Нийтийн төвийн үндсэн зорилго нь иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн санг бэхжүүлэхэд оршино.
Сошиал сувгууд болон 113 тусгай дугаарт иргэд, хуулийн этгээд болон холбогдох байгууллагуудаас санал гомдол, мэдээ мэдээллийн авч, зөвлөгөө өгч ажиллаж байна. Бусад улс орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын туршлагыг судалж MITRE болон NIST-ын загварыг ашиглаж тайлан, мэдээ, журам болон зааврыг боловсруулахад оролцоно.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь кибер орчинд иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг байгууллага юм.
Холбоотой мэдээ