Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх хороонд харьяалагддаг СӨХ-ны дарга нартай уулзаж, энэ онд багтаан хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийхээр болсон юм.
Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд харьяалагддаг СӨХ-ны удирдлагын зүгээс дулааны улиралд орон сууцны суурийн давхруудад тогтмол ус нэвчиж байгаа. Мөн бороо ихэссэн үед насосоор гараашныхаа усыг шавхан гаргахаас өөр аргагүйд хүрч байгаа боловч шавхсан усаа зайлуулах газар байдаггүй тул эхний ээлжид эл асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн явган хүний замын бродюр, ус зайлуулах шугам хоолойгүй авто зам, орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэйг уламжлав.
Хотын дарга Х.Нямбаатар “Хөрсний усанд автаад буй гол шалтгаан бол бүх ус зайлуулах шугамыг тасалж, барилга барьсан явдал юм. Уг хороодод хөрсний усыг тогтмол зайлуулж, Сэлбэ гол руу хаядаг насос станц байгуулна. Хэрэв яг энэ хэвээр орхивол хөрсний усны түвшин дийлдэхгүй, энэ олон мянган айл өрхүүдийн барилгын бат бөх чанарт томоохон эрсдэл үүсэхээр байна. Иймд цаашид эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжид усны хайгуулын өрөм тавьж, түвшин тогтооно. Үүний дараа холбогдох тооцоо судалгааг гарган, зураг төсөл боловсруулж, 24 цагаар ус зайлуулдаг насос станц байгуулах ажлыг ирэх жилийн төсөвт суулгана” гэв.
Мөн хөрсний ус ундардаг гурван байршилд эхний ээлжид хөрсний усыг дундлах арга хэмжээ авна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчим, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо орчим, Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурын орчмын асуудлыг шийдвэрлэхгүй бол 40, 50 мянгатын айлуудад эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг тэрбээр онцоллоо.
Тэрчлэн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагуудад тухайн орчимд баригдаагүй удсан хашаалсан барилга, байшингийн суурь зэргийг эзэмшигчтэй нь зөвшилцөн, нөхөн олговор өгөх замаар чөлөөлөхийг үүрэг болгов. Ингэснээр “20 минутын хот” концепцийн хүрээнд төрийн үйлчилгээг илүү ойроос хүргэх төв байгуулахын зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулан, машины ил, далд зогсоолыг төлөвлөх, орц, гарцыг шийдвэрлэх зураг төслийн ажлыг эхлүүлэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
LoriAnderson 2024-08-13 46.8.107.131
Харуулах боломжгүй.
SueReichmann 2024-08-13 188.130.129.159
Харуулах боломжгүй.
HeidiVarsho 2024-08-13 46.8.223.11
Харуулах боломжгүй.
RachaelCathey 2024-08-13 109.248.143.4
Харуулах боломжгүй.
JenniferValente 2024-08-13 46.8.157.232
Харуулах боломжгүй.
KatieOwens 2024-08-13 185.181.246.101
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-13 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-13 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AngieRobinson 2024-08-13 109.248.205.139
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-13 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-13 188.130.218.232
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-08-13 45.87.252.72
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-13 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-13 109.248.15.3
Харуулах боломжгүй.
MichelePullen 2024-08-13 94.158.190.213
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35
Харуулах боломжгүй.
KarenReyes 2024-08-13 188.130.129.254
Харуулах боломжгүй.
MichelleWishon 2024-08-13 109.248.142.83
Харуулах боломжгүй.
MichellePalmer 2024-08-13 185.181.247.46
Харуулах боломжгүй.
StephanieLeistner 2024-08-13 92.119.193.154
Харуулах боломжгүй.
JillAlvarez 2024-08-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64
Харуулах боломжгүй.
LoriLong 2024-08-13 45.86.1.126
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33
Харуулах боломжгүй.
XiaoyuSmith 2024-08-13 46.8.22.185
Харуулах боломжгүй.
JessieThompson 2024-08-13 46.8.110.245
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-13 103.57.94.156
nuraaaa
Нэргүй 2024-08-13 103.41.93.44
chaddiim bol nuraachih
RayneColon 2024-08-13 46.8.11.161
Харуулах боломжгүй.
зочин 2024-08-13 202.21.97.165
43-р хороонд үер, хөрсний усны асуудал урд бараг гардаггүй байсан. тэр хавьд маш их газар олгож Натурын гүүрний зүүн, баруун талд том том барилгууд баригдсан, Сэлбэ голын ёроолыг техникээр түрж, тэдгээр барилгын шугам хоолойн ажил хийгдэж бгаа, мөн хашаалсан газруудад суурь ухаж борооны ус дүүрч байсан зэргээс үүдэлтэй.