Цагаачдын мөнгөн гуйвуулга сүүлийн 5 жилд огцом өсчээ

Цагаачдын мөнгөн гуйвуулга сүүлийн 5 жилд огцом өсчээ

Цагаачдын мөнгөн гуйвуулга сүүлийн 5 жилд огцом өсчээ

Афганистаны Кабул хотод төрсөн Мина Хамид 11 настайдаа Нидерландад иржээ. Тэрбээр өсвөр залуу наснаасаа гэрийнхэндээ сар бүр мөнгө илгээж эхэлсэн аж. "Намайг өсвөр насны хүүхэд байхад Афганистан улс байгалийн гамшиг, мөргөлдөөний нөлөөнд автсан байсан. Тиймээс манай гэр бүлийнхэн анхан шатны хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй байлаа. Би тэдэнд туслахын тулд цагийн ажил хийж олсон мөнгөнөөсөө үе үе 20-30 евро илгээдэг болсон" гэж Мина ярьжээ. Тэр өдгөө 36 нас хүрсэн бөгөөд Бельги улсад ажиллаж, амьдарч байна. Өнөөдөр ч тэр Афганистан дахь гэр бүлийн гишүүддээ гурван сар тутамд мөнгө шилжүүлсээр байна. Тэр нөхөртэйгөө нийлээд сардаа 200-300 евро олдог бөгөөд эндээсээ 150-ийг нь гэрийнхэндээ илгээдэг. Энэ мөнгө нь Кабул дахь байрны түрээс, хоол хүнс, бусад зардалд хүрэлцээтэй байдаг аж.

Хамидын нэгэн адил дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая цагаачид гэр бүлийн гишүүддээ мөнгөн гуйвуулга илгээдэг.

Дэлхийн банкны мэдээлснээр, мөнгөн гуйвуулга сүүлийн хорин жилийн хугацаанд мэдэгдэхүйц өсчээ. Тодруулбал, 2000 онд цагаачдын мөнгөн гуйвуулгын хэмжээ 128 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 831 тэрбум ам.доллар болж өссөн байна. Өнгөрсөн онд зөвхөн бага, дунд орлоготой орнууд руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулга 656 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бусад улс орны хөгжлийн тусламжаас давсан үзүүлэлт болсныг Дэлхийн банк мэдээлжээ. 2024 онд энэ үзүүлэлт дахин 2.3 хувиар өснө гэж таамаглаж байна.

Бага, дунд орлоготой орнууд руу гуйвуулсан мөнгөн гуйвуулгын ихэнх нь АНУ, Баруун Европын орнууд, Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг орноос байдаг.

Дэлхийн банкны мэдээлснээр 2023 онд АНУ хамгийн том мөнгөн гуйвуулгын эх үүсвэр байжээ. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчирхэг тул цагаачдын зорих гол газар хэвээр байна. Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг орон байрлах Персийн булан нь мөн цагаачдын гол зангилаа газар. Гэвч 2023 онд газрын тосны үнэ буурсан нь гадагшаа чиглэсэн мөнгөн гуйвуулгад нөлөөлсөн байна. Хятадыг эс тооцвол Зүүн Ази, Номхон далайн орнууд руу мөнгөн гуйвуулгын урсгал өнгөрсөн онд 85 тэрбум ам.долларт хүрч өсчээ. Харин Энэтхэг улс мөнгөн гуйвуулгын хамгийн том хүлээн авагч болж, 125 тэрбум ам.доллар хүлээж авчээ. Тэгвэл Ойрхи Дорнод болон Хойд Африк руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хэмжээ 55 тэрбум доллар болж буурсан. Сахарын цөлөөс өмнөх Африк, Латин Америкийн улсууд мөн буурч, 54 тэрбум, 156 тэрбум ам.доллар тус тус хүлээн авчээ. Европ болон Төв Ази руу гуйвуулсан мөнгөн гуйвуулга 10.3 хувиар буурч, 71 тэрбум ам.долларт хүрсэн.

Дэлхий даяар мөнгөн гуйвуулгын хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд ерөнхийдөө өссөн гэж байгаа ч сүүлийн таван жилд огцом өссөнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтэн хэлжээ. Үүнд мэдээж Covid-19 цар тахал нөлөөлсөн. Цар тахлын үед хил хаалттай учир хүмүүс албан бус байдлаар, биетээр мөнгө илгээх боломжгүй болж, албан ёсоор мөнгөө гуйвуулж эхэлжээ. Мөн санхүүгийн технологийн платформууд хурдацтай хөгжиж буй нь ч үүнд нөлөөлсөн. Финтек болон бусад дижитал төлбөрийн платформ мөнгөн гуйвуулгын зах зээлд амжилттай нэвтэрч, сүүлийн 10 жилийн хугацаанд гуйвуулгын дундаж зардлыг 30 хувиар бууруулсан байна.

Цагаачид бэлэн мөнгө, чек, мөнгөн гуйвуулга, кредит болон дебит карт эсвэл утас, интернетийн платформоор мөнгө илгээдэг. Мөнгө илгээхэд ашигладаг нийтлэг платформууд нь банк, "Western Union", "MoneyGram" зэрэг санхүүгийн үйлчилгээнүүд, "PayPal", "Remitly" зэрэг финтекийн програм байна.

"Мөнгөн гуйвуулга бол диаспорачуудыг эх орондоо амьдарч буй хүмүүстэй нь холбох гүүр. Энэ бол найз нөхөд, гэр бүлийнхэндээ туслах, нөхцөл байдлыг өөрчлөх арга" гэж 1990 онд Конго улсаас Бельгид цагаачилж ирсэн Манассе Массуама хэлжээ.

Диаспора гэдэг нь хилийн чанадад суралцах, ажиллах, суурьшихаас бусад зорилгоор урт, дунд, богино хугацаанд амьдарч буй иргэдийг хэлнэ.

Манассе Массуама сүүлийн найман жилийн хугацаанд Конго дахь эцэг эхдээ мөнгө илгээж байна. Түүний дэмжлэгийн ачаар эцэг эх нь олон жил үргэлжилсэн мөргөлдөөн, ядууралтай улсад амьдарч буй ч газар худалдаж авч, санхүүгийн хувьд тогтвортой болж чаджээ.

НҮБ-аас боловсруулсан Тогтвортой хөгжлийн зорилтод улс орнууд мөнгөн гуйвуулгын гүйлгээний зардлыг шилжүүлж буй мөнгөн дүнгийн гурван хувиас бага хэмжээнд хүртэл бууруулахыг уриалсан байдаг. Дэлхийн банкны мэдээлснээр, 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гуйвуулгын зардал өндөр хэвээр байгаа аж. Жишээлбэл, 200 ам.доллар илгээхэд дунджаар 6.4 хувийг нь гүйлгээний шимтгэлд зарцуулж байна.

Эдийн засаг нь уналтад орсон, аюулгүй байдлын нөхцөл муу улс оронд амьдарч буй хүмүүс гадаад улсад цагаачилж, ажиллах нь элбэг. Тэд эх орны мөнгөн тэмдэгтээсээ илүү үнэ цэнтэй мөнгөн тэмдэгтээр орлого олох боломжийг эрэлхийлж байна. Санхүүгийн сайн сайхан ирээдүйн төлөө гэр бүлүүд салж, тусдаа амьдарч байгаа ч мөнгөн гуйвуулга нь Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн өндөр хүүтэй зээл, тусламж зэргээс илүү сайн шийдэл аж.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KatieOwens 2024-08-13 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-13 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-13 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-13 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-13 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyTurner 2024-08-13 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-13 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-13 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-13 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-13 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-13 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-13 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-13 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-13 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-13 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-13 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWade 2024-08-13 185.181.244.245

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-13 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-13 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-13 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-13 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

LauraStephens 2024-08-13 109.248.143.81

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-13 109.248.139.36

Харуулах боломжгүй.

Avatar

ShellyBrown 2024-08-13 212.115.49.199

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieLazaro 2024-08-13 109.248.167.7

Харуулах боломжгүй.

Avatar

EdnaWhite 2024-08-13 46.8.156.2

Харуулах боломжгүй.

Avatar

ClaireLiu 2024-08-13 46.8.223.3

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalReed 2024-08-13 46.8.22.176

Харуулах боломжгүй.

Avatar

CeciliaDuran 2024-08-13 188.130.128.110

Харуулах боломжгүй.

Avatar

JillAlvarez 2024-08-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-13 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-13 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

JessieThompson 2024-08-13 46.8.110.245

Харуулах боломжгүй.

Avatar

ShamikaMartin 2024-08-13 109.248.205.22

Харуулах боломжгүй.

Avatar

RayneColon 2024-08-13 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSpencer 2024-08-13 45.15.73.130

Харуулах боломжгүй.

Avatar

EveWeaver 2024-08-13 45.15.72.232

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж