Парис2024: "B-girl" Ганны хошин үзүүлбэр олныг баясгажээ

Парис2024: "B-girl" Ганны хошин үзүүлбэр олныг баясгажээ

Парис2024: "B-girl" Ганны хошин үзүүлбэр олныг баясгажээ

Энэ жилийн олимпийн наадамд "Breakdance" төрөл шинээр нэмэгдэж буй. Эрэгтэй, эмэгтэй бүжигчид спортын тэмцээнд оролцох болсон нь "Breakdance" биеийн бүх булчинг ажиллуулдаг болох нь батлагдсан гэлтэй. Тэгвэл эмэгтэйчүүдийн "Breakdance" төрөл цахим сүлжээнд "шинэ салхи" орууллаа. Тэр дундаа Австралийг төлөөлөн оролцож буй "B-girl" Рэйчел Ганн буюу Raygun өөрийн өвөрмөц, хошин бүжгээрээ олон нийтийн нүдийг баясгалаа.

Raygun нь 36 настай Сиднейн Маккуари Их Сургуулийн багш бөгөөд бүжгийн спортоор хичээллэж, үе тэнгийн залуусаа идэвхтэй байхыг уриалдаг. Гэхдээ түүний үзүүлбэр жинхэнэ "Breakdance" мөн эсэх нь эргэлзээтэй байжээ. Өнгөрсөн Бямба гаригт Парис хотын Пла де ла Конкорд цэнгэлдэх хүрээлэнд "Breakdance" төрлийн эмэгтэйчүүдийн тэмцээн болж өндөрлөсөн.

Нийт 32 бүжигчин/тамирчин өөрсдийн ур чадвараа харуулсан бөгөөд Японыг төлөөлөн оролцож буй "B-girl" Ами алтан медалийн эзэн болсон.

Өөрийн бүжгээрээ цахим орчны доог тохуу болсон Raygun медалийн болзол хангаж чадаагүй ч дэлхий нийт түүнийг хэрхэн бүжиглэж байгааг харсан. Түүнийг цахим сүлжээнд элэглэж байсан ч эергээр хүлээн авч магтан сайшаасан хүмүүс ч бий. Raygun-ийн хувьд 20 гаруй наснаасаа эхлэн "Breakdance" төрлөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2023 оны "Oceana" аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртэж байжээ. Мөн жазз, кран, хип хоп гэх мэт бүжгийн бусад төрлөөр хичээллэдэг ба олимпийн наадамд орж үзсэндээ сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TheresaMeyer 2 цагийн өмнө 46.8.110.64

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2744575

Avatar

BrittanyMelendez 6 цагийн өмнө 109.248.15.33

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2744575

Avatar

Зочин 8 цагийн өмнө 66.181.176.35

Тэгээд элэг доог болсон юм уу, эсвэл бүгд баясан үзсэн юм уу?Юу ч ойлгосонгүй.

Avatar

ShamikaMartin 10 цагийн өмнө 109.248.205.22

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2744575

Avatar

Нэргүй 2024-08-13 203.98.77.114

Бүжиг гэж баахан бичээд нэг ч видео линк байхгүй байхын сэтгүүлчээ, яаж бичсэнийг чинь мэдрэх юм бэ?

Avatar

RayneColon 2024-08-13 46.8.11.161

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2744575

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж