Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг өнөөдөр /2024.08.13/ хүлээн авч уулзав. Уулзалтаар Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад хийх байсан ч цуцлагдсантай холбоотойгоор нөхцөл байдлыг тайлбарлаж, хүлцэл өчив. Япон улсын Миязаки мужид энэ сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас томоохон хэмжээний газар хөдлөлт болж болзошгүй талаарх сэрэмжлүүлэг гаргаж, учирч болзошгүй эрсдлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн айлчлал цуцлагдаад буй буй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн Монгол Улсад хийхээр төлөвлөгдөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдах болсон тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч буй гээд энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний дотны анд, Тусгай стратегийн чухал түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны зургадугаар сард Монгол Улсын Их Хурлын сонгууль амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд сонгуульд олонхийн суудал авсан Монгол Ардын Нам нь Ардчилсан нам болон ХҮН намтай хамтран Засгийн газраа эмхлэн байгуулсан нь Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, цаашид уг түншлэлийн үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, өнөөг хүртэлх харилцааны ололт, амжилтыг баталгаажуулж, улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов. Энэ хүрээнд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, иргэд хоорондын солилцоог дэмжих асуудлаар санал солилцов.
Хоёр улсын соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд “хүн төвтэй” хамтын ажиллагаа бэхжиж, ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөл улам бүр гүнзгийрч буйг талууд сайшаан тэмдэглэж, ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын нөхөрлөлийг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв.
LoriAnderson 2024-08-13 46.8.107.131
Харуулах боломжгүй.
JulieRowe 2024-08-13 188.130.129.211
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-13 188.130.129.159
Харуулах боломжгүй.
RachaelCathey 2024-08-13 109.248.143.4
Харуулах боломжгүй.
KatieOwens 2024-08-13 185.181.246.101
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-13 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97
Харуулах боломжгүй.
JessicaMeyers 2024-08-13 46.8.17.71
Харуулах боломжгүй.
KathyWilliams 2024-08-13 109.248.142.72
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220
Харуулах боломжгүй.
SarahCleghorn 2024-08-13 5.183.130.72
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159
Харуулах боломжгүй.
AmandaDionne 2024-08-13 185.181.244.29
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-13 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AngieRobinson 2024-08-13 109.248.205.139
Харуулах боломжгүй.
YaisaCoyle 2024-08-13 188.130.186.44
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-13 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-13 188.130.218.232
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-13 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-13 109.248.15.3
Харуулах боломжгүй.
AprilJohnson 2024-08-13 188.130.137.246
Харуулах боломжгүй.
MichelePullen 2024-08-13 94.158.190.213
Харуулах боломжгүй.
AlyssaAnanth 2024-08-13 46.8.222.212
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35
Харуулах боломжгүй.
JudithSmith 2024-08-13 188.130.128.121
Харуулах боломжгүй.
MichellePalmer 2024-08-13 185.181.247.46
Харуулах боломжгүй.
JessicaHarris 2024-08-13 109.248.139.36
Харуулах боломжгүй.
PattySmith 2024-08-13 46.8.107.231
Харуулах боломжгүй.
JillAlvarez 2024-08-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33
Харуулах боломжгүй.
JessieThompson 2024-08-13 46.8.110.245
Харуулах боломжгүй.