100 жилд нэг тохиох гамшигт Япон бэлэн үү?

100 жилд нэг тохиох гамшигт Япон бэлэн үү?

100 жилд нэг тохиох гамшигт Япон бэлэн үү?

Японы баруун өмнөд хэсэгт Кьюшү арлын Мияазаки мужийн эрэгт наймдугаар сарын 8-ны Пүрэв гаригт орон нутгийн цагаар 16:42 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэхүү газар хөдлөлтийн дараа Японы Цаг уурын агентлаг анх удаа мега газар хөдлөлтөөс сэрэмжлүүлсэн тусгай зөвлөмж гаргасан билээ. Энэхүү зөвлөмж нь Номхон далайн эрэг дагуух Нанкай хотгорын орчимд болж болзошгүй мега газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг юм. Мөн Ерөнхий сайд Фүмио Кишида болзошгүй аюултай холбоотойгоор Монгол Улсад хийх айлчлалаа цуцалсан.

Засгийн газар ихэнх зөвлөмжийг эцэст нь цуцалж, 7.1 баллын газар хөдлөлтийн улмаас томоохон хохирол учраагүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч улсын ихэнх хэсэгт өндөржүүлсэн бэлэн байдалтай хэвээр байна.

Японы хувьд хүчтэй газар хөдлөлт нь цоо шинэ зүйл биш. Тус улс нь Номхон далайн “Галт цагираг” гэх тектоник хавтангийн зааг бүсэд оршдог. Кобэгийн их сургуулийн профессор Шоичи Ёшиокагийн хэлэхдээ "Япон улс дөрвөн тектоник хавтангийн зааг дээр оршдог. Энэ нь Японыг газар хөдлөлтөд хамгийн өртөмтгий бүс нутгийн нэг болгож байна. Дэлхий дээр болдог 6 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтүүдийн 10 орчим хувь нь Япон эсвэл түүний эргэн тойронд болдог. Тиймээс газар хөдлөлт ховор тохиолддог Европ, АНУ-ын зүүн хэсэг гэх мэт газруудаас хамаагүй өндөр эрсдэлтэй байдаг" гэв.

Японы сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн аймшигт газар хөдлөлт 2011 онд болсон. Энэ газар хөдлөлтөөр 20 мянга орчим хүн амь үрэгдэж, цунами, цөмийн гамшиг нүүрлэсэн.

Өдгөө Нанкай хотгор орчимд хүчтэй газар хөдлөлтийн аюул заналхийлж байна. Нанкай хотгорын газар хөдлөлт нь Шизүока мужийн Суруга булан болон Кьюшүгийн Хюганада тэнгисийн хоорондох хавтангийн хил дээр 100-200 жил тутамд тохиолддог 8 баллын хүчтэй газар хөдлөлт юм. Хамгийн хүчтэйдээ 9 балл ч хүрэх нь байдаг аж. Газар хөдлөлт судлаачид  хэдэн 10 жилийн дотор ийм газар хөдлөлт тохиолдож болзошгүй гэж үзэж байгаа ч маргаантай хэвээр байна.

Японы засгийн газар Нанкай хотгорын газар хөдлөлтийн талаар олон жилийн турш сэрэмжлүүлсээр ирсэн тул олон нийт үүнд дасал болсон. Гэхдээ зөвхөн Нанкай хотгорын газар хөдлөлтөд төвлөрөөд Японы бусад хэсэгт заналхийлж буй ижил төстэй аюулд хамаагүй бага анхаарал хандуулдаг гэж шүүмжлэгсэд ч бий.

Нанкай хотгор нь 700 км урт субдукцийн бүс юм. Энэ нь тектоник хавтангууд бие биенийхээ доор гулсан орсон бүсийг хэлдэг. Дэлхий дээрх ихэнх газар хөдлөлт, цунами нь тектоник хавтангийн хөдөлгөөнөөс үүдэлтэй. Гэвч хамгийн хүчтэй нь субдукцийн бүсэд тохиолддог аж. Филиппиний тэнгисийн доорх тектоник хавтан Япон байрладаг эх газрын хавтан доогуур аажмаар гулсан, жил бүр хэдэн сантиметрээр хөдөлж буйг Засгийн газрын Газар хөдлөлтийн судалгааны хорооны 2013 оны тайланд дурдсан байдаг.

Нанкай хотгорт хамгийн сүүлд 1944, 1946 онд тус тус 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлтүүдээр дор хаяж 2500 хүн нас барж, олон мянган хүн шархадсан байдаг. Японы засгийн газар томоохон газар хөдлөлт бүрийн хоорондын зайг тооцоолсноор ойрын 30 жилд тус бүс нутагт 8-9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80 хувьтай байна гэсэн таамаглалыг гаргасан юм.

70-80 хувь гэдэг таамаглалыг хэтэрхий өндөр хувь гэж Кобэгийн их сургуулийн профессор Шоичи Ёшиока үзэж байна. Гэхдээ алс хэтдээ энэ нутагт хүчтэй газар хөдлөлт болох нь дамжиггүй. Тэрбээр "Би сурагчдадаа хэлдэг. Нанкай хотгорын газар хөдлөлт танай үед, эс бол хүүхдүүдийн чинь үед гарцаагүй тохиолдоно гэж хэлдэг" гэжээ.

Харин Токиогийн их сургуулийн профессор, газар хөдлөлт судлаач Роберт Геллер үүнд эргэлзэж байна. "Нанкай газар хөдлөлтийн тухай яриа бол цэвэр таамаглал. Газар хөдлөлт тодорхой мөчлөгтэй байдаггүй. Ямар ч цаг үед, хаана ч тохиолдож болно" гэж тэр маргадаг.

Хэдийгээр аюул холгүй байгаа ч магадлал маш бага бөгөөд Ёшиока, Геллер нар өнгөрсөн долоо хоногт авч хэрэгжүүлсэн аюулгүй байдлын арга хэмжээг хэт их эсвэл шаардлагагүй гэж үзэж байна. Иргэдийн хувьд сонор сэрэмжээ алдаагүй, өндөржүүлсэн бэлэн байдалтай хэвээр байна.

Япон улс нь дэд бүтэц, барилгын дүрэм журам, авран хамгаалах систем гээд бүхий л талаараа газар хөдлөлтөд бэлэн байх, тэсвэрлэх чадвар өндөртэй гэгддэг. Дэлхийд тэргүүлэгч гэдгийг нь олон нийт хүлээн зөвшөөрнө. Газар хөдлөлтийн бэлэн байдалд хүүхдүүдийг бага ангиас нь бэлдэж эхэлдэг. Осакагийн их сургуулийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн дэд профессор Мэгүми Сүгимотогийн хэлснээр "Энэ бэлтгэл сургуулилалт нь зөвхөн газар хөдлөлт, цунамигаар тогтохгүй хар салхи, хүчтэй бороо, үер гэх мэт бусад олон гамшигийн үеэр хэрэг болдог. Яаралтай тусламжийн хэрэгслийг нөөцлөх гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ мэддэг байх нь бүх төрлийн гамшигаас хамгаалахад тусалдаг аж.

Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нд болсон Ното хойгийн газар хөдлөлт нь системийн гажуудлыг илрүүлсэн юм. Тухайн үед зам нурж, эвдэрснээр хохирол амссан маш олон иргэн боогдож, нүүлгэн шилжүүлэх боломжгүй болсон. Тэгэхээр Японы газар сайгүй аюул заналхийлж байхад зөвхөн Нанкай хотгорт хэт их анхаарал хандуулах нь өрөөсгөл аж.

Тухайлбал, дээр дурдсан профессор Мэгүми Сүгимото баруун өмнөд Кюүшү арлын Фүкүока хотод ажиллаж амьдардаг байжээ. Түүний амьдарч байсан нутаг дэвсгэрийг Нанкай хотгорын ойролцоох өндөр эрсдэлтэй бүсүүдийн тоонд оруулдаггүй. Гэсэн хэдий ч хүчтэй газар хөдөлж байсан удаатай. Нанкай хотгорын газар хөдлөлтөд зориулж засгийн газар санхүүжилт гаргадаг боловч Фүкүока бүсийг төв засгийн газраас дэмждэггүй. Үүнээс болоод хүмүүс нь ч бэлтгэл муутай байдаг ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LoriAnderson 2024-08-14 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRowe 2024-08-14 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferValente 2024-08-14 46.8.157.232

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-14 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-14 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-14 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-14 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

KathyWilliams 2024-08-14 109.248.142.72

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-14 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-14 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-14 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-14 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-14 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-08-14 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-14 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-14 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

zochin 2024-08-14 202.9.41.30

Ямар тамтай газар вэ ? Олсон мөнгөө тэвэрч хэвтсээр далайн ёроолд живэх улсууд шүү энэ япончууд

Avatar

StephanieHerrera 2024-08-14 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-14 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-14 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-14 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-14 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

LauraStephens 2024-08-14 109.248.143.81

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaBurton 2024-08-14 45.84.177.200

Харуулах боломжгүй.

Avatar

CarineParrish 2024-08-14 45.86.0.242

Харуулах боломжгүй.

Avatar

MichellePalmer 2024-08-14 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieJohnson 2024-08-14 109.248.15.210

Харуулах боломжгүй.

Avatar

JennyLiu 2024-08-14 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

canaachlagch yamni,XOTuin DARGAR,ERUNXIILUGCHgeree xuij niseed bsnzlyyl 2024-08-14 216.38.195.74

Sportuin opdnoos Olimpoos naad xeden BOOLUUDAA, CJN delgyyrt zardag XULGAICHNYUDAA ZAILUULAACHE, ZEREGTSEN Xynui yumuig baliar bolgoj- nyraaj,
BYRDYYLEGCH NI NURAAJ ZASBARAAR XULGAILJ, NURAAJ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж