Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналд Израил зөвшөөрсөн байна. Ирэх наймдугаар сарын 15-нд АНУ, Катар, Египетийн зуучлагч нар Хамас бүлэглэлийн болон Израилийн төлөөлөгчтэй уулзаж Газын зурваст энхийг сахиулах талаар ярилцана.
Израилийн ерөнхий сайд Беняамин Нетаньяху албан ёсны мэдэгдэлдээ гал зогсоох эцсийн саналаа зуучлагч талуудад хүргүүлнэ гэжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Газын зурвас дахь түрэмгийллийг зогсоох, Хамасын барьцаалсан хүмүүсийг суллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх үүднээс зуучлагч орнууд ажиллаж байсан. Гэсэн хэдий ч Хезболла, Ираны оролцоо саад болсон бөгөөд Хамасын улс төрийн удирдагч Исмаил Ханиегийн үхлээс болж хэлэлцээ хойшлогдоод байсан.
Түүнчлэн, Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламж зогсох эрсдэлтэй тулгарсан ба тус бүс нутагт халдварт өвчин тархсан билээ. Дүрвэгсдийн хуарангуудад байрлах олон мянган хүүхэд, хөгшид хангалттай хэмжээний тусламж авч чадахгүй байгаа тул амь эрсдэж магадгүй байдалд хүрчээ.
НҮБ-ын гаргасан судалгаанд Газын зурваст нас барсан хүүхдийн тоо 16,000 давсан. Үүний 4,000 нь нурангид дарагдаж нас барсан гэж тооцоолж байгаа бол 20.000 гаруй хүүхэд ор сураггүй алга болсон. Мөн дайны улмаас эцэг эхээ алдсан 17,000 хүүхэд дүрвэгсдийн хуаранд асран хамгаалагчгүй амьдарч байна. Газын зурваст аравдугаар сарын 7-нд Израил нэвтрэн орсноос хойш 39,699 палестин хүн нас барсан бол 91,722 хүн бэртэж гэмтсэн байна.
Эх сурвалж: FRANCE24
3,602.33






















































Холбоотой мэдээ