"Space X"-ын пуужин хөөргөх зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.13-нд нийтлэгдсэн

"Space X"-ын пуужин хөөргөх зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

"Space X"-ын пуужин хөөргөх зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Элон Маскийн "SpaceX" компани Техас орчмын гол ус руу удаа дараалан бохирдуулагч бодис асгаж, байгаль орчны дүрэм журмыг зөрчжээ. Техасын Байгаль орчны чанарын комиссоос өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлд дурдсанаар "SpaceX" компани таван сарын өмнө мөн ийм зөрчил гаргасан байна. Холбогдох байгууллагад "SpaceX"-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой 14 гомдол иржээ.

Сансрын компаниуд нь муж улсын болон холбооны хууль тогтоомжийг дагаж мөрдөж, хөөргөлтийн өмнө Холбооны нисэхийн захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

"SpaceX"-ын хувьд "Starship" сансрын хөлөг болон "Super Heavy" пуужингаа жил бүр 25 хүртэлх удаа хөөргөх, буулгах зөвшөөрөл хүссэн. Гэвч дээр дурдсан зөрчлийн мэдэгдлээс болж зөвшөөрлийг хойшлуулсан бөгөөд "SpaceX"-д мөнгөн торгууль ногдуулж, нэмэлт мөрдөн байцаалт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүй байна.

Техасын Байгаль орчны чанарын комисс энэ хэргийг шалгахын тулд дотооддоо мөрдөн шалгалт хийжээ. Шалгалтын явцад "SpaceX" компани энэ оны гуравдугаар сараас долдугаар сарын хооронд дөрвөн удаа үйлдвэрийн хаягдал усыг зөвшөөрөлгүй асгасан болохыг тогтоожээ. Цаашилбал, бохир усны найрлага дахь мөнгөн усны агууламж нь чанарын шалгуур үзүүлэлтээс давсан байсан. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр мөнгөн ус нь хамгийн ноцтой бохирдуулагч бөгөөд загас, зэрлэг ан амьтан, хүний мэдрэлд маш хүчтэй сөргөөр нөлөөлнө.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж