Ираны дэд ерөнхийлөгч 11 өдөр ажиллаад огцров

Ираны дэд ерөнхийлөгч 11 өдөр ажиллаад огцров

Ираны дэд ерөнхийлөгч 11 өдөр ажиллаад огцров

Ираны дэд ерөнхийлөгч Мохаммед Жавад Зариф албан тушаалд томилогдоод ердөө 11 хоног ажилласныхаа дараа огцров. Тэрбээр "Би ажилдаа сэтгэл хангалуун бус байна. Хүмүүсийн хүлээлтийг биелүүлж чадаагүйдээ харамсаж байна" гэж Ням гаригт жиргэжээ. Түүний ажлаа өгсөн шалтгаан нь шинэ газрын сайд нарын томилгоотой холбоотой аж. Ерөнхийлөгч Масуд Пезешкяний томилсон 19 сайдын дор хаяж долоо нь Зарифын сонголт байгаагүй.

Зариф огцорсон нь шинэ ерөнхийлөгчийн хувьд хоёр дахь хямрал болж байна. Хамас бүлгийн удирдагч Исмаил Хание саяхан алагдсан нь Пезешкяний хувьд томоохон сорилт болсон юм.

Зариф нь ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Пезешкяний баруун гар байж, түүнийг ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн тэрбээр Пезешкяний гадаад бодлогын шинэ чиглэлийг хэрэгжүүлэхэд туслах гол хүмүүсийн нэг байсан. Зариф 2013-2021 оны хооронд Ираны ахлах дипломатч байсан. Мөн 2015 онд Ираны хэлэлцээний багийн ахлагчийн хувиар дэлхийн зургаан гүрэнтэй олон улсын цөмийн хэлэлцээр байгуулж чадсан юм. Түүний тусламжтайгаар Ираны эдийн засгийг саатуулж буй хориг арга хэмжээг цуцлахын тулд цөмийн хэлэлцээрийг сэргээнэ гэж Пезешкян найдаж байжээ.

Сонгуулийн дараа Зариф тэргүүтэй хэсэг албан тушаалтан засгийн газрын албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргах ёстой байв. Улмаар Пезешкян Ням гаригт томилгоог танилцуулсан боловч Зарифын хүссэнээр зарим сайдыг томилоогүй. Ажиглагчдын таамаглаж буйгаар Ираны хуучинсаг үзэлтэй фракц зарим сайд нарыг Пезешкянд тулгасан байна.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TheresaMeyer 2 цагийн өмнө 46.8.110.64

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2744660

Avatar

LoriLong 4 цагийн өмнө 45.86.1.126

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2744660

Avatar

BrittanyMelendez 7 цагийн өмнө 109.248.15.33

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2744660

Avatar

MelissaKallaguntla 8 цагийн өмнө 46.8.155.238

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2744660

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.46.188

Уруудахад доройтно оо гэж… оросын найзуудын байдал ч нэг л гундуухан байх чинь

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.126.92.98

"Нэг насаар энгийн явснаас нэг өдөр хаан байсан дээр" Рокит Бей

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж