"Эрт илрүүлгийн багцад ороогүй шинжилгээнээс төлбөр авна"

"Эрт илрүүлгийн багцад ороогүй шинжилгээнээс төлбөр авна"

"Эрт илрүүлгийн багцад ороогүй шинжилгээнээс төлбөр авна"

Монгол Улс 2019 оноос эхлэн эрт илрүүлгийн шинжилгээг иргэн бүрт үнэ төлбөргүй хийдэг болсон. Энэ ажилд улсын төсвөөс  жилдээ 70 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэх тооцоо бий. Энэ оны долдугаар сарын 1-нд эрт илрүүлэг, шинжилгээний эхний цикл дууссан. Тиймээс Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдын өгсөн мэдээллийг хүргэе.


-Монгол Улсын Засгийн газраас “Эрт илрүүлэг эрсдэлээс хамгаална” аян зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Уг аян үр дүн хэр байна. Жилдээ хэчнээн төгрөг зарцуулдаг юм бэ?

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хоёр жил тутамд нэг удаа хамрагдаж байхаар эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өнгөрсөн 2022 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийт нэг сая 368 мянган иргэн буюу нийт иргэдийн 40.6 хувийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулаад байна. Үүний 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 49.2 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг авч үзвэл, хоол боловсруулах замын эмгэг, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэгүүд давамгайлж байна. Энэ хугацаанд нийтдээ хортой болон хоргүй хавдрын 8000 гаруй тохиолдлыг илрүүлж, оношийг баталгаажуулахаар лавлагаа шатлалын эмнэлгүүд руу илгээсэн. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд харьцангуй өөрийгөө эрүүл мэндийн асуудалгүй гэж бодож байгаа иргэд хамрагддаг бөгөөд зургаан төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой.

0-18 насны хүүхдийн багцыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр, 18-аас дээш насны иргэд лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллага буюу дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн яамны харъяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд дээр хийж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс сүүлд гаргасан нэмэлт өөрчлөлтөөр 18-30 насны иргэдийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийх боломжийг нээж өгсөн. Гэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг бүрэн хийх нөхцөл хараахан бүрдээгүй байгаа. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд дээр эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг эхлэхийн өмнө 20 аймаг, хоёр сумын нэгдсэн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж өгсөн. Эдгээр төвүүдэд мөн үйлчилгээ авах бүрэн боломжтой.

-Гэхдээ эрт илрүүлэгт хамрагдахдаа нэмж төлбөр төлж байгаа гэх мэдээлдэл тархсан. Яагаад нэмэлт төлбөр төлж байгаа юм бэ?

-Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдахад үнэ төлбөргүй, харин багцад ороогүй нэмэлт шинжилгээ хийлгэх тохиолдолд тухайн эмнэлгийн тарифын дагуу нэмэлт төлбөр төлнө.

Мөн Эрүүл мэндийн яамнаас 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөдөө орон нутагт явуулын эмнэлгүүдийг гарган эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт дөрвөн чиглэлд явуулын баг ажиллаж байгаа бөгөөд баруун аймгуудад Улсын гуравдугаар төв эмнэлгээр ахлуулсан багууд, төвийн буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад Улсын хоёрдугаар төв эмнэлгээр ахлуулсан баг, говийн бүсэд Нэгдүгээр эмнэлгийн ахалсан баг, зүүн аймгуудад Цэргийн төв эмнэлгийн багууд ажиллаж байна. Энэ нь саяхан болж өнгөрсөн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор малчдадаа хүртээмжтэй байх үүднээс зайлшгүй хийх шаардлагатай ажил байсан. Мөн зарим алслагдсан иргэд аймгийн төв дээр ирж шинжилгээнд хамрагдаж чадахгүй тохиолдол их байна.

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд иргэд хоёр жил тутамд нэг удаа бүрэн хамрагдах боломжтой байхаар төсвийг тусгаж, шинжилгээг хийж байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ Эрүүл мэндийн даатгалын газарт нэхэмжлэлээ өгөх байдлаар зохицуулагдсан.

-Хэчнээн төрлийн багцын үзлэг хийж байгаа вэ?

-Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан иргэдтэй хамгийн ойр эмнэлгүүдийн мэдээллийг байршуулсан. Тиймээс иргэд Эрүүл мэндийн яамны болон эрүүл мэндийн байгууллагуудын веб сайтаас мэдээлэл авах бүрэн боломжтой. Нийт зургаан багцын үзлэг хийж байна гэв.

Ингээд ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХҮРЭЭНД авч буй зургаан багц үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэе.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц 2024:

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ
  5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  3. Биеийн хэмжилт, БЖИ
  4. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  5. Сүрьеэгийн эрсдэлийг үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорил
  8. Дүгнэлт бичих
  9. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  5. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Зүрхний цахилгаан бичлэг
  7. Цээжний рентген зураг
  8. Эмчийн үзлэг
  9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  10. Дүгнэлт
  11. Зөвлөгөө

Лавлагаа шатны  болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 4: 31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  6. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  7. Эсийн шинжилгээ –ПАП тест
  8. Хэвлийн хэт авиа
  9. Бамбайн хэт авиа
  10. Хөхний хэт авиа
  11. Зүрхний цахилгаан бичлэг
  12. Улаан хоолой, ходоодны дуран
  13. Цээжний рентген зураг
  14. Эмчийн үзлэг
  15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  16. Дүгнэлт
  17. Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 5: 46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  5. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Эсийн шинжилгээ –ПАП тест
  7. Хэвлийн хэт авиа
  8. Бамбайн хэт авиа
  9. Хөхний хэт авиа
  10. Зүрхний цахилгаан бичлэг
  11. Улаан хоолой, ходоодны дуран
  12. Цээжний рентген зураг
  13. Эмчийн үзлэг
  14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  15. Дүгнэлт
  16. Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 6: 61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  5. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Хэвлийн хэт авиа
  7. Бамбайн хэт авиа
  8. Хөхний хэт авиа
  9. Зүрхний цахилгаан бичлэг
  10. Улаан хоолой, ходоодны дуран
  11. Цээжний рентген зураг
  12. Эмчийн үзлэг
  13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  14. Дүгнэлт
  15. Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LoriAnderson 2024-08-13 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-13 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferValente 2024-08-13 46.8.157.232

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOwens 2024-08-13 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-13 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-13 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-13 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-13 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-13 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-13 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-13 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-13 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

KarlaParra 2024-08-13 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-13 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

MichellePalmer 2024-08-13 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

MadariKing 2024-08-13 188.130.128.34

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaLopes 2024-08-13 188.130.211.246

Харуулах боломжгүй.

Avatar

JillAlvarez 2024-08-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

JessieThompson 2024-08-13 46.8.110.245

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-13 66.181.190.45

Энэ янхнуудын сурталчилгааг хасч байгаач ээ!

Avatar

ShamikaMartin 2024-08-13 109.248.205.22

Харуулах боломжгүй.

Avatar

Mgcf 2024-08-13 202.126.91.225

Хогийн манж х***а гичийгүүд компни нэртй юм шааж монголын хамаг уул уулхайг ухаж бузарлаж тонож хулгайлж цөлмөж хаа сайгүй барилга барьж хэдэн юмныг ажлуулж эзэрхийлж шаадгийн.

Avatar

KelleyAllen 2024-08-13 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-13 202.55.188.118

Үзлэгт ороогүй олон л хүн байгаа. Тэдний мөнгө хаашаа орох вэ ?

Avatar

Нэргүй 2024-08-13 139.5.217.40

Бөөн бохир бизнес даатгалаас хувь хүнээс гээд явж өгнө дөө тийм л хүн ардын эрүүл мэндэд санаа тавьж байгаа бол өөр боломж олон байгаа биз. Дамжуулаад дамжуулаад ашиг хийх шиг болж байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж