Лукашенкогийн НАЙМАА ба ХҮНИЙ ЭРХ

Лукашенкогийн НАЙМАА ба ХҮНИЙ ЭРХ

Лукашенкогийн НАЙМАА ба ХҮНИЙ ЭРХ

Өнгөрсөн сард барууны орнууд болон Орос улс төрийн хоригдлуудаа солилцох үйл ажиллагааг зохион байгуулсан. Гэвч Беларусь улсын хувьд баруунтай харилцах байтугай өөрсдийн улс төрийн хоригдлуудаа эх оронд нь авчрах сонирхолгүй байгаа бололтой.

Хүний эрхийн "Viasna" байгууллагын мэдээлснээр Беларусийн 1400 гаруй улс төрийн хоригдол гаднын орнуудад хоригдож байгаа бөгөөд тэдгээр хүмүүс нь Александр Лукашенког эсэргүүцэгчид юм.

Жишээ нь, Нобелийн энх тайвны шагналт Алесь Беляцкий үг хэлэх, тэмцэх эрхээ эдэлснийхээ төлөө хоригдож байгаа ч хаана гэдэг нь тодорхойгүй. Биалиацкийн эхнэр Наталья Пинчук "Associated Press" агентлагт өгсөн ярилцлагадаа "Оросын иргэд суллагдсанд баяртай байна. Гэхдээ Беларусийн улс төрийн хоригдлуудыг хэн ч тоохгүй байгаад сэтгэл өвдөж байна. Барууны орнууд дараа нь Беларусийн хоригдлуудыг анзаараасай гэж хүсч байна" гэжээ.

Туркийн нисэх буудал дээр наймдугаар сарын 1-нд барууны орнууд Оросын улс төрийн хоригдлуудыг хүлээлгэн өгсөн. Үүний хариуд Орос 15 хоригдлыг нь өгсөн.

Баруунаас суллагдсан хоригдлуудын дунд Беларусийн  нэг иргэн байсан нь Рико Кригер байв.

Рико Кригер

"Viasna"-гийн мэдээлснээр, Лукашенко барууны зарим орнуудтай нууц хэлэлцээр хийж, өөрт нь саад болох сөрөг хүчний гишүүдийг нуун дарагдуулж байна. Тиймээс хүний эрхийн тус байгууллага яаралтай суллах ёстой 30 хүний жагсаалтыг гаргаж, Беларусийн засгийн газарт хүргүүлсэн аж.

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУ ХООЛОЙГ СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Наталья Пинчук нөхрөө эсэн мэнд гэртээ эргэж ирэхийг хүсч байгаа тул "Viasna"-тай хамтарч буй. Сэтгүүлчид түүнээс нөхөртэйгөө холбогддог уу гэхэд "Беляцкий амьд байна гэсэн мессежийг хааяа л авдаг. Нөхрийн минь бие их муудсан бөгөөд хоригдож байгаа газар нь эм уулгадаггүй гэсэн. Түүнийг 2020 онд ерөнхийлөгчийн эсрэг жагсаалыг санхүүжүүлсэн хэргээр хорьж байгаа. Гэм зэмгүй хүнийг гүтгэж байгаа явдалд дургүйцэж байна" гэжээ.

Дор хаяж зургаан улс төрийн хоригдол шоронд нас баржээ.

Шоронд хоригдож буй сөрөг хүчний идэвхтэн Мария Колесниковагийн эгч Тациана Хомич хэлэхдээ, "Белларусийн хэлмэгдсэн улс төрийн хоригдлуудыг суллах ажил нээлттэй байх ёстой. Лущкашенкогийн засгийн газар хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Би эгчээсээ жил хагас нэг ч захиа авсангүй. Колесникова амьд үгүйг мэдэхгүй байна" гэжээ. "Viasna"-гийн мэдээлснээр Колесникова чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял авсан.

Мария Колесникова

Колесниковаг 2020 оны наймдугаар сарын 9-ний сонгуулийн үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад тусалсан гэх хэрэгт буруутгасан байна. Тухайн үед Лукашенко зургаа дахь бүрэн эрхийн хугацаагаа сунгаснаар сөрөг хүчин, иргэд бухимдлаа илэрхийлэн жагсаал хийсэн.

Оролцсон хүмүүсээс 35 мянган гаруй хүн нь баривчлагдаж, олон мянган хүн цагдаад зодуулжээ.

Сөрөг хүчний олон зүтгэлтэн ял авч, урт хугацаагаар шоронд хоригдож байгаа бол зарим нь гадаад руу зугтсан байдаг. Лукашенко баруунтай холбогдож, нэг иргэнээ татан авсан ч бусдыг нь үл тоож буй нь эмээж байгаагийн шинж бололтой. Рико Кригерийн хувьд улс төртэй ямар ч холбоогүй хүн бөгөөд Германд хүний амь насанд хүрэхийг завдсан гэх хэрэгт буруутгагдаж байсан. Үүнээс үзэхэд, Лукашенко улс төрийн хоригдлуудаа нууцлаг газар хаяхыг төлөвлөж байна.

ПУТИНЫ ХҮСЭЛ

"Viasna"-гийн мэдээлснээр Лукашенко Путины хүслээр Ригерийг сулласан. Учир нь энэ жил төрийн эрх барьсан 30 жилийн ойгоо тохиолдуулан Пукашенко Оростой харилцаа холбоогоо бататгахыг хүсч буй. Мөн үүнийг эсэргүүцсэн хүн бүрийг хорьж байгаа нь Беларусийн эр чөлөө нуран унаж байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэв.

Соёлын сайд асан, одоо цөллөгт байгаа сөрөг хүчний идэвхтэн Павел Латушка Беларусийн хүний ​​эрхийн асуудлаар Германы хууль тогтоогчдод хандан захидал бичсэн байна. Түүнийг Минскийн шүүх засгийн газрын эсрэг янз бүрийн хэргээр эзгүйд нь буруутгасан байдаг.

Лукашенко Кригерийг сулласнаар ерөнхийлөгч Владимир Путины хүслийг биелүүлж байна гэж Латушка үзэв.

"Бид Путинтэй харилцах боломжгүй. Бидэнд байгаа харилцааны нэг суваг бол Беларусь дахь улс төрийн хоригдлуудын аймшигт байдлын талаар сайн мэддэг Герман болон бусад барууны засгийн газрын төлөөлөгчид юм" гэж тэрбээр "Associated Press" агентлагт хэлсэн байна.

Павел Латушка

Түүнчлэн, Польшийн гадаад хэргийн сайд Радек Сикорски Беларусийн улс төрийн хоригдлууд, тэр дундаа Беларус Польшийн цөөнхийн гишүүн, сэтгүүлч Анжей Почобутыг суллахыг шаардаж байгаа юм. Гэвч Беларусь улс Почзобутыг сулласныхаа хариуд Латушкаг шилжүүлэн өгөхийг шаардсан аж.

"Viasna"-гийн мэдээлснээр сүүлийн дөрвөн жилд 50 мянга гаруй беларусьчууд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байна.

Рихор Кастусиу

Өнгөрсөн долдугаар сард Беларусийн эрх баригчид хорт хавдар туссан сөрөг хүчний удирдагч Рихор Кастусиу зэрэг хүнд өвчтэй 19 улс төрийн хоригдлыг сулласан юм. Гэсэн хэдий ч шоронгийн өрөөг дүүргэхийн тулд гурав дахин олон идэвхтнүүдийг дараа нь баривчилсан гэж тус улсын шүүмжлэгчид мэдээлж байжээ.

"Беларусь дахь хэлмэгдүүлэлт улам бүр эрчимжиж, цагдаа нарын дайралт, баривчилгааны тоо нэмэгдсээр байна. Беларусчуудад барууны орнуудын дэмжлэг маш их хэрэгтэй байна" гэж Радек Сикорски нөхцөл байдлын талаар тайлбарлав.

Лукашенко ирэх жил дахин бүрэн эрхийн хугацаа авах гэж байгаа тул шинжээчид түүнийг ойрын үед дахин хоригдол суллана гэж найдаж байна. Бие даасан шинжээч Валерий Карбалевич "Лукашенко айдсаа даван туулж, 2020 оны цочролоос ангижирч чадаагүй тул ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль аливаа идэвхийг дарангуйлж, шоронгууд дүүрч, дарангуйллын хатуу орчин бий болно" гэж хэлжээ. Мөн Лукашенко улс төрийн хоригдлуудыг зөвхөн барууныхантай наймаалцах гэж зөвхөн Кремлийн зөвшөөрч байгаа хэмжээнд ашиглах болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS, VIASNA.ORG

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KatieOwens 2024-08-13 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-13 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-13 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-13 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-13 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-13 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-13 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-13 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-13 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-13 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-13 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-13 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

LauraStephens 2024-08-13 109.248.143.81

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWishon 2024-08-13 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRichardson 2024-08-13 188.130.189.137

Харуулах боломжгүй.

Avatar

GailWatson 2024-08-13 45.90.196.132

Харуулах боломжгүй.

Avatar

MichellePalmer 2024-08-13 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-13 109.248.139.36

Харуулах боломжгүй.

Avatar

ShawnaAllen 2024-08-13 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKallaguntla 2024-08-13 46.8.155.238

Харуулах боломжгүй.

Avatar

JessieThompson 2024-08-13 46.8.110.245

Харуулах боломжгүй.

Avatar

ShamikaMartin 2024-08-13 109.248.205.22

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleParker 2024-08-13 45.15.72.8

Харуулах боломжгүй.

Avatar

KatieFranklin 2024-08-13 188.130.221.157

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-13 122.201.23.83

энэ нэг балай дарангуйлагч хэзээ болих юм бол доо

Avatar

KelleyAllen 2024-08-13 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

RayneColon 2024-08-13 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

Ахмад 2024-08-13 202.9.40.169

Немцүүдэд бусдад үлгэрлэх ямар сайн бий билээ дээ.Түүхэн замналдаа Германы цашистууд хэзээ ч үл арилгах хор хөнөөлтэй Хүн төрөлхтэний эсрэг цөмийн дайн ыг Хмкрикжждтэй нийлж хийсэн улс шүү дээ.Дэлхийн 1,2-р лайныг санаачлан үйлдсэн харгис хэрцгий үндэстэн бол Немцууд гэдгиыг бужрал Дэлхий мартаагүй.

Avatar

Нэргүй 2024-08-13 66.181.186.10

Энэ хорт хавдар шиг хуучинсаг үзлээ өөрөө өвөртлөөд нөгөө ертөнцрүү бушуухан арилж өгч үздээ…. ма ни бад мэ хум…..Махан бодь чинь амьд ч үзэл санаа чинь ҮХСЭН бнаа !

Avatar

Нэргүй 2024-08-13 66.181.186.10

Лаа лаа

Avatar

LisaSpencer 2024-08-13 45.15.73.130

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж