"Төрийн байгууллагын зардал эдийн засгийг хүндрүүлж байна"

"Төрийн байгууллагын зардал эдийн засгийг хүндрүүлж байна"

"Төрийн байгууллагын зардал эдийн засгийг хүндрүүлж байна"

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай ярилцлаа.


Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал эхний долоон сарын байдлаар ямар дүр зурагтай харагдаж байна. Сонгуулийн жил байсан учраас төсөв нэлээд тэлсэн гэх шүүмжлэл бий шүү дээ?

-Сонгуулийн жилийн төсөв Монгол Улсын хувьд бусад жилийн төсвөөс илүү өндөр байдаг жишиг тогтож байна. Сонгуулийн жил илүү их амлалт өгч, түүнийг дагаад төсвийн зарлага тэлдэг. Энэ онд 27 их наяд төгрөгийн төсөв баталсан. Төсвийн зарлага байж болох хамгийн дээд хэмжээндээ хүрлээ гэж харж болно. Ковидоос хойш Монгол Улсын гадаад худалдаа эерэг сайн үзүүлэлттэй байна. Экспортын хувь хэмжээ нэмэгдэж байна. Гадаад худалдаа, экспортын хувь хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгэхээр он гарсаар эхний хагас жилийн үзүүлэлтээр эерэг үзүүлэлтүүд хэвээр хадгалагдаж байна. Гэхдээ болгоомжлох үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Гаалийн ерөнхий газраас 2024 оны эхний долоон сарын гадаад худалдааны статистик мэдээллийг гаргасан. Эндээс харахад Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ хурдацтай өсч байна. Өмнө нь бид жилд 36-40 сая тонн нүүрс экспортлодог байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 47 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Бүтэн жилийн хугацаанд гаргадаг байсан нүүрсийг эхний долоон сарын байдлаар гаргасан гэдэгт бага зэрэг эргэлзэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт байна.

Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын боомтын хүчин чадал нэмэгдсэн эсэхийг аваад үзвэл Гашуунсухайт дээр жолоочгүй автомат машин ашиглаж эхэлсэн. Бусдаар боомтын хүчин чадал нэмэгдсэн зүйлгүй байна. Хэдийгээр энэ оны эхний долоон сарын байдлаар 47 сая тонн нүүрс гаргасан боловч эндээс олох орлого бага хурдтай өсч байна.

БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ буурч байна.  Цаашлаад гангийн үйлдвэрүүдтэй ч холбоотой. БНХАУ-ын эдийн засагт тулгамдаж байгаа асуудал олон байгаа гэдгийг дэлхийн эдийн засаг судлаачид онцолж байна. Монгол Улсын гадаад худалдааны гол түнш оронд тулгамдаж байгаа асуудлууд эргээд бидэнд ч нөлөөлнө. Хэдийгээр оны эхний долдугаар сарын үзүүлэлтээр Монгол Улсын гадаад худалдаа өссөн, гадаад худалдааны тэнцэл хоёр тэрбум ам.долларын ашигтай гарсан боловч эдийн засгийн өсөлт  оргил үедээ хүрсэн гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл энэ онд эдийн засгийн өсөлт оргил үедээ хүрсэн бөгөөд оны төгсгөлд нөхцөл байдал тийм ч тааламжтай бус байх нөхцөл байдал руу явж байна.

-Сангийн яамнаас нүүрсний үнийн савалгааг дулааны улиралтай холбож тайлбарладаг. Нүүрсний үнэд цаг агаарын байдал шууд нөлөө үзүүлэх үү?

-Орлого хариуцаж байгаа талаас өөрсдийн хариултыг хэлэх л байх. Гадаад нөхцөл байдлаа харах юм бол олон улсын зах зээл дээр гарч байгаа мэдээллийг харахад нүүрсний үнэ улирлын чанараас шууд шалтгаалж байна гэж дүгнэж болмооргүй байна. Дэлхий нийтээрээ БНХАУ-ын эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдгийг дурдсан бол тус улсын удирдлагууд ч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Зургаа болон долдугаар сард олон улсын зах зээл дээр гарсан мэдээллүүд бүгд БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл бодит зах зээлийн үнээс доогуур үнээр олон улсын зах зээлд нийлүүлэх гэж байна гэсэн мэдээллүүд байна. Олон улсууд БНХАУ-ын хямд үнэтэй гангаас болгоомжилж байна. Яг одоо арга хэмжээ авч эхлээгүй байгаа боловч АНУ болон Европын холбооноос илэрхийлж байгаа байр суурийг харах юм бол оны эцэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Хятадын гангийн эсрэг асуудал хөндөгдөж магадгүй. Тэр тусмаа АНУ-ын ерөнхийлөгчөөр Трамп сонгогдсон тохиолдолд өмнө нь БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар тогтоож байсан гэдгийг санахад илүүдэгүй. АНУ-ын шинэ ерөнхийлөгч нэгдүгээр сард тангараг өргөж зургаан сард Конгресс дээрээ баримтлах гадаад дотоод бодлого танилцуулдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засагт геополитикийн нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн удааширал нөлөөлж байна. Оны эцэст экспортын хувь хэмжээ 15 тэрбум ам долларт хүрсэн ч гэсэн болгоомжлоха асуудал нь импортын хувь хэмжээ ч нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 5 тэрбум ам долларын ашигтай гарсан гадаад худалдааны тэнцэл оны эцэс гэхэд 1 тэрбум ам.долларт хүрэхээргүй байна.

Импортын өсөлтийг жолоодож чадахгүй. Энд татварын ямар ч мехназм байхгүй байгаа нь ирэх 2025 онд Монгол Улсын гадаад худалдаа алдагдал хүлээхэд тун ойрхон байна гэсэн үг. Нүүрсний экспортоос өөрөөр орлогоо өсгөх боломж байхгүй байхад импортын хувь хэмжээ хурдацтай өсч байна.

"ХЭРЭВ ТӨСӨВ ДЭЭРХ ЗАРЛАГЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЮМ БОЛ ЭДИЙН ЗАСАГТ ТААГҮЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ"

-Засгийн газраас Даваа гаригт улсын төсөвт тодотгол оруулах талаар асуудлыг хөндөхөө мэдэгдсэн. Төсөв байж болох хамгийн дээд хэмжээндээ хүрч тэлсэн байгаа энэ үед дахин зарлагын хувь хэмжээг нэмэгдүүлж төсөвт тодотгол хийх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад өнгөрсөн онд өөрчлөлт оруулж аль болох төсвийн зарлагыг тэлэхгүй байх хязгааруудыг тогтоож өгсөн. Төсвийн хүрээний мэдэгдлийг ч мөн дахин дахин өөрчлөхгүй байхаар хуульчилсан. Сонгуулийн дараа шинэ Засгийн газрын бүтэц байгуулагдсан гэдэг утгаараа төсөвт тодотгол оруулах гэж байх шиг байна. Сайд нарын багцын хооронд өөрчлөлт оруулах асуудлууд байж болох юм. Гэтэл үүний хамтаар зарим томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах асуудлыг ЗГХЭГ-ын дарга хэлсэн. Үүнтэй холбоотойгоор өндөр дүнтэй зарлага тусгах юм бол УИХ-аас баталсан 2024 онд улсын төсийн зарлагыг нэмэгдүүлэх өөрчлөлт байж болзошгүй. Хэрэв төсөв дээрх зарлагын хувь хэмжээг нэмэгдүүлэх юм бол эдийн засагт таагүй нөлөө үзүүлнэ. Оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв боломжийн хэмжээнд бүрдсэн хэдий ч оны төгсгөлд таагүй талруугаа хандах магадлалтай. Импортын гаалийн татвараас төсвийн орлого бүрддэг учраас импортын өсөлтийг дагаад төсвийн орлого энэ ондоо бүрдчих байх.  Энэ оны суурь үзүүлэлтүүд дараа жилийн төсвийн суурь үзүүлэлтүүд болдог. Аль хэдийн тэлчихсэн байгаа төсвийн зарлагаасаа хасалт хийхгүй бол дараа жилийнхээ төсвийн суурийг ихээхэн гажуудуулж,  хүнд байдалд оруулна гэсэн үг. Цаашлаад төсвийн алдагдлын хувь хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байна.  Гадаад худалдааны тэнцэлийн алдагдал нэмэгдэж, төсвийн орлого тасалдвал ирвэл ирэх оноос гадаадаас зээл авах нөхцөл байдал руу орно.

-Сонгуулийн өмнө аль ч улс төрийн нам, эвсэл төрийн зардлыг бууруулж, цомхон байх асуудлыг хөндөж байсан. Гэтэл сонгуулийн дараа төсөвт тодотгол оруулж, зардлыг нэмэгдүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ УИХ-д өргөн барих гэж байна. Гэтэл эх үүсвэрийнхээ тооллыг хийгээгүй байна. Уг хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг ямар мөнгөөр, ямар эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа нь гажуудал. Аль ч улс оронд ирэх дөрвөн жилийн хөгжлийн хөтөлбөрөө тооцоолж байгаа бол салбар салбараар нь нарийн тооцоолж байж халаасандах мөнгөний хэмжээтэй нийцэж байна уу, эсвэл гаднаас зээл тусламж авах юм уу гэдгээ шийддэг. Сонгууль болоод үр дүн гарсаны дараа л энэ тооцооллыг гаргах талаар яриад сууж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг аваад үзэхэд эерэг гарч байгаа ч ал өрхийн үүд хаалгаар орохгүй байна гэх шүүмжлэл байдаг. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн үүд хаалгаар оруулах арга зам нь ажлын байр. Төрийн албанаас цалин авч байгаа 200 мянган иргэний цалинг нэмчихээр шийдэгдчихдэг асуудал биш. Түүний цаана ажил хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая иргэн бий. Барилга, уул уурхайн салбарт ажлын байр нэмэгдэж байна. Гэтэл зочид буудал,нийтийн аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт хүртээмж нэмэгдэхгүй байна, ажлын байр нэмэгдэхгүй байна. Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 20 хувь нь төрийн албанд ажиллаж байна. Баялаг бүтээж байгаа барилга, уул уурхайн салбарт 40 хувь нь ажиллаж, татвар төлж байна. ХАА-н салбарт ажиллагсад үндсэндээ татвар төлөхгүй байгаа шүү дээ. Тиймээс цаашид төрийн албан хаагчдын тоог цомхон болгох асуудлыг хөндөхгүй бол сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо маш их нэмэгдсэн.

 Цалингийн өсөлт дээр их хэмжээний мөнгө гаргаад байгаа боловч энэ хүнд ноогдох цалингийн хувь хэмжээ нь бага байна. Өнгөрсөн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн ч инфляцийн өсөлтийн хувь хэмжээг гүйцэхгүй байна.

"ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ КОВИД-ЫН ҮЕ ШИГ ХҮНДРЭЛД ОРОХ ЭРСДЭЛТЭЙГ САНУУУЛЖ БАЙГАА"

-Дэлхийн банкнаас энэ онд Монгол Улсад өгсөн зөвлөмжийг бодит байдал дээр төсөв, мөнгөний бодлоготойгоо хэрхэн уялдуулж чадаж байна вэ?

-Олон улсын мэргэшсэн байгууллагуудаас Монгол Улсад тогтмол зөвлөгөө өгдөг. Ялангуяа түүхий эдийн хэт хамааралтай байгаа асуудлыг тогтмол хөндөж байна. Монгол Улсын  экспортын орлогын 92  хувь нь зөвхөн уул уурхайгаас бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, нүүрс, зэс, төмрийн хүдэрээс татварын орлогоо бүрдүүлж байна. Ийм цөөн төрлийн түүхий эндээс хамааралтай учраас багахан хэмжээний өөрчлөлт хямрал дагуулна. Хэрэв Хятад өөр улсаас нүүрс авах, боомт дээр багахан асуудал гарахад л Монгол Улсын эдийн засаг ковидын үе шиг хүндрэлд орох эрсдэлтэй байгаа гэдгийг олон улсын байгууллагуудаас анхааруулж байгаа. Тиймээс эдийн засгаа яаралтай төрөлжүүлэх шаардлагатай. Уул уурхайгаас өндөр хамааралтай учраас төсвийн зарлагаа тэлэх тусам орлого бүрдэхгүй байх эрсдэл өндөр байдаг. Хоёрдугаарт, бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хамт хэрэгжүүлэх зөвлөмж өгдөг. Мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлэхээс гадна бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хослуулан хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Энэ бол төрийн өмчийг багасгаж, салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлж, баялаг бүтээж байгаа салбартаа түлхүү анхаарал хандуулах тухай асуудал юм. Бүтээмж муу өөрчлөлт хийх салбар олон байна.

Төрийн байгууллагууд улам нүсэр, зардал чирэгдэл ихтэй болж байна. Ийм асуудал даамжрах тусмаа хүнд байдалд улам ойртож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AndreaRasmussen 2024-08-12 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-12 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyTurner 2024-08-12 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelPatil 2024-08-12 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-12 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDionne 2024-08-12 185.181.244.29

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-12 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-12 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-12 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-12 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-12 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-12 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-12 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-12 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-12 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

AlyssaAnanth 2024-08-12 46.8.222.212

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-12 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

MichellePalmer 2024-08-12 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

JillAlvarez 2024-08-12 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-12 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-12 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

Настан 2024-08-12 66.181.179.234

1996-2000 онуудаас эхлэлтэй Хувьчлалын солиорол давтагдвал Монгол бүрмөсөн мөхнө.

Avatar

Zochin 2024-08-12 66.181.187.76

Төрийн албан хаагчдын тоог нийт ажиллагсадын 15 хувиас хэтрүүлэхгүй байх дээд хязгаар тооно гэсэн амлалтаа хэрэгжжүлмээр байна

Avatar

RayneColon 2024-08-12 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSpencer 2024-08-12 45.15.73.130

Харуулах боломжгүй.

Avatar

EveWeaver 2024-08-12 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

StacySmith 2024-08-12 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGordon 2024-08-12 46.8.23.225

Харуулах боломжгүй.

Avatar

LindaJohnston 2024-08-12 46.8.106.75

Харуулах боломжгүй.

Avatar

EmnineWoodard 2024-08-12 46.8.11.95

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaHall 2024-08-12 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieMiller 2024-08-12 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilson 2024-08-12 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 59.153.115.165

Энхбаярт баярлалаа. бичээд байгаарай.

Avatar

Зочин 2024-08-12 202.179.25.26

Санхүү тайлан гаргаж байгаа Хувийн компаниуудын татвар, НД-ын дарамт маш хүнд байнаа. НӨАТ-ын болоод НДШ-ийн хувь хэмжээг бууруулж, хувиараа зах дэлгүүрт наймаа хийж байгаа хүмүүсийг татварт хамруулмаар байна. Тайлагнадаг хэд нь төлөөд бусад нь НӨАТ-ын баримт ч өгөхгүй үнэхээр хүнд байна. Энэ хувь хэмжээг багасгаж бүгд татвар төлдөг болчвол ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, сургаж боловсруулмаар байх юм.

Avatar

SaraPierre 2024-08-12 45.15.73.123

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-12 46.8.106.209

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 103.9.90.100

хуучин төрийн алба бичиг хэргийн зардал, бусад зардалд урсгал зардалдмөнгө тавьдаг байсан. Одоо цалин л тавьж байна. Өөр ямар ч зардал байхгүй. Төрийн байгууллагын ус, дулаан, цахилгааны мөнгийг танадаг, мөнгөө төлөөгүй гээд тог тасалчихдаг, дулааныг хаачихдаг. Ямар ч зардал байсан их багаас үл хамаарч хувь хүнээс гардаг болсон. Хаана тэгж төрийн байгууллагын зардал эдийн засгийг хүндрүүлээд байгаа юм, сонин юм бэ.

Avatar

Хувьчилал 2024-08-12 14.1.81.111

ТӨХК-иудаа яаралтай хувьчилаад, Эрчим Хүчний Үнээ нэмж Бодит Үнэ болгохгүй бол Гурвалжиннгийн Гүүр орчмоор Хамаг Хувийн Хэвшлийхэн шавж, Монголын халуун цэг болон Бохир Бизнис Цэцэглэсээр…. БООМТЫН ЯАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 2 нь Ажлаа Хйимээр байнаааа…………….

Avatar

З 2024-08-12 202.9.40.84

Том том хуцсан лалрууд монголд баялаг бүтээдгүй нам дагасан өлөн авилгач луйварчин хулгаач пялдага цүнхчин бөгчингүүдл хулгаа авилгалаар хагартлаа баяждаг юм гээ

Avatar

tcalingaasaa il;uu nuutc orlogotoi boloo l tusuvuu ingej aldagdaltai batalag baihdaa 2024-08-12 66.181.160.79

tcalindaa taaruulj amidardag ulsuud iim aldagdaltai tusuv batlagui

Avatar

NicoleSilva 2024-08-12 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

gadni kompanaas indees opootsoldood baix yumgyi bainga. 2024-08-12 216.38.195.74

IND apple tab Opug xylgailsan,300-400.-60 table evdsen, Prorammyyd ni ajilgyi gatsn
xyychnui yum baixaa bolison, -sim service, kodoop xolbood gatsaadg, Le gatsdgyi, Canamjtaigaa asdag ataarxsan byxnee Grazy ystgaj bna,GALZUUGAAS galzyy mass
naidvargyi xymyys bn,Brandyyduig xylgailj,emnui xynuigj alsaar AIMSHIGTAI XOT BOLJ bie buenee alj xylgailsan ylc, BOOLiin CETGETS NI OMG.

Avatar

byxel byten XOT. AIMSHIGTAI BOLOX ni UUPSDUU uurcduugon zb manager ni trsnJ 2024-08-12 216.38.195.74

foto darvaican ard yrbagchkm zailaa, NEGEE medexgyi uuruigoo azaas deer geed yzen yadtsan yu, xylgaichtaigaa xolboson baidaltai duutcuulj ychryylcan xoxirol P
JEEP, Xynui yumuig asyy1;

Avatar

yx 2024-08-12 216.38.195.74

Walmart-dr

Avatar

? 2024-08-12 216.38.195.74

U

Avatar

crazy 2024-08-12 216.38.195.74

cancho Pancho terminal xajyygaar ergeldene.

Avatar

1q2w kodoor#-#;ytasaar 2024-08-12 216.38.195.74

terminal xajyygaar

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж