Ихэнх музейн барилга соёлын өвийг хадгалах, хамгаалах боломжгүй болжээ

Ихэнх музейн барилга соёлын өвийг хадгалах, хамгаалах боломжгүй болжээ

Ихэнх музейн барилга соёлын өвийг хадгалах, хамгаалах боломжгүй болжээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Музейн барилгуудын дийлэнх нь буюу 70-80 хувь нь хуучирсан учир соёлын өвийг хадгалах, хамгаалах стандарт  хангаж чаддаггүй байна.


Тодруулбал 1940-өөд онд чулуу ашиглаж барьсан барилга орчин үед музейн сан хөмрөгийг хадгалах стандарт хангахгүй байгаа учир бүгдийг нь шинэчлэх шаардлага байгааг албаныхан хэлэв. Энэ утгаараа музейн барилга байгууламжийг шинэчлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал, Богд хааны ордон музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байжээ. Тэгвэл 2022 оноос эхлэн Энэтхэг, Өмнөд Солонгос улсын соёлын өв, уран барилга сэргээн засварлалтын мэргэжилтнүүдтэй хамтран "Энэржин" компани сэргээн засварлаж эхэлсэн.

Сэргээн засварлалтыг наймдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Мөн “Чойжин ламын сүм” музей нь сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн зориулалтын байр сав байхгүй. Тиймээс сан хөмрөг, үзмэр, соёлын өвийг урт удаан хугацаанд байгаа чигээр нь хадгалах зориулалтын байртай болох асуудал олон жил яригдаж байгаа. Мөн үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангасан үзэсгэлэнгийн танхимтай болох шаардлагатай байгааг музейн захиргаанаас хэлдэг ч ажил нь эхлэхгүй удаж буй. Энэ мэт музейн байрыг шинэчлэх, соёлын өвийг хадгалах хамгаалах стандарт нийцсэн барилга байгууламж барих ажлыг шат дараатай хийнэ гэдгийг албаныхан хэллээ.

Мөн Монгол Улсад музейн соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах тал дээр мэргэшсэн мэргэжилтэн дутагдалтай байдаг ажээ. Тиймээс энэ чиглэлээр хүний нөөцийн чадавхыг сайжруулах тал дээр сургалт  арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Үүний нэг нь “Чингис хаан” Үндэсний музей, БНСУ-ын Гунжигийн Үндэсний Их сургуультай хамтран музейн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор “Соёлын өвийн хадгалалт , хамгаалалт, тогтвортой орчин, био гэмтэл, эрсдэлээс хамгаалах арга зам" чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Мөн Их, дээд сургуульд оюутнуудыг энэ чиглэлээр суралцах тал дээр анхаарч байгаа аж.

Өмнөговь аймгийн музейн сан хөмрөгч Б.Жаргал: “Өмнөговь аймгийн музей 1948 онд байгуулагдсан. Сүүлд 2022 онд музейн шинэ байртай болж, шилжин орсон. Шинэ музейн барилгатай болсноор соёлын өвийг хадгалах, хамгаалах орчин сайжирсан. Соёлын өвийг хамгаалах, хадгалах мэргэжилтэн байдаг. Мэргэжилтнүүдийн хувьд мэргэших сургалтад байнга хамрагддаг. Өмнөговь аймгийн музей 4000 гаруй үзмэртэй, түүнийгээ жил бүр баяжуулдаг. Угсаатан зүй, шашны эд өлгийн зүйл түгээмэл байдаг” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LoriAnderson 2024-08-13 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-13 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelCathey 2024-08-13 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-13 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-13 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-13 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-13 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-13 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-13 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-13 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-13 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-13 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

LauraStephens 2024-08-13 109.248.143.81

Харуулах боломжгүй.

Avatar

MichellePalmer 2024-08-13 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

JillAlvarez 2024-08-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-13 139.5.219.62

Нуоаагаад газар дээр нь байшин барих өлөнгүүдийн санаа юу

Avatar

LauraHart 2024-08-13 188.130.128.193

Харуулах боломжгүй.

Avatar

JessieThompson 2024-08-13 46.8.110.245

Харуулах боломжгүй.

Avatar

ShamikaMartin 2024-08-13 109.248.205.22

Харуулах боломжгүй.

Avatar

TonyaJohnson 2024-08-13 194.34.248.152

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж