгүй, тэмүүлэлгүй, зорилгогүй, цаг нөхцөөсөн нь зонхилно доо, оюутны дунд. Дээр нь төр засгийн бодлого нь 80-д оны социализмын үзлээсээ салаагүй……. Ер нь л гэгээтэй нь ховор.
Их сургуулийн захирал намын харьяалалтай, дараагийн сонгууль ч юм уу, улс төрийн албанд шургахын тулд бас л цаг нөхцөөсөн нэг нөхөр томилогдоно, попорч попорч, сургуулийн хөрөнгийг өөртөө, мөн намдаа зарцуулна…..
иргэн 2024-08-14 66.181.179.194
тийм ээ их дээд сургуулиуд чанаргүй бүтээгдэхүүн гаргадаг болжээ,хуулийн чиглэлээр мэргэшүүлсэн хувийн сургуулиудыг хуулийн тмс гэдэг нь үнэ юм байна лээ шүү,,,,,жишээ нь их засаг дээд сургууль гэх мэт,,,,
дорж 2024-08-14 202.131.251.130
энэ сайтыг хаах хэрэгтэй.
судлаач 2024-08-14 202.131.251.130
Сүүлийн жилүүдэд дээд боловсролыг гаргуунд нь хаясан.Энхамгалан гэдэг сайд энэ талаар юу ч хийгээгүй, хуруугаа ч хөдөлгөөгүй.Одоо Наранбаяр сайдаас зоримог шийдвэрийг энэ салбарынхан хүлээж бна.Дээд боловсролын чанарын талаар олон юм хэлж ярьж бичмээр бна.Даанч энэ сайт ийм сэтгэгдэлийг оруулдаггүй нь даанч харамсалтай.Их сургуулиудын удирдах зөвлөлийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй.Яамны хурган дарга нарыг ч солих шаардлагатай.9 сарын 1 _ээс өмнө шиидэх асуудал олон бна.
Нэргүй 2024-08-14 103.168.34.102
МУИС олон жил үр бүтээлтэй ажилласан багш нараа гадагш нь сургалтанд явуулж эдийн засгаар бас дэмжихгүй бол сайн багш нар ажиллахаа болиод байна
Нэргүй 2024-08-14 103.212.116.246
Ээ Дотоод хэргийн Их сургууль бүр 16 д байна шдээ. Ийм сургуулиас гарсан Цагдаагийн алба хаагч Иргэдийг хэлмэгдүүлэхгүй яах вэ дээ