20 минутын дотор "хорь"…

20 минутын дотор "хорь"…

20 минутын дотор "хорь"…

Эрх баригчдын сонгуулийн шоу хөдөөд “Шинэ хоршоо”, хотод "20 минутын хот" хөтөлбөр байлаа. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай” гээчийг батлав. Өнгөрсөн хавар энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд 120 орчим хуульд нэг өдөр өөрчлөлт оруулсныг одоо улиглах нь утгагүй биз.

Гэхдээ… Тэд бидний аз жаргалтай хотод амьдруулна гэсэн… Гэтэл яав? Тэгээд юу болов? Түгжрэлд бид түгжигдэж, хүүхдүүд, хөгшид минь гэртээ угаартаж байна. Бидний асуудал тэдний баяжих, бас дарангуйлах боломж болчихлоо.

Ямар нэгэн тэнэг юм ярих ёстой бол тэдний хэлээд байгаа “20 минутын хот”-ыг ярьцгаая, болох уу?

ГОЁ СОНСОГДОЖ БАЙНА УУ?

Гэхдээ байз. Бүү яар. Сайтар ухвал, энэ төлөвлөгөө шинэ зүйл биш. Урд хөршид хэрэгжиж буй хяналтын “хорих лагер” барих төлөвлөгөө юм. Цар тахлын хорионы үед яаж биднийг хорьж, хэрхэн эрхэндээ оруулсныг санацгаая. Өөрсдийгөө өмгөөлж буй уянгын халилаас нь баримтыг, алдсан амь, хохирсон эрүүл мэнд, хоосорсон хэтэвчээ харцгаая. Бидний амьдрал Ардын намынхны хувьд аз жаргалтай. Амьдралд үй олон асуудалтай монгол хүн та мориндоо мордохоо азна. Тэд хүнсний бүтээгдэхүүн, ажил, сургууль, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчин зэрэгт ердөө 20-хон минут зарцуулдаг болох тухай ярьж байна. Хот утаагүй, сургууль, цэцэрлэг амарч, бүгд зугаалахаар мордоцгоох зуны өдрүүдэд тэд төслөө эрчимтэй ярьж, намраас урьдаж дуусгах тухай яарч байна.

Хайвал интернэтээс хүссэн мэдээллээ олоод харчихдаг өнөө цагт тэд энэхүү санаагаа хаанаас олсныг ядах юмгүй олоод мэдчихнэ. БНХАУ-ын “15 минутын хот” хөтөлбөртэй сайтар ажиллавал 20 минутын хот ижилхэн. “15 минутын хот” хөтөлбөр нийгмийн оноо цуглуулах системтэй. Тэдний санаачилсан уг төсөл нь дэлхийн аль ч улс оронд урьд хожид байгаагүй нийгэмд хяналт тогтоох систем гэдгээрээ онцлогтой. БНХАУ-ын засгийн газар энэхүү төслийг 2020 оноос албан ёсоор хэрэгжүүлээд эхэлчихсэн. Урд хөршид явахдаа анзаарсан бол хаа сайгүй царай таних хяналтын камер, бүрэн автомажсан төхөөрөмжүүд суурилуулсан байгаа биз.

ТЭДНИЙ ЗОРИЛГО ЮУ ВЭ?

-Иргэд болон хувийн хэвшлийн компаниудын  хэтэвчийг, ёс суртахууны хэм хэмжээ зэргийг тус системээр дамжуулан урамшуулах эсвэл шийтгэх замаар хяналтаа тогтоохыг засгийн газар өөрийн гол зорилгоо болгосон. Дараагийн гол зорилго нь итгэл хүлээсэн нэгэнд харамгүй ашиг тусаа өгч, итгэл хүлээлгээгүй нэгнийг дэг журамд оруулах явдал юм. Хятадын засгийн газар нь тус төслийг өөрийн эдийн засаг болоод нийгэмд хяналтаа чангатгах гол хэрэгслээ гэж харж байна.

АВТОРИТАР ХОТЫН ОРШИН СУУГЧДЫН ДҮРЭМ ХЭРХЭН ҮЙЛЧИЛДЭГ ВЭ ?

Иргэн бүрд өөрсдийн гарааны 1000 оноо өгөгдөх бөгөөд оноо цуглуулах болон хасуулах зарчмаар нийгэмд эзлэх байр сууриа баталгаажуулна.

ЭХЛЭХ ОНОО : 1000

ХАМГИЙН ӨНДӨР ОНОО : 1300

ХАМГИЙН БАГА ОНОО : 600

Хэрэв тухайн иргэн сайн үйлсийн аянд оролцох хөршүүддээ нөлөөлөл үзүүлэх, цусаа хандивлах, засгийн газрын үйл ажиллагааг шагшин магтах, ядууст туслах, санхүүгийн хувьд сахилга баттай гээд өөрийн төлөө биш төрийг дуулгавартай дагавал оноо нэмэгдэнэ.

Харин хэрэг зөрчил гаргах, эрх баригчдын эсрэг үзэл бодлоо илэрхийлж, тэмцэл өрнүүлэх, сошиал сүлжээнд засгийн газрын эсрэг пост оруулах, интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, онлайн тоглоом тоглохдоо булхайцвал оноо хасагдана.

Хэрэвзээ засгаа магтаж, шүүмжилсэн хүмүүсийг барьж өгч, матаач хийн өндөр оноо цуглуулбал автомашины түрээсийн урамшуулал, үнэгүй фитнесс эрх, тээврийн хэрэгслийн хямдралтай нөхцөл, эмнэлгээр үйлчлүүлэх үед хүлээлгийн цагийг богиносгох, нийтийн орон сууцанд орох үед хүлээлгийн дарааллыг урагшлуулах, татварын хөнгөлөлт зэргийг эдэлнэ.

Харин үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалсны төлөө оноогоо алдана. Нэгэнт бага оноотой болсон бол нийгмийн үйлчилгээнүүдэд хязгаарлалт тогтооно. Зорчих эрхээ хязгаарлуулна. Банкны зээлийн нөхцөлд хязгаарлалт тогтооно. Олон нийтийн газраар зорчих эрхэд хяналт тогтооно. Төрийн албанд ажиллах эрхийг хасна. Хувийн сургуульд суралцах эрхийг хаана. Хамгийн аймшигтай нь оноо хасуулсан иргэдийг олон нийтийн хэрэгслүүд болох ТВ, интернэтийн сувгуудаар зураг болон ID дугаартайн хамт зарлан жигшүүлнэ.

МОНГОЛД ХЭЗЭЭНИЙ НЭВТЭРСЭН НЬ…

Энэхүү хяналтын систем нь Засгийн газарт хамааралтай бүхий иргэн тус бүрийн мэдээлэл дээр суурилан явагдана. Жишээлбэл, гэмт хэрэгт холбогдсон эсэх мэдээлэл, санхүүгийн ашиг орлогын мэдээлэл, иргэн юу сонирхож, юу авч, хэнтэй харилцаж байгаа гээд шаардлагатай бол унтаж, хэвтэх ч багтана. Иргэний интернэт худалдалдан авалт хийсэн дата мэдээлэл, интернэтээс хайлт хийсэн түүх, сошиал сувгуудад оруулсан пост зэргээс тухай бүрт баримтууд дээр үндэслэн бүртгэл хийгдэнэ. Хаагуур зорчсоныг хаа сайгүй байрлуулсан царай таних камераар хянана. Монголд ч энэ тухай л яриад эхэлсэн.

Тиймээс “Хорин минутын хот” гээч шинэ зүйл огтоос биш бөгөөд Хятадын “15 минутын хот”-ын хуулбар гэдгийг бид хийж буй сурталчилгаанаас нь хангалттай мэдэж болно. Түүний ачаар Хятад хотын иргэдтэй “шоронд” хорьж чаджээ. Манай коммунистууд шифи болсон энэхүү системийг алгаа үрж байгаад тосон авч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан орвонгоор нь эргүүлж байна. Тоог нь өөрчилж, монголчлоод л “хорин минутад хорих” төлөвлөгөө болгов. Улсын зэрэглэлтэй 4 /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хотыг байгуулж, бие даалгана. Хорин минутын хот гэдэг бол хүртээмж, тав тухтай байдлын тухай биш харин хязгаарлалт, хяналт юм. Энэ нь таны амьдралыг хөнгөвчлөх биш гэрийн хорионд байлгах тухай концепц аж.

Энэ бол дижитал технологи ашиглан төрийн үйлчилгээг хөнгөвчилж, хүнд суртлыг арилгах бус иргэдээ илүү боловсронгуй ухаалгаар хянах тухай яриа. 20 минут үргэлжлэх энэ хотын жүжиг бүхэлдээ Жорж Орвеллын “1984”  зохиол амьдрал дээр хэрэгжинэ гэсэн үг. 15 минутын хугацаатай хотууд авторитар улсад л хэрэгжиж байна.

Тэнд засгийн газраас олгосон амьдрах бүсээсээ гадагш нэг ч алхам алхахгүй. “1984” зохиолын Том ах  шиг нөхөр таны алхам бүрийг харж, хянаж, цагдаж, зандарч байх болно. Яг л ардчилсан хувьсгалаас өмнө зам явах бичиг авдаг байсан шиг…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AndreaRasmussen 2024-08-12 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-12 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyTurner 2024-08-12 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-12 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-12 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-12 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-12 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-12 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHicks 2024-08-12 94.158.190.227

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-12 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-12 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-12 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-12 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

KarlaParra 2024-08-12 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-12 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-12 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

LauraStephens 2024-08-12 109.248.143.81

Харуулах боломжгүй.

Avatar

JillAlvarez 2024-08-12 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-12 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

LoriLong 2024-08-12 45.86.1.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-12 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

JessieThompson 2024-08-12 46.8.110.245

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 202.9.40.216

Л.Нарантөгс өө чи битгий хуцаад бай. Цаашаагаа далд ороо

Avatar

ShamikaMartin 2024-08-12 109.248.205.22

Харуулах боломжгүй.

Avatar

ChelseaWard 2024-08-12 188.130.128.189

Харуулах боломжгүй.

Avatar

RayneColon 2024-08-12 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 103.212.116.246

Ардын нам яг ийм новшийн юм хийж байгаа. Иргэдээ ухаантай байцгаая

Avatar

LisaSpencer 2024-08-12 45.15.73.130

Харуулах боломжгүй.

Avatar

EveWeaver 2024-08-12 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

StacySmith 2024-08-12 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGordon 2024-08-12 46.8.23.225

Харуулах боломжгүй.

Avatar

LindaJohnston 2024-08-12 46.8.106.75

Харуулах боломжгүй.

Avatar

Lager 2024-08-12 103.168.34.35

Unen shuu arai uhsantai unshaad uz

Avatar

EmnineWoodard 2024-08-12 46.8.11.95

Харуулах боломжгүй.

Avatar

AIMSHIGTAI gadniy 2024-08-12 216.38.195.74

z**l ;?

Avatar

oyd π+ XEREGGYI BLR XOT XIIJiU, goe gej shizoni tsyzni UbjteiGAY gadni;###12;? 2024-08-12 216.38.195.74

lxagba naran goes+ kmsy ard Palamin utgonni ajiltai medeeGEX gj saitad medee bichij bn, GALZUU xylgaich trkni NZMtai xamg XT; oyd shyrshij abt toolyyraaruyj Youtubeuin bytes z/b ttai, keni gadni AIMSHIGTAIy;

Avatar

Нэргүй 2024-08-12 202.9.40.216

Элбэгдоржийн үзэл сурталч чи битгий солиороод бай. Монголыг хөгжүүлэх гэсэн аливаа үйлдэл болгоныг харлуулж ирсэн. Түгжрэл угаасаа Элбэгндоржийг 2 удаа Ерөнхий сайд 2 удаа ерөнхийлөгч байхад байж л байсан. Тийм л юм бол тэр үед шийдэж байхгүй яасан юм бэ. Түгрэлийг шийдэх гэсэн Оюун-Эрдэний засгийн газар руу чулуу шидэхээ боль та нар.Хурлийзүүд хүссэнээрээ бусдыг доромжилж гүтгэж болдог болжээ. Энэ ч муугийн цондон доо

Avatar

Нэргүй 2024-08-12 66.181.184.224

Маш том шорон байгуулах зорилготой

Avatar

- ylcuun;# 2024-08-12 216.38.195.74

ind xymyysuig xylgailj gyilagchlyylj blokloj bn, baaxan tent maixanaar dampyyryylax gazraa omogtoj, Xotuin o bygduin ni tygjij, XOT zevryylj nyraaj Negyydeer UduJ setgexyineesee salaagyi taarsanxg.

Avatar

- bzctg1 ? 2024-08-12 216.38.195.74

limit+; U π

Avatar

- ylcuun 2024-08-12 216.38.195.74

gay+ sadaanigyiJ)))) 1;

Avatar

AIMAR xylgaich zasaglyylj,7 s Xynui 400$ abtmt xylgailsngney texnik camer+ ytasaar@ 2024-08-12 216.38.195.74

URUBDSUN GUILAGCHIN TOLGOI TSUSDANAX.bankni xitadyyd+NZM workeroor baaxan beldj, end yilchildguin foto face.ari.

Avatar

W;? 2024-08-12 216.38.195.74

– foodni –

Avatar

; - ; + ? 2024-08-12 216.38.195.74

LRWU

Avatar

TeresaHall 2024-08-12 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

Ард олон 2024-08-12 202.126.91.245

ард иргэд нь аюулгүй тайван амгалан л амьдармаар байна!!!

Avatar

Нэргүй 2024-08-12 66.181.190.45

Автобуснууд нэг удаа явах төлбөрөө 3000 төгрөг болго эс тэгвээс гэр хорооллынхон халамжийн мөнгөөр орон сууцны хорооллоор бүтэн өдөр сэлгүүцээд л байна.

Avatar

Zochin 2024-08-12 66.181.160.104

Төрийн өндөр одонгоор шагнагдсан Бэрх тосгоноос төрсөн сод ухаантай/данханд толгойдоо биш шүү кк/ Монголд бхгүй толгойтой эрийг зүүднээс нь бүү сэрээ

Avatar

Нэргүй 2024-08-12 66.181.180.128

Р.Эрдэнэбүрэн шиг юм гишүүн сайд болохоор энэ улс бүтэхгүй ээ

Avatar

Ардчилал 2024-08-12 66.181.190.152

та нарт эрх чөлөө байгаад иу хожив хонинуудаа.Хөдөө хаясан хогоо цэвэрлээрэй үхэрнүүд

Avatar

CarrieMiller 2024-08-12 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-12 172.58.231.232

Нүүдэлчин Монголчуудыг ингэж нийгэмшүүлэхийг оролдоод…хэн ч юу ч амжихгүй, хэний ч насных нь тоо нь гүйцэхгүй биз

Avatar

Нэргүй 2024-08-12 202.126.88.175

Элбэгдоржийн тэжээсэн илжиг чарлаад эхэлсэн үү, Наранбөгсөө чи Монгол хүн л юм бол, тийм шудрага хүн л юм бол Элбэгдоржийнхоо хулгайн тухай сайн халаач хөө, ажил хийж байгаа залуусыг харлуулах л үүрэгтэй илжиг л дээ чи.

Avatar

ChristinaWilson 2024-08-12 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 139.5.219.62

Ха ха нам дагасан өлөнгүүд харин я нэг попрох гэгч

Avatar

Даваа 2024-08-12 66.181.190.150

юмыг дандаа болохгүй талаас нь хардаг, харлуулж авч үздэг сэтгэцийн эмгэг нийгэмд% бүр сэтгүүлчдэд гүнзгий автжээ, зөв талаас нь харвал хөгжил, дэмжүүштэй зүйл олон л байна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-08-12 66.181.191.190

Одоо энэ эргүү Данхын тэнэглэлд итгэдэг хүн байна уу..Энэ нэг малаа зайлуулчихаач. Ёстой нэг дампуурал гэдгийг ч утгаараа хэрэгжүүлж байна

Avatar

Нэргүй 2024-08-12 103.41.93.62

Тэгээд чинийхээр ЕСг зайлуулчихаад хэнийг оронд нь тавьчихвал МУ хөгжих вэ, хэлээдхээч. АНаас уу эсвэл гадаадад төгссөн залуусаас уу. Бүгд л тэнд сууцгааж байгаа бусуу???

Avatar

Нэргүй 2024-08-12 66.181.183.223

Хорин минутын хот гэдэг бол хорино загдана ямарч аз жаргалгүй дарангуйлалын дор байлгана гэсэн үг Хятадын 15 минутын хот гэдгийн хувилбар

Avatar

Зочин 2024-08-12 202.9.40.245

Энэ бол дэлхийн хөгжилтэй улс орнуудад аль хэдийнээ дэлгэрч амьдралд хэрэгжсэн зүйл. Монголд дөнгөж одоол ярьж байна.

Avatar

SaraPierre 2024-08-12 45.15.73.123

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 112.187.214.70

Bitgii argaa baraad alaa maajaad bai

Avatar

ХУД ХУД ХУД 2024-08-12 14.1.81.111

Монголд Улс Төрийн ПОПРОЛ хэзээ дуусах вэ…………

Avatar

Нэргүй 2024-08-12 103.168.34.190

DANHAN TOLGOILSON ZOLBIN BANDID ITGEJ BAIGAA ZAYAA CHIN TERDEE GACHIGAARIN AMIDRALAAR L AMIDRA ** BESDA MINE

Avatar

ЗОЧИН 2024-08-12 203.91.115.56

МАН ЫГ ДАРУЙХАН ТАТАН БУУЛГА. ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ХҮН БҮР УНШААСАЙ. МЭДЭЭЛЛИЙН БҮХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2024-08-12 66.181.161.58

Тийм шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж