Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2024.08.12-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газар-2024

Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурав

Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурав

УИХ-ын сонгуулийн үр дүнд  хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудалд тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэй хамтран шийдвэрлэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бүтээлчээр тогтвортой хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж талууд үзэж байна  Тиймээс өнөөдөр /2024.08.12/-нд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээнд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийтлэг туссан зүйл заалтуудыг багцлан тусгасан байна. Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал зэрэг өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгажээ.

Мөн АН- ын мөрийн хөтөлбөрт багтсан, хүний хөгжлийн болон хувийн өмчийн эрхийн хамгаалал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг тусгасан бол ХҮН намын зүгээс, Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ хийх, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх  зэрэг зорилтуудыг тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж