Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд түрээсийн байрны эрэлт ихэсч, үнэ хөөсөрдөг. Иргэд нэгэндээ орон сууц түрээслүүлэх нь хувь хүмүүсийн хоорондын асуудал учир үүнд хяналт тавих байгууллага байхгүй. Тиймээс ч хүн өөрийн хувийн өмчөө хэдэн төгрөгөөр үнэлэх нь тухайн хүний асуудал гэж ам таглах нь бий. Орон сууц түрээсийн оргил үе нь жил, жилийн наймдугаар сар. Энэ жил байрны түрээс ямар үнэ ханштай байгааг сурвалжиллаа.
Байр түрээслэх хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд "Үнэгүй.мн" зарын сайтад ханддаг. Тус сайтад үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэхтэй холбоотой 7218 зар идэвхтэй байна. Үүн дотор орон сууц түрээслүүлнэ гэх гарчигтай 4019 зар байршжээ.
2 ӨРӨӨ БАЙРНЫ ТҮРЭЭС 1.3-2.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Эдгээр заруудыг харвал тав болон түүнээс дээш өрөө байр түрээслүүлнэ гэх зар цөөн, харин хоёр өрөө байр түрээслүүлнэ гэх зар хамгийн олон байлаа.
Үнийн хувьд байршлаасаа шалтгаалж:
- Нэг өрөө байр 900-2сая төгрөг,
- Гурван өрөө бол 2-5 сая төгрөг
- Дөрвөн өрөө байр 2.5-7 сая төгрөг
- Таван өрөө байр 5-13 сая төгрөг
- Хажуу өрөө 350-800 мянган төгрөг байна.
Харин хамгийн эрэлттэй гэх хоёр өрөө байрны түрээс 1.3-2.5 сая төгрөгт хүрчээ.
Байршлын хувьд ихэвчлэн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд байгаа юм. Монголын хамгийн том гэх Үнэгүй.мн зарын сайтад байршсан, заруудын дагуу холбогдож тодрууллаа.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧИД ТҮРЭЭСИЙН ҮНИЙГ ХӨӨСРҮҮЛЖ БАЙНА
Тус сайтын заруудыг "Vip", "Онцгой", "Энгийн" гэх гурван төрөлд хуваан байршуулжээ. "Vip" гэх тодотголтой зарууд бүгд шахуу үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниудын байршуулсан зар байв.
Зуучлагчдын хувьд 10-20 хувийн зөрүү төлбөр авч байрыг яаралтай хугацаанд түрээслүүлэгчийн нөхцөлийн дагуу түрээслүүлдэг гэнэ.
Тэд эхлээд зарын сайт, фейсбүүк групп, сонины зар зэрэгт байршсан "Байр түрээслүүлнэ" гэх иргэдийн зарын дагуу холбогддог. Улмаар иргэдэд байрыг нь найдвартай түрээсэлж өгөх санал тавьдаг аж. Нэг ёсондоо түрээслэгч, түрээслүүлэгч хоёрыг холбож өгснийхөө шанд мөнгө авдаг гэсэн үг.
Монголд үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниуд борооны дараах мөөг шиг олширсон.
Тэгэхээр энэ бүх компаниуд ашиг хүртэхийн тулд нэг ч иргэний зарыг хараад өнгөрөх ёсгүй болж таарч байна. Зуучлагчид иргэдээс аль дүүрэгт, ямар үйлчилгээтэй байр сонирхож байгааг лавлан түүнд нь тохирсон байр санал болгодог.
Тэдэнд ямар л бол ямар байр бий, гэхдээ үнийг нь төлж дийлвэл шүү дээ.
"Зуучлагчтай хамтрахгүй" гэж тодотгосон, "СУИС-ын ард бүрэн тавилгатай хоёр өрөө байр түрээслүүлнэ. Үнэ 2.1 сая" гэх зарын дагуу залгалаа. Тухайн зарын эзэн түрээсээ зургаан сараар мөн нэг сарын барьцаатай авах аж. Түүний хэлж буйгаар хотын төвөөс 1км зайтай, сургууль цэцэрлэг үйлчилгээний газрууд ойр, цөөн оршин суугчтай, өвөлдөө дулаан, мөн бүрэн тавилгатай юм байна. Гэвч зургаан сараар нь төлнө гэвэл 12.6 сая төгрөг, дээр нь барьцаа гээд нийт 14.7 сая төгрөг болно. Бараг л байрны урьдчилгаа мөнгө гэхэд хилсдэхгүй.
Монголд нэг өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болохыг ҮСХ-ноос мэдээлсэн. Гэвч хоёр өрөө байрны түрээсийн төлбөр өрхийн сарын дундаж орлогоос даваад удаж байна.
ХЯМД БАЙР ХАЙСАН ИРГЭД ЗАЛИЛАГЫН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА
Иргэд ихэвчлэн үнэ хямдыг нь бодон нэг өрөө байр түрээслэхээр хайдаг. Гэвч нэг өрөө байр түрээслэх нь цөөн. Байлаа ч 12+1 гэх нөхцөлтэй нүүр тулдаг байна. "Нэг өрөө байр түрээслүүлнэ" гэх фейсбүүк группүүд дор хаяж 20 мянган гишүүнтэй. Гэвч эдгээр группүүдэд зөвхөн байр түрээслэх хүсэлтэй иргэд л зараа идэвхтэй байршуулна. Үүнийг дагаад худал зар түгээж, луйвар хийх хүмүүс олширчээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын, Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Номин “Наймдугаар сард орон сууц түрээслүүлнэ гэх нэрийн дор залилах гэмт хэрэг өсдөг. Учир нь орон нутгаас Улаанбаатарыг зорьж ирсэн оюутнууд энд хамаатан садан, таних айлгүйгээс түрээсийн байр хайж эхэлдэг. Залилагч нар үүнийг ашиглаж цахим орчинд, бусдын эзгүй хашаа байшин болон орон сууц түрээсэлнэ гэсэн хүний зарын зургийг ашиглаж, хямд үнэ таатай нөхцөлийг санал болгож цахим орчинд байршуулдаг. Ингэхдээ хэд хэдэн таатай саналыг тавьдаг.
Тухайлбал, урьдчилгаа мөнгөө шилжүүлчихвэл зараа устгаад байраа хадгалж байя зэргээр таатай нөхцөл санал болгодог.
Мөн залилагч этгээд хуурамч бичиг баримт үзүүлж, маш хямд үнэ санал болгож иргэдийг залилдаг. Иргэд хуурамч гэрчилгээг харж итгэдэг ингээд цахимаар зургийг нь хараад, утсаар ярьж тохироод тухайн хүнтэй уулзахгүйгээр урьдчилгаа мөнгө шилжүүлчихдэг. Тиймээс иргэд түрээслэх гэж буй үл хөдлөх хөрөнгийн нэр болон гэрчилгээний дугаарыг “И-Монголиа” системээр шалгаж маш сайн тулгаж үзэх шаардлагатай. Мөн цахим үнэмлэхийг нь хуулбарлан авч, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэх ёстойг онцгойлон анхаарах хэрэгтэй гэв”.
KatieOwens 2024-08-13 185.181.246.101
Харуулах боломжгүй.
MaureenMathews 2024-08-13 109.248.142.2
Харуулах боломжгүй.
HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97
Харуулах боломжгүй.
KimGoren 2024-08-13 46.8.23.87
Харуулах боломжгүй.
AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199
Харуулах боломжгүй.
NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220
Харуулах боломжгүй.
EmilyTurner 2024-08-13 185.181.246.239
Харуулах боломжгүй.
SarahCleghorn 2024-08-13 5.183.130.72
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159
Харуулах боломжгүй.
AmandaDionne 2024-08-13 185.181.244.29
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-13 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AngieRobinson 2024-08-13 109.248.205.139
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-13 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-13 188.130.218.232
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-13 109.248.15.3
Харуулах боломжгүй.
AnneDavis 2024-08-13 95.182.125.94
Харуулах боломжгүй.
AprilJohnson 2024-08-13 188.130.137.246
Харуулах боломжгүй.
MichelePullen 2024-08-13 94.158.190.213
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35
Харуулах боломжгүй.
LauraStephens 2024-08-13 109.248.143.81
Харуулах боломжгүй.
GailWatson 2024-08-13 45.90.196.132
Харуулах боломжгүй.
MichellePalmer 2024-08-13 185.181.247.46
Харуулах боломжгүй.
EllenMartinez 2024-08-13 46.8.111.23
Харуулах боломжгүй.
TracyRichardson 2024-08-13 188.130.129.58
Харуулах боломжгүй.
JoyTodd 2024-08-13 109.248.14.137
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-13 139.5.217.161
бараг л урьдчилгааны мөнгө ч гэх шиг .2012 онд 60 гаруй м2 байр авахад урьдчилгаа 43 сая төг төлөөд үлдсэнийг нь 8 % ипотёк зээл авч байсан м2 нь 2 сая төг. бодит юм бич л дээ 2021 онд хүүхэддээ захиалсан байраа 170 сая төг төлсөн ч ашиглалтад ороогүй л бна.үлдэгдэл нь 90 сая төг банкнаас 6% зээлнэ .хэцүү л бна.харин ч монгол шиг түрээс нь хямд улс орон ховор шүү
JillAlvarez 2024-08-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64
Харуулах боломжгүй.
LoriLong 2024-08-13 45.86.1.126
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-13 66.181.190.45
Байрны урьдчилгаа дундаж хэмжээтэй гурван өрөө бүхий орон сууцных 118 сая төгрөг. Ковидын дараа орон сууцны үнэ өссөн.
Нэргүй 2024-08-13 66.181.177.16
Монголчууд Мангас маягаар зах зээлд орж байгаа…Хүн хүнээ шулах биш, хүн хүнээ сүйтгэж,сөнөөж бна…
ShamikaMartin 2024-08-13 109.248.205.22
Харуулах боломжгүй.
соц сэтгэгч сэтгүүлчид зориулав. 2024-08-13 103.161.242.134
Сэтгүүлчээ, судалгааны үндсэн дээр нийтлэл бичиж бай. 7 буудлын эмээ нар чамаас дээр, хүмүүст юу хэрэгтэйг зараад суужийнэ. чи хөдөлмөрлөж өөрийн байртай болсон уу? гадаадын бүх оронд түрээслэгч нараас барьцаа авдаг. соц сэтгээд байнадаа кап амьдарч байгаа шүү сэтгүүлчээ.
Нэргүй 2024-08-13 202.9.40.216
Капиталист нийгэмд зах зээлийнхээ жамаар юмны үнэ өсөж буурдаг учиртай. Энэ зүй тогтлоор л явж байна. Төр засаг үүнд оролцох ёсгүй.Оролцвол социалист нийгэмд байсан үзэгдэл болж бөөн шүүмжлэл дагуулна.
JamieReaux 2024-08-13 45.11.20.57
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-13 59.153.114.99
зүй тогтлоороо л явж байна хөдөөнөөс ирэгсэд бүх юмаа бэлдүүлэх ёстой юм уу хүн нь ихдээд оромж нь цөөдөөд газар нь багадаад байнаа л гэсэн үг биздээ наашаа шаваад байлгүй хөдөөнөө эрүүл агаарт сэтгээд хөдөлмөрлөөд амьдрах хэрэгтэй энд ирчихээд үсрээд л прус лизиндээд галтууранд
RayneColon 2024-08-13 46.8.11.161
Харуулах боломжгүй.
Zochin 2024-08-13 202.21.111.170
Хөнжлийн хирээр хөлөө жий. Ая тухтай, мөн өөрийн хүссэн газраа байр түрээслэх бол өмчлөгчийн хэлсэн үнээр төлбөрөө хийцгээ.
Түрээс үнэ орон сууцны байршлаас хамаарч янз бүр байгаа. Сүхийн талбайн дэргэд үү, хотын захад гэдэг нь том ялгаа шүү. Дээрх мэдээллийг бичсэн сэтгүүлч зах зээлийн судалгаа маш муу хийжээ.
Мөнх 2024-08-13 66.181.186.176
Одоо манай улсад арилжаа, найиаа, түрээс зах зээлийн харилцаагаар зохицуулагдана. Би хүн шулж, мөлжих гэж бна гээд байр, машин, рашаагаа үнэгүй ч юм уу, хямд түрээсэлэх үү.?
Мөнгөгүй бол элдэв зүйл хүсээд, их суогуульд сурах гээд яахав дээ. Эхний ээлжинд хүсэл зорилгоо хэрэгжүүлэх нөөц мөнгөтэй болсон нь дээр. Суосан ч биш, ажилласан ч биш байх хэрэггүй.
LisaSpencer 2024-08-13 45.15.73.130
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-13 202.126.89.136
Реалтор, банк гэсэн хэдхэн газраас болж үнэ өсөж байгаа юм шд. Ядахдаа цалингийн дундаж аа хардаг болоосой.
Иргэн 2024-08-13 202.126.89.162
remax мэтийн үнэ хөөсрүүлэлтэд хяналт тавих шударга өрсөлдөаний газар ажлаа хийгээчээ