Олимпиадын ерөнхий хорооноос 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулах олимпиадын хуваарийг баталлаа.
Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д заасны дагуу Улсын олимпиад зохион байгуулах журмыг баталж, мөрдүүлэх чиг үүрэг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хамаардаг. Үүний дагуу Олимпиадын ерөнхий хороо 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр хуралдаж, 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан олимпиадуудын үр дүн, сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, 2024-2025 оны хичээлийн жилийн олимпиадын хуваарийг Боловсролын яамны саналд үндэслэн баталсан юм.
Энэ жил нийт 12 хичээлээр олимпиад зохион байгуулна.
- Монгол хэл бичиг-Уран зохиол
- Математик
- Физик
- Нийгмийн ухаан
- Түүх
- Хими
- Биологи
- Газарзүй
- Техник технологи
- Мэдээлэл зүй
- Англи хэл
- Орос хэл

3,548.92





















































Холбоотой мэдээ