Сурвалжлага: Шинэ ургац 1000-2500 төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Шинэ ургац 1000-2500 төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Шинэ ургац 1000-2500 төгрөгийн үнэтэй байна

Наадмын дараа намартай золгосон нийслэлчүүд шинэ ургацын ногоотой золгодог өдрүүд үргэлжилж байна. Нийслэлийн дүүрэг бүрт тогтсон байршилд шинэ ургацын ногоо худалдаалдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил шинэ ургацын ногоо үнэ хямд ч борлуулалт муу байгааг худалдаачид онцолж байлаа. Тэгвэл "Тэнгэр плаза" худалдааны төвд гарсан "Алтан намар" үзэсгэлэнгээр зочилж, шинэ ургацын ногооны үнэ, худалдаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар сурвалжлав.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Алтан намар-2024” арга хэмжээг үндсэн гурван байршилд зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, БЗД-ийн гуравдугаар хороо “Сансар” үйлчилгээний төв, 39-р хороо “Тэнгэр плаза” худалдааны төв, дөрөвдүгээр хороо Жуковын талбайн гадна талбайд тус тус зохион байгуулж байгаа юм байна. Тус үзэсгэлэн худалдаа нийслэлийн 21 байршилд арваннэгдүгээр сарын 1-н хүртэл зохион байгуулагдана.

“Тэнгэр плаза” худалдааны төвд Дархан, Сэлэнгэ аймгийн 40 гаруй хоршоологчид худалдаа эрхэлж байв. Тэд нийлж “Органик Монгол” хөтөлбөрт хамрагджээ. Энэ хүрээнд хоршоодоо төлөөлөн нэг хүн, 10 гаруй айлын тариалсан ногоог энэ хугацаанд борлуулдаг аж. Уг үүргийг Сэлэнгэ аймгийн “Мандал органик фүүдс” хоршооны гишүүд биелүүлэхээр болжээ. Тус хоршоо 26 гишүүнтэй үүнээс 15 хүн энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийн болон бусад өрхийнхөө ногоог худалдаалахаар болсон байна. Нэг хэсэг нь тээвэрлэлтээ хийж, нөгөө хэсэг нь борлуулалтаа хариуцаж, зарим нь хураалтаа хийнэ гэх мэтчилэн ажил үүргийн хуваарьтай, хоршооны давуу тал нь энэ гэдгийг “Мандал органик фүүдс” хоршооны дарга Л.Лхагвадорж хэлэв.

БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА УЧИР АЛЬ АЛЬ ТАЛДАА АШИГТАЙ БАЙХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДДОГ

“Тэнгэр плаза” худалдааны төвийн удирдлагуудтай тохироод тодорхой хэмжээний төлбөр төлдөг, бизнес хийж байгаа учир аль аль талдаа ашигтай байх нь зөв гэж боддог. Нийслэлээс газар зааж өгдөг гэтэл хувиараа тариалалт эрхэлдэг хүмүүс нь дуртай газраа зогсчихдог, хог хаягдлаа хаана хаях нь тодорхойгүй, бие засах газраас эхлээд асуудлууд тулгардаг. Нэгэнт тухайн газрын талбай, тог цахилгаан ашиглах, хог хаягдлаа шийдүүлэх гээд зөндөө асуудал байдаг учраас төлбөр мөнгөө төлөөд бизнесийнхээ зарчмаар явахаар амар. Ногоо гэхээр л хаана хамаагүй газар дэлгээд зараад байж болохгүй манайх зохион байгуулалт сайтай, лангуу тавиуртай гарал үүсэл тодорхой. Энэ бүгдийн өртөг зардал шингээд худалдаалж буй үнэ нь Улаанбаатарын дэлгүүр, захын ханшаас багаар худалдааж байгаа. Өдөрт ирсэн ногоогоо худалдаад илүү гарсныг нь ченжид өгдөг. Иргэд ногоог үнэгүйдүүлж хардаг. Ногоо бол хүмүүсийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой хүнс, хөдөлмөр маш их шаарддаг. Жилийн есөн сарын хөдөлмөрөө үнэлүүлж үүгээрээ дараагийн тариалалт хийх, амьдралаа залгах зардлаа олдог бодит байдал ийм л байдаг. Ийм байхад иргэд ногоочид үнээ нэмээд байна, буулгачих, доошоо байна уу гэдэг. Төмс гэхэд 1500 төгрөг байгаа. Гэтэл нэг сүүн зайрмаг 2000 төгрөг шүү дээ” гэв.

УЛСААС ЗЭЭЛ АВАХ ГЭЭД БАРАХГҮЙ ЮМ БИЛЭЭ

Нэгэн иргэн, ЖДҮ дэмжих төсөлд гурав дөрвөн удаа, тариалан эрхлэлтийг дэмжих санд мөн л хоёр удаа төсөл бичиж өгөөд зээлд хамрагдаж чадаагүй байна. Хоршоог бодитоор дэмжиж байгаа зүйл байхгүй, сонгуулийн өмнө малчдад л баахан зээл олгосон байх бидэнд тэр нь олдоогүй гэдгийг хэлэв. Тэрбээр, хоршоо гэж байгаа учраас малчид ч бай ногоочид ч бай бүгд хамрагдах ёстой гэж ойлгосон гэтэл зөвхөн малчдад л өгсөн. Өөрсдөө төслийг нь бичиж өгөөд зээл авч өгсөн гэж сонссон. Зарим малчид хоршооны шугамаар банкнаас зээл аваад хүүхдэдээ байр өгсөн л гэж дуулдсан. Энэ мэт улсаас ногоочдыг ер дэмждэггүй. Бид нар тэр төслийг нь сайн бичиж мэдэхгүй учир чадах мэдэх хүнийг нь гуйгаад л бичүүлдэг гэлээ гээд бүтдэггүй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж үзээгүй. Хоршооны гишүүд хувиараа арилжааны банкнаас зээл авч бизнесээ хийдэг. Харин “Адра Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан Франц улсын “ЖэрэсОУТББ-аас өнгөрсөн жил 50 сая төгрөгийн зээл авч гурван улирлын 240 м/кв хүлэмж барьсан. Улсаас зээл авах гээд барахгүй юм билээ гэдгээ учирлаж байлаа.

“Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна талбайд “Алтан намар” үзэсгэлэн худалдаа гэсэн хаяг бүхий цагаан асарт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ. Үүдээр нь ороход шинэхэн ургацын төмс, лууван, байцаа өнгө өнгийн нарийн ногоог алаглуулан өрсөн байв. “Амгалан” захаас төмс нэг килограммыг нь 2500 төгрөгөөр авсан. Үзэсгэлэн худалдаа гарсныг мэдсэн бол эндээс ирж авдаг байж. Дэлгүүр, худалдааны төвийн үнээс хамаагүй хямд байгаа юм байна хэмээн нэгэн эмэгтэй худалдагчтай ярилцан ногоо тус бүрийн үнийг асууж байв. Тус асарт арав гаруй тариалан эрхлэгч өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо худалдаалж байгаа аж. Ихэнх нь Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумаас тус үзэсгэлэн худалдааг зорьж иржээ. Эгч нь “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 18 дах жилдээ оролцож байна. Энэ жилийн ногооны үзэсгэлэн маань нээгдээд хоёр хонож байгаа учраас одоохондоо хүн багатай л байна хэмээн ярих түүнийг Ц. Туяа гэдэг. Тэрбээр нөхөртэйгөө хамт Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас тус үзэсгэлэн худалдаанд оролцохоор иржээ. Түүний нөхөр Жуковын талбайд өөрсдийн тарьж ургуулсан ногоогоо борлуулж байгаа гэнэ. Эднийх 5-17 насны дөрвөн хүүхэдтэй. Ээж аавыгаа эзгүйд хүүхдүүд нь ногоогоо хурааж, хот руу ногооны худалдааг таслахгүй явуулах, ар гэрээ харах гээд хүндхэн үүргийг хүлээж үлджээ. Биднийг ярилцаж байх зуур хүүхдүүд нь дүрс бичлэгээр залгав. Хамгийн бага таван наст, ээж өнөөдөр хэдэн кг саримс түүж явуулах юм бэ, бид ногоогоо хураагаад угааж байна гэж ярив. Үүнээс харахад ногоо тарьж, ургуулж хураахад найман наснаас эхлээд наян нас хүртэлх өрхийн гишүүн бүрийн оролцоо чухал гэдэг нь ойлгомжтой. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа болохоор үнэ дундаж байна.

Одоохондоо төмс нэг килограмм нь 1500 төгрөг, байцаа 1000 төгрөг, лууван 2500 төгрөг, манжин 2500 төгрөг, броккли 6000 төгрөг, гэх мэтчилэн зарж байгаа. Гэхдээ худалдааны төвүүд, дэлгүүрээс хямдхан зарж байна.

Найман сарын сүүл үеэс ургац хураалт жигдрээд ирэхээр одоо байгаа үнээс илүү хямд болдог. Хоёр сараас эхлэн үрслэгээндээ бэлдэж үрсэлгээ хийгээд таван сараас эхлэн гадаа талбайд тариалалтаа хийдэг. Одоогийн байдлаар гадна талбай болон хүлэмжийн бүх ногоо ургацаа өгөөд худалдаалж эхлээд байна. Аль ч ногоог хүлэмж, гадна талбай хоёуланд нь тарьж болно. Манайх хүлэмжид улаан лооль, чинжүү, өргөст хэмх зэргийг ургуулж байгаа. Нарийн ногоонуудаа гадна талбайд тарьсан. Ямар нэг химийн бордоогоор бордоогүй цэвэр органик бордоо, хөрсөнд ургуулдгаараа давуу талтай. Арчилгаа шаардахгүй ногоо гэж байхгүй, байнгын арчилгаа, усалгаа шаарддаг. Бороо, мөндөр, үерт өртөх зэрэг эрсдэл олон бий. Өнгөрсөн жилийн үерт ногоочид маш их ногоогоо урсгасан. Энэ жилээс өвлийн хүлэмжид тариалалт хийж эхэлсэн. Удахгүй үр дүн нь гарах байх” гэсэн юм.

Тус үзэсгэлэн худалдаанд броккли-6000 төгрөг, шар хулуу-3000 төгрөг, чинжүү-6000 төгрөг гэж байсан бол “Тэнгэр плаза” худалдааны төвд броккли-9600 төгрөг, шар хулуу-6500 төгрөг, чинжүү-8600 төгрөг гэж байв. Энэ мэтчилэн ногооны үзэсгэлэн худалдааны үнэ бусад дэлгүүрийн үнээс нарийн ногоо 3000-4000 төгрөг, төмс, лууван байцаа, манжин зэрэг бүдүүн ногоо нь 500-1500 төгрөгийн хямд байв.

Нэг өрх айл 1-2 га түүнээс дээш талбайд ногоогоо тарьдаг ажээ. Ингэхдээ өөрийн хашаанаас гадна айлын хашаа түрээсэлж зарим төрлийн ногоогоо тарьдаг гэдгийг хэлж байлаа. Нэг айлын хашааг сард 400 мянган төгрөгөөр түрээсэлдэг байна. Хотод ногоогоо их хэмжээгээр авч ирээд хадгалах сав байхгүй учраас өдөр бүр тодорхой хэмжээгээр Карго үйлчилгээгээр захиалж авчирдаг аж. Нэг шуудай ногоог 4000-5000 төгрөгөөр тооцож хүргэлтийн мөнгө өгдөг гэнэ.

 ҮНДЭСТЭЙ БҮХЭН ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГНӨ

О.Нарангэрэл Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирж тус үзэсгэлэн худалдаанд 18 дах жилдээ ирж оролцож байгаа аж. Тэрбээр Говь-Алтай аймгийнх. Их сургуулиа тухайн үед ногоочин мэргэжлээр төгссөн. Ингээд илгээлтээр Сэлэнгэ аймагт очоод ийнхүү 38 жил ногоо тарьж ургуулж байгаа гэнэ. Эднийх мөн л 2-3 га талбайд 20-оод төрлийн ногоо тарьдаг аж. Мөн долоо,найман төрлийн ногоо даршилдаг байна. “Хавар хоёр сараас эхлээд намар ногоо хураалт дуустал өглөөнөөс орой болтол цаг наргүй ажилладаг. Айл бүр худаг гаргаж худгаасаа усалгаагаа хийнэ. Хүн хүч их шаарддаг, олуулаа байвал ажил арай хөнгөн. Хүүхдүүд том болоод тусдаа гарчихсан учир өвгөнтэйгөө хоёулаа л ногоогоо тарьж байна. Сүүлийн дөрвөн жил химийн гаралтай бордоо хэрэглэхгүй органикаар ногоогоо тарьж байгаа дандаа гар ажиллагаатай. Хүмүүс ажлаа хөнгөвчлөх гээд зэрлэг ургуулахгүй байх хор цацдаг байсан. Түүний эсрэг “Адра” олон улсын байгууллагаас төсөл хэрэгжүүлж байгаа манайх түүнд нэгдсэн мөн “Мандал органик фүүдс” хоршоонд харьяалагддаг. Хоршоонд нэгдсэнээр олны хүчээр ажлаа хийх боломжтой учраас ажил хөнгөвчилдөг. Хувиараа болон хоршоогоороо гээд тусдаа тариалалтаа хийдэг. Зээлээс зээлийн хооронд л явж байна. Бүх л зүйл мөнгөөр хөдөлж байгаа цагт, яг цаг үед нь тааруулаад тухай бүрд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлээд байвал хэрэгтэй л байна” хэмээн хуучиллаа.

О.Нарангэрэл энэ жил анх удаа ногоочдод зориулсан таван хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай зээлд хамрагджээ. Уг зээл нь га талбайн хэмжээнээсээ хамаарч өөр,өөр гардаг гэнэ.

Энэ жил эднийх 50 сая төгрөгийн зээл авчээ. Нэг сард гурван сая орчим төгрөгийн төлөлт хийдэг ажээ. Хугацаа богино учир сарын төлөлт өндөр байдаг гэв.

Өвөл тариалалт зогсчихдог, хавар бүх мөнгөө ногоо тариалалтдаа зориулдаг энэ үеүдэд хүндрэлтэй л байдаг. Хугацааг нь жаахан уртасгах тал дээр төр засгаас анхаарч үзвэл зүгээр санагддаг. Ногоогоо мөн л каргогоор авдаг. Ногоо тасрахгүй л ирж байвал үүнийг бид бэрхшээл гэж хардаггүй. Жил бүр биднийг ирэхийг хүлээдэг байнгын үйлчлүүлэгчид бий гэлээ. Хамгийн анх ногооны үзэсгэлэн худалдаа эхэлж байхад "Скай" их дэлгүүр буюу одоогийн Сансрын И-Март худалдааны төвийн талбайд арав гаруй жил гарч байжээ. "Тэнгэр плаза" худалдааны төвийн гадна талбайд хоёр дах жилдээ гарч байгаа аж. Уг талбай нь байршлын хувьд хотын төвөөс зайтай учир баруун талаас хүмүүс олон удаа зорьж ирж чадахгүй байгаа гэдгийг хэлж байлаа. Тэрбээр, ногоо тарихдаа үрээ сайн сонгох нь чухал. Боловсруулалтаа зөв хийх хэрэгтэй. Бид хонины бууцаар бордоогоо хийдэг. Ногоо цаг хугацаатай зүйл учраас цаг хугацаанд нь хурааж аваад, зэрлэг, усалгаагаа тохируулаад явбал үндэстэй бүхэн үр өгөөжөө өгнө. Хүний амьдралыг таслахгүй болгоод л байдаг. Манайх ногоогоороо амьдардаг болоод л байна” хэмээн ярив.

Хотод байх гурван сарын хугацаандаа ихэнх ногоочид тарьсан ногоогоо бараг бүгдийг нь зарж дуусдаг гэнэ. Өвлийн гурван сарын хугацаанд жаахан амсхийж аваад нөр их ажилдаа ханцуй шамлан орж борви бохис хийлгүй ажилдаг хүмүүс бол ногоочид юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AndreaRasmussen 2024-08-12 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-12 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyTurner 2024-08-12 185.181.246.239

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-12 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-12 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-12 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-12 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-12 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-12 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-12 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-12 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-12 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

LauraStephens 2024-08-12 109.248.143.81

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWishon 2024-08-12 109.248.142.83

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRichardson 2024-08-12 188.130.189.137

Харуулах боломжгүй.

Avatar

GailWatson 2024-08-12 45.90.196.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-12 109.248.139.36

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaBoyd 2024-08-12 109.248.12.28

Харуулах боломжгүй.

Avatar

LatashaLopes 2024-08-12 188.130.211.246

Харуулах боломжгүй.

Avatar

JillAlvarez 2024-08-12 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-12 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-12 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

JessieThompson 2024-08-12 46.8.110.245

Харуулах боломжгүй.

Avatar

ShamikaMartin 2024-08-12 109.248.205.22

Харуулах боломжгүй.

Avatar

RayneColon 2024-08-12 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSpencer 2024-08-12 45.15.73.130

Харуулах боломжгүй.

Avatar

EveWeaver 2024-08-12 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

StacySmith 2024-08-12 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGordon 2024-08-12 46.8.23.225

Харуулах боломжгүй.

Avatar

LindaJohnston 2024-08-12 46.8.106.75

Харуулах боломжгүй.

Avatar

EmnineWoodard 2024-08-12 46.8.11.95

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaHall 2024-08-12 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieMiller 2024-08-12 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 202.55.188.114

архичин малчин биш бол ногоочдод зээл хэзээч олдохгүй та нар ямар сонгуульд санлаа худалдах биш хятад ногоон оруулж ирэхийг хязгаарлаж гай болж байж

Avatar

ChristinaWilson 2024-08-12 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

SaraPierre 2024-08-12 45.15.73.123

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-12 46.8.106.209

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-12 66.181.178.167

ногоочид хаана бие засаж бна вэ? Оройн цагаар ойр орчмоо бохирлоод байх шиг!

Avatar

JenniferStill 2024-08-12 213.226.101.60

Харуулах боломжгүй.

Avatar

y 2024-08-12 216.38.195.74

JEEP XULGAILCAN tdr NAZIM SIUFEVICH.

Avatar

NicoleSilva 2024-08-12 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-08-12 112.72.8.106

төмс 2500 бна шүү. Үнэ арай худлаа бна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж