Хүн төрөлхтөн технологийн эрин зуунд шилжиж, бөмбөрцөг дэлхийг бүхэлд нь бөөрөнхий чип гэж нэрлэсэн ч болохоор болжээ. Унаа тэрэг, угаалгын машин, утас таблет гээд бидний өдөр тутмын өргөн хэрэглээний эд зүйлс бүхнээс өндөр технологийг олж харж болно. Дэлхийн 12 орны сэтгүүлчдийн багт багтаж технологи, хиймэл оюун ухааны өндөр хөгжлөөрөө олон улсын тавцанд түүчээлж буй Тайваниар зочилсон тэмдэглэлээ хүргэж байна.
Тайванийн тухай төсөөлөл удирдагч агсан Чан Кайши, Хятад, Тайванийн сөргөлдөөн, хагас дамжуулагч зэргээр хязгаарлагдах нь бий. Тэгвэл ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засагтай, аж үйлдвэржсэн Тайванийг нэгэнтээ "Азийн бар" гэж тодорхойлсон байдаг. Тодруулбал, Азийн дөрвөн бар улсын тоонд Сингапур, Хонгконг, Өмнөд Солонгос, Тайвань багтдагийг Википедиа хуудаснаас харж болох юм.
Өдгөө Тайвань "AI island" буюу хиймэл оюун ухааны арал болох алсын харааг гол зорилгоо болгон, аж үйлдвэрийн салбараа улам хүчирхэгжүүлж байна. Тайванийн дарга Лаи Чин-Тэ өнгөрсөн тавдугаар сард тангаргаа өргөхдөө "Тайванийг хиймэл оюун ухааны арал болгоно" гэж амласан. "AI island" болох амбицтай амлалтыг бататган Гадаад хэргийн дэд сайд Тиен Чунг-кванг "Хиймэл оюун ухаан нь дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүч хэвээр байх төлөвтэй байна. Тиймээс Тайванийн засгийн газар хиймэл оюун ухааныг эдийн засгийн хоёр дахь хөдөлгөгч хүч болгож, Тайванийг хиймэл оюун ухааны арал болгон сурталчлахыг зорьж байна" гэсэн юм.
Засгийн газрын зарласан эдийн засгийн төлөвлөгөөний дагуу тайваньчууд аж үйлдвэрийн зургаан гол салбарт төвлөрч, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний итгэлтэй түнш болохоор зорьж байна. Энэхүү зургаан салбар нь хагас дамжуулагч, хиймэл оюун ухаанжсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, машины эд анги, цахилгаан авто машин, унадаг дугуй, нэхмэл даавуу юм.
Та бүхний мэдэж байгаачлан Тайвань бол дэлхийн хагас дамжуулагчийн салбарын гол тоглогч. Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гарцын хэмжээ 2023 онд дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгджээ. "AMD", "Apple", "ARM", "Broadcom", "Marvell", "MediaTek", "Qualcomm", "Nvidia" зэрэг шилдэг хагас дамжуулагч компаниудын ихэнх нь 37 жилийн түүхтэй "TSMC"-ийн үйлчлүүлэгч, түншүүд юм.
Алдарт "TSMC" нь Тайванийн цахиурын хөндий гэгддэг Шинчу хотод байрлана. Шинчу нь аж үйлдвэрүүдийн төв цэг гэдгээрээ танигдсан бөгөөд хүн амын тоогоороо Тайваньдаа нэгдүгээрт ордог. Тус хотыг харахад л Тайвань үнэхээр аж үйлдвэр, технологийн төв мөн юм гэдгийг ойлгоно. "TSMC"-ээс гадна "Шинжлэх ухааны парк", "UMC", "MediaTek", "Novatek Microelectronics" зэрэг томоохон аж үйлдвэр, компаниуд Шинчуд байдаг. Эдгээр компани, үйлдвэрийн ажилтнууд нь ч бас Шинчудээ байрлаж ажилладаг гэдгийг сэтгүүлчдэд танилцуулж байсан юм.
Хагас дамжуулагчаас гадна Тайванийн унадаг дугуйн үйлдвэрлэлийн хэмжээ 2022 онд зургаан тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өсчээ. Тэр дундаа бүрэн угсарсан унадаг дугуй 2023 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл хугацаанд хамгийн том өсөлтийг үзүүлж, 31 хувиар өссөн байна. "GIANT", "Merida", "KMC", "ALEXRIMS" зэрэг дэлхийд гарцтай аваргуудыг энд дурдаж болно. Нийтдээ энэ зах зээлд 986 үйлдвэрлэгч, 42 мянган ажилтан байна. 2023 онд үйлдвэрлэлийн нийт хэмжээ 6.2 тэрбум байсан ба үүний 22 хувийг энгийн унадаг дугуй, 20 хувийн цахилгаан дугуй, 58 хувийг бусад эд анги эзэлжээ. Мөн нийт үйлдвэрлэлийн 69 орчим хувь нь экспортын бүтээгдэхүүн байсан.
Харин нэхмэл даавууны тухайд зарим хүн төдийлөн сайн мэддэггүй байж магадгүй юм. Тайванийн нэхмэл даавууны холбоогоор зочлоход урьд өмнө үзэж хараагүй өндөр технологийг ашиглан үйлдвэрлэл өрнөж байна. Олон улсын эрэлт хэрэгцээнд нийцсэн даавууг үйлдвэрлэхдээ тэд дижиталчлал, инноваци, ногоон технологийг ашиглаж байна.
"Adidas", "Nike", "The north face", "Zara", "H&M" зэрэг дэлхийн томоохон брэндүүд дахин боловсруулсан материалыг ашиглах, ногоон ирээдүйг бүтээх алсын хараатай болсон. Тиймээс Тайванийн нэхмэл даавуу үйлдвэрлэгчдийн чиг хандлага ч дэлхийтэй хөл нийлүүлж буйг онцолж байв. Тайваньд үйлдвэрлэсэн функциональ буюу дахин боловсруулсан даавууны материал нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимп зэрэг олон улсын чанартай тэмцээн уралдааны үеэр улам алдартай болжээ. Тодруулбал, 2010 онд Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр багуудын ердөө есөн хувь нь дахин боловсруулсан материал ашиглан үйлдвэрлэсэн хувцас өмсч байжээ. Тэгвэл энэ жилийн Парисын олимпоор нийт тамирчдын гуравны хоёр нь дахин боловсруулсан даавууг сонгосон гэж үзэж байна.
Үндсэндээ зөвхөн хагас дамжуулагчаар тогтохгүй унадаг дугуй, нэхмэл даавуу, цахилгаан автомашин, дижитал эрүүл мэнд гэх мэт үйлдвэрлэлийн олон салбарт Тайвань хэдийнэ дэлхийд дээгүүр гишгэж байна. "AI island" болох зорилгынхоо хүрээнд тайвань хүүхэд багачуудад бага ангиас нь хиймэл оюун ухааны боловсрол олгож эхлээд буй ажээ. Боловсролын тогтолцоонд зүй зохистойгоор ийн хиймэл оюун ухааныг шингээж өгснөөр Тайвань хэзээ мөдгүй "AI island" болох нь дамжиггүй юм.
Үргэлжлэл бий…
NataleeSpeaks 2024-08-12 212.115.49.220
Харуулах боломжгүй.
EmilyTurner 2024-08-12 185.181.246.239
Харуулах боломжгүй.
SarahCleghorn 2024-08-12 5.183.130.72
Харуулах боломжгүй.
KimberlyBrooks 2024-08-12 188.130.129.159
Харуулах боломжгүй.
KristiReed 2024-08-12 188.130.186.44
Харуулах боломжгүй.
AngieRobinson 2024-08-12 109.248.205.139
Харуулах боломжгүй.
YaisaCoyle 2024-08-12 188.130.186.44
Харуулах боломжгүй.
TierraBarnes 2024-08-12 31.40.203.20
Харуулах боломжгүй.
AlexisCarter 2024-08-12 188.130.218.232
Харуулах боломжгүй.
TriciaFranklin 2024-08-12 109.248.15.87
Харуулах боломжгүй.
CourtneeGlover 2024-08-12 109.248.14.166
Харуулах боломжгүй.
StephanieHerrera 2024-08-12 109.248.54.98
Харуулах боломжгүй.
SamanthaDavis 2024-08-12 5.183.130.106
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-12 109.248.15.3
Харуулах боломжгүй.
KarlaParra 2024-08-12 185.181.246.200
Харуулах боломжгүй.
MichelePullen 2024-08-12 94.158.190.213
Харуулах боломжгүй.
AngieGonzalez 2024-08-12 185.181.244.111
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-12 109.248.54.35
Харуулах боломжгүй.
LauraStephens 2024-08-12 109.248.143.81
Харуулах боломжгүй.
ElizabethGutierrez 2024-08-12 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MichellePalmer 2024-08-12 185.181.247.46
Харуулах боломжгүй.
MadariKing 2024-08-12 188.130.128.34
Харуулах боломжгүй.
JillAlvarez 2024-08-12 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-12 46.8.110.64
Харуулах боломжгүй.
LoriLong 2024-08-12 45.86.1.126
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-12 109.248.15.33
Харуулах боломжгүй.
SherryTaylor 2024-08-12 46.8.106.75
Харуулах боломжгүй.
KristenNarvaez 2024-08-12 109.248.139.78
Харуулах боломжгүй.
RayneColon 2024-08-12 46.8.11.161
Харуулах боломжгүй.
LisaSpencer 2024-08-12 45.15.73.130
Харуулах боломжгүй.
EveWeaver 2024-08-12 45.15.72.232
Харуулах боломжгүй.
StacySmith 2024-08-12 46.8.106.142
Харуулах боломжгүй.
AmyGordon 2024-08-12 46.8.23.225
Харуулах боломжгүй.
LindaJohnston 2024-08-12 46.8.106.75
Харуулах боломжгүй.
EmnineWoodard 2024-08-12 46.8.11.95
Харуулах боломжгүй.
TeresaHall 2024-08-12 109.248.128.71
Харуулах боломжгүй.
CarrieMiller 2024-08-12 92.119.193.81
Харуулах боломжгүй.
ChristinaWilson 2024-08-12 109.248.204.62
Харуулах боломжгүй.
SaraPierre 2024-08-12 45.15.73.123
Харуулах боломжгүй.
JessicaHarris 2024-08-12 46.8.106.209
Харуулах боломжгүй.
иргэн 2024-08-12 202.126.89.222
21-р зуунд монголчууд бид модон жорлонгоо ч олигтой хийж чадахгүй байна. юун хиймэл оюун ухаан, өөрсдөө бид мунхгийн туйл болж энгэрт наах эрээн төмөрт дурлаж, хийж чадна гэх зүйл нь гар урлалын яйжгий авдар сав, эсгий шаахай. Ярьдаг зүйл нь чингис хаан, 13-р зуун, ТВ-ээр гардаг нь бөк, сайн дурын уран сайханчид. Хов жив ярьдаг нь хөгждөг бол манайх тасраад алга болсон.
NicoleSilva 2024-08-12 95.182.127.254
Харуулах боломжгүй.
VictoriaAnaya 2024-08-12 185.181.245.92
Харуулах боломжгүй.