Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.
Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад бороотой үед байнга ус тогтдог. Тэгвэл уг нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Геодези, усны барилга байгууламжийн газарт 22-ын товчооны зам, Тахилтын нүхэн гарц, Яармагийн зам, Зуслангийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гарган Засаг даргын зөвлөлд танилцуулах үүрэг өгсөн билээ. Үүний дагуу Тахилтын нүхэн гарцад шинээр зураг төсөл боловсруулан ус зайлуулах шугам хоолойн угсралтын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Уг байршилд ус зайлуулах 350 метр шугам хоолой угсрах бөгөөд нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу насосоор усыг шахаж зайлуулах юм. Мөн авто зам хэсэгт ус зайлуулах шүүрт худаг хийнэ.
ЕБ-ЫН 16 ДУГААР СУРГУУЛИЙН УРД ТАЛЫН АВТО ЗАМД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ХООЛОЙ УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм. Ийн өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.
Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто зам нь Ногоон нуурыг Их тойруутай холбосон хөдөлгөөнтэй, ачаалал ихтэй туслах зам. Их хэмжээний бороотой өдрүүдэд уг авто зам дагуу их хэмжээний ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Энэхүү асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ГУББГ-аас шугам угсралтын зураг төслийг гаргаж, угсралтын ажлыг өнөөдөр эхлүүллээ” гэв.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ус зайлуулах шугам хоолойг 24 цагаар хийж, гүйцэтгэх юм.
LoriAnderson 2024-08-13 46.8.107.131
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-13 188.130.129.159
Харуулах боломжгүй.
JenniferValente 2024-08-13 46.8.157.232
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-13 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97
Харуулах боломжгүй.
JessicaMeyers 2024-08-13 46.8.17.71
Харуулах боломжгүй.
KathyWilliams 2024-08-13 109.248.142.72
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-13 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AliciaHoward 2024-08-13 45.87.253.212
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-13 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-13 188.130.218.232
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-13 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-13 109.248.15.3
Харуулах боломжгүй.
AprilJohnson 2024-08-13 188.130.137.246
Харуулах боломжгүй.
MichelePullen 2024-08-13 94.158.190.213
Харуулах боломжгүй.
AlyssaAnanth 2024-08-13 46.8.222.212
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35
Харуулах боломжгүй.
MichellePalmer 2024-08-13 185.181.247.46
Харуулах боломжгүй.
TraceyFear 2024-08-13 188.130.129.157
Харуулах боломжгүй.
JillAlvarez 2024-08-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64
Харуулах боломжгүй.
LoriLong 2024-08-13 45.86.1.126
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33
Харуулах боломжгүй.
LauraHart 2024-08-13 188.130.128.193
Харуулах боломжгүй.
JessieThompson 2024-08-13 46.8.110.245
Харуулах боломжгүй.
ShamikaMartin 2024-08-13 109.248.205.22
Харуулах боломжгүй.