Хог цэвэрлэх машин иргэдийг унтаж байхад ажилладаг гэв

Хог цэвэрлэх машин иргэдийг унтаж байхад ажилладаг гэв

Хог цэвэрлэх машин иргэдийг унтаж байхад ажилладаг гэв

Хот цэвэрлэгээ, тохижилт энэ жилээс дүүргүүд рүү шилжсэн. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвхөн бодлогоор дэмжих үүрэг хүлээжээ. Харин дүүргүүд ямархуу цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байгааг төрийн бус байгууллагууд хянах аж. Тэгэхээр иргэд хотын цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой гомдлыг зөвхөн тухайн дүүрэгтээ гаргах юм байна. Түүнчлэн хотын цэвэрлэгээг зориулалтын машинаар хийх үү, дэрсэн шүүрээр шүүрдэх үү гэдгийг шийдэх хүмүүс нь дүүргийн удирдлагууд аж.

Учир нь, нийслэл ажлаа дүүргүүд рүү шилжүүлэхдээ хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглагдах техник төхөөрөмжийг тухайн дүүргийн нутагт цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байсан жолооч, ажилчдын хамт хүлээлгэн өгсөн байна.

Харин шинээр худалдан авах техник төхөөрөмжийг дүүргүүд өөрсдөө тендер зарлаж худалдан авна. Төсвийг ч мөн өөрсдөө хариуцах гэнэ.

Тэгвэл нийслэлээс дүүргүүд рүү шилжүүлсэн цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийн талаар Хот тохижилтын газрын дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Насанжаргалын өгсөн мэдээллээр “Монгол Улсад зориулалтын техник хэрэгсэл цөөхөн. Ойролцоогоор 30 гаруй зориулалтын машин байдаг. Зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж цэвэрлэх машин 4-5 хүний ажлыг хөнгөвчилдөг. Монгол Улсад байгаа цэвэрлэгээний машинууд 4-5 жилийн хугацаанд ашиглагдаж байгаа” гэсэн юм. Хот тохижилтын газрын хог цэвэрлэх машиныг 2019 оны зургадугаар сараас нийслэлийн хог цэвэрлэгээнд ашиглах болсон.

Гэхдээ бусад улс орнуудад дрон, робот ашиглаж байхад Улаанбаатар хогийн шүүрээсээ салаагүй байгаа нь үнэн. Үүний албан тушаалтнуудын авлига хулгай нуугдаж буйг үгүйсгэхгүй.  Нийслэлийн удирдлагууд хот тохижилтыг дүүргүүд рүү шилжүүлсэн гэх нэрээр асуудлаас "бултаж", "бид нар мэдэхгүй" гэх үгээр ам таглаж сууна.

Хот тохижилтын газрынхан  “Замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй гэдэг гудамж, талбайг цэвэрлэх техник хэрэгслүүд үүрээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, иргэд унтаж байгаа хойгуур хог цэвэрлэх машин ажиллуулдаг. Өдрийн цагаар олон нийтийн зам талбайд цэвэрлэгээний машин ашиглах боломжгүй тул гудамж, талбайг шүүрээр шүүрдэхээс өөр аргагүй” гэсэн тайлбар өгч байна. Гэвч, "иргэд унтсан хойгуур цэвэрлэгээний машин хотын гудамж, талбайг цэвэрлэдэг" гэдэгт  нь итгэх хүн байхгүй биз. Шөнөөр гудамж талбайгаа цэвэрлэдэг  байсан бол ТҮК-ийн ажилтнууд үүрээр зам шүүрдээд зогсохгүй нь тодорхой.

Ажлын алдаа бие, бие рүүгээ чихэж суухаар хот тохижуулах ажлыг хувийн хэвшлүүлэд хуваагаад өгчихвөл Улаанбаатар хог, тоосондоо дарагдахгүй байх.

Өмнө нь 2022 онд гудамж талбай цэвэрлэх зориулалтын машины дөрвөн тэрбумын тендер Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан. Гэвч олны дунд жижиг ногоон цас цэвэрлэгч гэж нэрлэгдээд байсан 28 машиныг техникийн үзүүлэлт хангаагүй гэх шалтгаанаар Хот тохижилтын газар хүлээн аваагүй буцаасан байна. Тухайн машин цас цэвэрлэх зориулалттай биш болохыг харсан бүхэн шүүмжилсэн. Одоо тэдгээр машин нийлүүлэгч тус компанийнхаа агуулахад бий.

Цас цэвэрлэгээний 3,5 тэрбумын машиныг хүлээж аваагүй гэв | News.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HeatherEnglert 2024-08-14 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

JaneSmith 2024-08-14 188.130.220.68

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-14 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

IreneTaylor 2024-08-14 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRowe 2024-08-14 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelCathey 2024-08-14 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-14 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-14 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-14 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynLee 2024-08-14 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-14 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-14 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-14 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-14 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-14 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

MarieRamos 2024-08-14 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-14 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-14 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-14 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-14 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-14 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-14 202.179.24.156

Юу вэ? Цас цэвэрлүүлэх гээд авчирсан машинуудаараа халуун намраар хог цэвэрлүүлээд байгаа юм уу даа.

Avatar

KarlaParra 2024-08-14 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-14 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMiller 2024-08-14 46.8.212.160

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-14 64.119.29.2

Шүүр барьсан ажилтнууд шороо босгоод л шүүрдээд бөөн тоос босгочих юм. Шүүр өгөхөөр өөр яаж ч цэвэрлэхэв дээ. Цэвэрлэгээний машин тэрэг авчихаж болдоггүй л юм байх дээ. Нямбаатар даргаа!

Avatar

AndreaMorrison 2024-08-14 46.8.23.193

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-08-14 103.212.118.136

ш*** юмаа п***а нар нээрээ

Avatar

Нэргүй 2024-08-14 66.181.186.10

Тендерийр нь Сумьяабузар шаачихсан доо !

Avatar

иргэн 2024-08-14 66.181.160.7

унтаж баыхад цэвэрлэсэн гудамж, талбайг өдрийн цагаар шороо маналзуулж шүүрдэх шаардлага байна уу.ялангуяа автобусны буудлаар иргэдийг зогсох газаргүй болтол тоос шороо босгодог хэвээрээ шүү.

Avatar

Уншигч 2024-08-14 103.57.95.78

унтаж байхад нь гөлчийтэл цэвэрлээд л, зүүдэлж байхад нь тархийг нь хуниасгүй болтол нь угаагаад л, хөгжиж байна аа хөгжиж байна. цэнгэлийн манлайд хүргэж өгч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж