Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь кибер орчинд иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг байгууллага юм.
Тус төв нь:
- Иргэд, олон нийтэд кибер аюулгүй байдлыг хангах мэдээлэл, сурталчилгааг түгээх
- Иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтцийн эмзэг байдлыг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээг авах, илэрсэн эмзэг байдалд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлийн үр дүнг тайлагнах үүргийг хүлээнэ.
- Хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд илэрсэн эмзэг байдлын мэдээ, мэдээллийг нууцлал бүхий түлхүүр үгийн тусламжтай солилцож мэдээллийн нууцлалыг хангаж ажиллана. Сошиал сувгууд болон 113 тусгай дугаарт иргэд, хуулийн этгээд болон холбогдох байгууллагуудаас санал гомдол, мэдээ мэдээллийн авч ажиллаж байна.
- Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг хүлээн авч, зөвлөмж, шаардлага хүргүүлэх
- Монгол улсын интернэт сүлжээний орчин дахь кибер аюул занал, нөхцөл байдлын талаар 7 хоног, сар, улиралаар тайлан мэдээг гаргаж, кибер халдлага зөрчилтэй холбоотой мэдээ мэдээллийг тухай бүр шаардлагатай талуудын хооронд солилцож, хариу арга хэмжээг авах, шийдэл боловсруулж танилцуулах үүрэгтэй.
- Иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтцийн эмзэг байдлыг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээг авах, илэрсэн эмзэг байдалд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлийн үр дүнг тайлагнах үүргийг хүлээнэ.
- Олон нийтийн цахим сүлжээнд иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлыг кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн албан ёсны хаягаар сар бүр зохион байгуулах, онц чухал дэд бүтэцтэй хувийн байгууллагуудын дунд цахим халдлагын сургуулилт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.
Холбоотой мэдээ