"Парис-2024" Олимпийн арын албаны багт тамирчдын хоол зүйч, сэтгэл зүйчид багтаагүй нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл олон нийтийн зүгээс арын албанд ажиллахаар явсан хүмүүсийн нэрсийг нээлттэй зарлахыг хүсэж байгаа. Монголын Үндэсний Олимпийн хорооноос энэ удаагийн олимпийн наадамд оролцохоор явсан тамирчид, арын албаны хүмүүсийн нэрсийг танилцууллаа.
Нийт эрх авсан тамирчдын 50 хувьтай тэнцэх квотын дагуу албаны хүмүүст мандат олгогддог аж. Дасгалжуулагч нар болон бусад албаны хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ОУОХ-ны журамд зөвшөөрөгдсөн хэмжээнд мандатыг сэлгэх байдлаар зохицуулалт хийсэн гэжээ. Тодруулбал,
-Үндэсний шигшээ багийн тамирчид болон квотод багтсан үндсэн багийн албаны хүмүүс, дасгалжуулагчдын зардлыг БТСУХ-оос гаргасан.
-“Р” буюу “Personal Trainer” ангиллын мандатыг зарим спортын төрөлд хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч болон бусад дэмжих албан тушаалтнуудад олгодог. Энэ ангилал нь ОУОХ-ын журмын дагуу албан ёсны багийн бүрэлдэхүүний тоонд багтдаггүй. Мөн зөвхөн бэлтгэлийн заал танхимд нэвтрэх боломжтой бөгөөд тамирчдын тосгон, уралдаан тэмцээний цэнгэлдэхэд нэвтрэх эрхгүй байдаг онцлогтой. “Р” мандатыг эзэмшигчдийн зардлыг спорт холбоод өөрсдөө бүрэн хариуцсан.
-МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь “NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэх байдлаар ажилласан бөгөөд бүх зардлаа хувиасаа гаргасан.
-Олимпын наадмын үеэр байгуулагдсан МҮОХ-ны төв штабын ажилтнуудын зардал нь МҮОХ-оос гарсан бөгөөд улсын төсвөөс хамааралгүй.
-МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувьд “IOC” ангиллын мандат олгогдсон бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүд, дагалдах зочны мандатыг сэлгэн ашигласан болно. Үүнтэй холбоотой зардал ОУОХ болон хувиасаа гарсан.
-МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын зардлыг Олимпын эв нэгдлийн сангаас гаргадаг бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүнийг урьдаг. Гэр бүлийн гишүүний зардал нь хувиасаа гаргадаг гэх тайлбарыг хийжээ.
Арын албаны хүмүүс:
- Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга
- М.Нишикидр /эмч/
- Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир
- Б.Мянганбаяр /ЕНБД Холбооны/
- Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар
P категори:
- Э.Алтаночир /техникийн туслах-дугуй засах, усны цэгт ус хүргэх/
- Б.Тэгшбаяр /
- Б.Батгэрэл /Холбооны ЕНБД/
- Г.Болор /Бичиг хэрэг/
- Д.Дандийням /Холбооны гадаад харилцаа/
- У.Энхтөр /Төрийн тусгай хамгаалалт/
- Ч.Март / Дасгалжуулагч/
- О.Баттулга / усанд сэлэлтийн дасгалжуулагч/
Штабын ажилтан:
- О.Баттулга /БТСУХ/
- Э.Билэгт /БТСУХ/
- Ш.Баясгалан-О.Гэрэл /БТСУХ/
- А.Ундрал /МҮОХ/
- Ц.Цэнд-Аюуш /МҮОХ/
- Б.Баяртуяа /МҮОХ/
- Ө.Дөлгөөнбаяр /МҮОХ/
МҮОХ зочин- /хувийн зардлаар/
- Ч.Амарсанаа /МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
- А.Ганбаатар /МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
- Ц.Сандуй /МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
- Д.Жаргалсайхан /МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
- О.Одбаяр /МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
- П.Буяндэлгэр /МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн/
3,595.38















































