Орос болон Беларусийн иргэдэд виз олгох журмыг хөнгөлсөн Будапешт Шенгений бүсээс түдгэлзүүлж магадгүй болжээ. Үүнийг Польшийн ерөнхий сайд Дональд Туск буруутгаж, Унгарыг хасахгүй байхыг Европын холбоонд сануулсан байна. Тэрбээр хэлэхдээ, “ Та бүхний мэдэж буйгаар аливаа улс Шенгений бүсээс гарах явдал нь ЕХ-ноос гарах эхний алхам юм. Европ унгарчуудыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Унгарын Европын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэлд болгоомжтой хандах хэрэгтэй” гэжээ.
Тодруулбал, Унгар улс Орос, Беларусь зэрэг найман улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх шийдвэр гаргасан. Европын Ардын намын дарга Манфред Вебер үүнийг эсэргүүцэж, Европын орнуудад заналхийлэх гэсэн Оросын бодлогийг Унгар дэмжиж байна гэсэн аж. Европын холбооны дүрмийн дагуу гишүүн улс бүр цагаачлалын бодлогоо тодорхойлох эрхтэй. Гэхдээ геополитикийн нөхцөл байдлаас үүдэн Орос, Беларусийн иргэдэд Шенгений бүс рүү нэвтрэх боломжийг холбооноос хязгаарлаад байжээ.
Эх сурвалж: TASS
3,548.92


















































Холбоотой мэдээ