Цаг хугацааг ухраагч Титаник

FASHION

Цаг хугацааг ухраагч Титаник

Цаг хугацааг ухраагч Титаник

Загварлаг матрын арьсан цүнх, олон жилийн туршид үнэрээ алдаагүй жижиг лонхтой үнэртэй ус нь далайн гүнээс олдсон үнэт олдворуудын нэгээхэн хэсэг билээ. Энэ нь олон жилийн өмнө мөсөн уул мөргөж, живсэн Титаник онгоцноос олдсон эд зүйлс бөгөөд өндөр нууцлалтай агуулахад хадгалагдаж байна. Титаникаас олдсон олдворууд нь цаг үеийнхээ нандин түүхийг өгүүлдэг тул АНУ-ын засгийн газраас тусгай алба байгуулж, олдворуудыг нандигнан, хамгаалж буй. Одоогийн байдлаар живсэн хөлгөөс олдсон үнэт зүйлс хаана хадгалагддаг нь тодорхойгүй.

Гэхдээ Жоржиа мужийн Атланта хотын хаа нэгтээ хадгалагдаж байгаа гэж “BBC” агентлаг нийтэлжээ. АНУ-ын хувьд хамгийн үнэтэй, нандин, ховор олдворуудыг нууц газар хадгалдаг бөгөөд богино хугацаанд олон нийтийн нүдийг баясгах гэж үзэсгэлэн зохион байгуулдаг аж. “BBC” агентлаг Титаник хөлгөөс олдсон үнэт зүйлсийг сурвалжлах ховорхон завшааныг атган авчээ. Сэтгүүлч, зураглаачид агуулах дотор орох үед цаг хугацаа буцсан мэт болсон талаараа ярьсан байна. Тодруулбал, тэртээ 1910-аад онд ашиглагдаж байсан шүдний сойз, ванн, аяга таваг болон хувцасны товчнууд нь элэгдэж хуучралгүй, зэвэрч гэмтэлгүй, анх ямар байсан шигээ хадгалагдаж байна.

ГУНИГТ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЭХ МАТРЫН АРЬСАН ЦҮНХ

Эдгээр олдворуудыг олж авсан “RMS Titanic Inc” компанийн захирал Томасина Рэй "Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй, загварлаг жижигхэн цүнх" гэжээ. Тус компани нь хөлөг онгоцноос үнэт олдворуудыг гарган авч, хамгаалах эрхийг эзэмшдэг бөгөөд далайн гүнээс түүх өгүүлэх 5500 ширхэг эд зүйлсийг хадгалж байна. Хойд Атлантын далайд олон арван жил хадгалагдсан уг цүнхэнд гуравдугаар зэрэглэлийн зорчигч болох Мариан Меанвеллын амьдрал хадгалагдана. Матрын арьсаар хийгдсэн, чанар сайтай цүнхнээс гэрэл зураг, энгэсэг, уруулын будаг олдсон бөгөөд АНУ-д амьдралаа шинээр эхлүүлэхэд нь туслах түрээслэгчийн гар бичмэл байжээ.

Үүн дээр Меанвеллыг “түрээсээ цаг тухайд нь өгдөг”, “сайн түрээслэгч” гэж тодорхойлсон байх бөгөөд энэхүү гар бичмэл нь түүнд шинэ байр түрээслэхэд нь туслах учиртай байв.

Гэвч тэрээр шинэ байраа түрээслэх байтугай АНУ-ын эрэгт хүрээгүй. Томасина Рэй хэлэхдээ “Тэр 63 настай тээрэмчин байсан. Америкт амьдардаг бэлэвсэн охин дээрээ очих гэж Лондоноос Титаник хөлөгт суусан” гэжээ. Гэрэл зургийн хувьд чанараа алдсан байх бөгөөд шинжээчид Меанвеллын ээжийн зураг байх магадлалтай гэсэн юм. Мариан Меанвелл “Majestic” буюу “White Star Line” хөлөг онгоцоор АНУ руу очих гэж төлөвлөж байсан. Гэвч тус хөлөг явахаа больсноор Титаник хөлөг онгоцонд суусан. Тухайн үед гуравдугаар зэргийн зорчигчдыг эрүүл гэж тодорхойлох бичиг шаардлагатай байдаг байсан ба Меанвеллыг өвчингүй гэж тодорхойлсон эмчийн бичиг цүнхнээс нь олдсон байна.

“Бид цүнхийг олсон нь сайн хэрэг. Учир нь Меанвеллыг тодорхойлох, түүний түүхийг өгүүлэх зүйлгүйгээр хэн ч санан дурсахгүй шүү дээ” гэсэн юм.

АНХААРАЛ ТАТСАН ҮНЭРТЭЙ УС

Одоог хүртэл үнэрээ алдаагүй, хүчтэй үнэртэй ус байдаг. Энэ нь Титаник хөлгөөс олджээ. Томасина Рэй сэтгүүлчдэд ихэд нандигнан хадгалсан үнэртнийг гарган үзүүлэхэд чихэрлэг үнэр өрөөг дүүргэж байв. Энэ нь Титаник хөлгийн ослоос амьд гарсан хоёрдугаар зэрэглэлийн зорчигч, үнэртэн борлуулагч Адольф Заальфельдийн авч явсан эд зүйлс юм. Заальфельд хөлөг онгоцонд суух үедээ 90 гаруй үнэртэй усыг Америкт борлуулах зорилготой байсан.

Титаник хөлөг онгоцны ослоос 700 хүн амьд гарсны нэг нь Заальфельд байсан юм. Томасина Рэй хэлэхдээ “Заальфельд амьдралынхаа сүүлийн жилүүдийг гэм зэмтэй мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлсэн. Титаник хөлөг живэх үед хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг аврах завинд суулгаж байсан ба Заальфельд тэдний дунд багтаж чадсандаа гэмшдэг. Тэр амьд үлдсэндээ гэмшдэг байсан” гэв.

ШАМПАНСК БА АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Титаник хөлөг онгоц мөсөн уулыг мөргөсний дараа хоёр хуваагдан живсэн байдаг. Үүнээс болж хөлөг онгоцонд байсан вино, оргилуун дарснууд шинээрээ шахуу далайн ёроолд хадгалагдаж байжээ. Томасина Рэй зарим оргилуун дарсыг гарган авч, хадгалсан бөгөөд усны даралт нь лонхны бөглөөг улам гүн чангалж өгсөн гэв. Нэгдүгээр зэрэглэлийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, оргилуун дарс зэрэг нь тэдний хэр баян гэдгийг тодорхойлж байв. Титаникийн хувьд далай дээр хөвөх тансаг ордон байсан юм.

ЗЭРЭГЛЭЛ 

Титаник хөлөг онгоцны зорчигчид зэрэглэлээсээ хамаарч өөр зүйлс ашигладаг байжээ. Тэдний аяга, таваг, халбага сэрээ нь хүртэл өөр байсан. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид тансаг, алтан хүрээтэй шаазанд унд уудаг байсан бол гуравдугаар зэрэглэлийн зорчигчид хамгийн хямд, олдоц ихтэй шаазан аяга ашигладаг байсан. Мөн хөлгөөс олгохгүй тохиолдол байх тул гуравдугаар зэрэглэлд хувийн шаазан аяга, тавгаа авч явдаг хүмүүс олон байв.

“RMS Titanic Inc” 1994 онд Титаник хөлгийн үнэт олдворуудыг гаргаж авах эрх шүүхийн дагуу авахдаа нэг шаардлагад нь зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв. Энэ нь хөлөг онгоцноос олдсон эд зүйл дангаараа болон олон ширхгээр зарагдаж болохгүй. Тиймээс уг компани шүүхийн шийдвэрийг хүндэлж, нууцлал өндөр агуулахад хадгалах болжээ. Өнөөг хүртэл Титаник хөлөг онгоцны олдворууд бага багаар олдсон хэвээр байгаа ч зарим хүмүүс “үхэл дагуулсан” эд зүйлсийг далайн ёроолд нь үлдээх ёстой гэж маргадаг. Гэсэн хэдий түүхийг өгүүлэх эд зүйлсийг хадгалж, бусдад сургамж болгох нь “RMS Titanic Inc”-ийн зорилго юм.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LinaFernandez 2024-08-14 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMarie 2024-08-14 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-14 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-14 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-14 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWilliams 2024-08-14 109.248.142.72

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-14 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-14 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-14 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-14 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-14 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-14 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-14 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-14 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-14 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWade 2024-08-14 185.181.244.245

Харуулах боломжгүй.

Avatar

LoliJorgensen 2024-08-14 188.130.128.201

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-14 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-14 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

KarlaParra 2024-08-14 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-14 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-14 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

LauraStephens 2024-08-14 109.248.143.81

Харуулах боломжгүй.

Avatar

MichellePalmer 2024-08-14 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

gadni 2024-08-14 216.38.195.74

1 xaryalalrn

Avatar

;ylcuin; 2024-08-14 216.38.195.74

14xsgyi cjnf neg tuishei gadni;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж