ОХУ Запорожье орчимд гал нээж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.12-нд нийтлэгдсэн

ОХУ Запорожье орчимд гал нээж эхэлжээ

ОХУ Запорожье орчимд гал нээж эхэлжээ

ОХУ-ын арми Запорожье орчимд гал нээж эхэлсэн тул цөмийн цахилгаан станцад асуудал үүсч магадгүй гэж Украины ерөнхийлөгч Зеленский анхааруулж байна.

Тэрбээр "Х" платформдоо "ОХУ Запорожье орчимд гал нээсэн тухай бидэнд мэдээлсэн. Одоогоор цацрагийн түвшин хэвийн байна. Гэхдээ ОХУ цөмийн станцыг хяналтдаа байлгаж буй цагт нөхцөл байдал хэвийн байх боломжгүй. Тэд Запорожьег эзэлсэн эхний өдрөөсөө л Украин, Европ, цаашлаад бүх дэлхийг харлуулах зорилгоор атомын цахилгаан станцыг ашиглаж байна. Дэлхий дахин болон Олон улсын атомын энергийн агентлаг үүнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид хүлээж байна. ОХУ хариуцлагаа хүлээх ёстой. Зөвхөн украинчууд Запорожьег хяналтдаа авч байж л нөхцөл байдал тогтворжин, бүрэн аюулгүй болно" гэжээ.

Нөгөөтэйгүүр дайн Украины нутаг дэвсгэрээс ОХУ-ын нутаг дэвсгэр рүү эрчимтэй шилжээд байгаа билээ. Тодруулбал, талууд ОХУ-ын Курск мужид тулалдаад зургаа хонож байна. "BBC" агентлагт өнөөдөр мэдээлснээр Украины цэргүүд ОХУ-ын нутаг дэвсгэр рүү 30 км ахижээ. Энэ бол дайн эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрт хамгийн гүн нэвтэрсэн тохиолдол юм.

Ерөнхийлөгч Зеленскийн мэдэгдсэнээр энэ зун ОХУ Курск орчмоос 2000 орчим удаа хил дамнасан халдлага үйлджээ. "Их буу, миномёт, нисгэгчгүй онгоц, пуужингийн цохилтыг бид бүртгэдэг. Ийм цохилт бүр шударга хариу авах ёстой" гэж тэр хэлэв.

Эх сурвалж: THE HILL, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
15
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж