Rain цэргийн алба хаана

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Rain цэргийн алба хаана

Солонгосын нэрт жүжигчин, дуучин Rain ирэх онд цэргийн алба хаахаар болжээ. Түүнийг энэ ондоо багтаж цэрэгт татагдахаар болсон тухай хэвлэлүүдээр мэдээлж байсан.

Харин J.Tune Entertainment “Rain маш завгүй, олон уран бүтээл дээр ажиллаж байгаа учраас цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан. Түүний энэхүү хүсэлтийг харгалзан үзэж, дараа жил болтол хугацааг хойшлуулахаар болсон” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр KBS телевизийн “Fugitive” нэртэй олон ангит кинонд тоглож байгаа ба энэхүү кино нь удахгүй гарч эхлэх гэнэ. Холливуудад хөл тавин, “Ninja Assassin” киногоороо шуугиан тарьж, Солонгос киноноос хэсэг завсарлага аваад байсан тэрбээр ийнхүү удан хүлээлгэсэн фэнүүдтэйгээ эргэн уулзах гэж байна.

Дашрамд сануулахад, тэрбээр “Ninja Assassin” киноны гол дүрээрээ “MTV Movie Awards”-аас “Киноны шилдэг зодоон” төрлийн ялагч болсон билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж