Беларусь: Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан

Хуучирсан мэдээ: 2024.08.11-нд нийтлэгдсэн

Беларусь: Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан

Беларусь: Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан

Беларусийн агаарын хүчин наймдугаар сарын 9-ний орой Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг өөрийн улсын агаарын орон зайд устгасан гэж мэдэгджээ. Үүний дараа Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Украины ойролцоох хилийн бүс нутгууддаа нэмэлт хүч илгээх тушаал өгсөн байна. Тодруулбал,  Лукашенко наймдугаар сарын 10-ны өглөө хэвлэлийн бага хурал зарлан, үг хэлэхдээ "Бид үүнийг довтолгооны нисгэгчгүй онгоц гэж сэжиглэж байна. Украин биднийг өдөөн хатгалаа. Манай улсын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Беларусийн Жанжин штабт үүрэг болгосон" гэж мэдэгджээ.

Беларусийн батлан ​​хамгаалахын сайд Виктор Хренин хэлэхдээ, "Болзошгүй өдөөн хатгалгад хариу өгөхийн тулд Гомель, Мозырь чиглэлд цэргийн байдлаа бэхжүүлэх тушаал авсан. Тусгай ажиллагааны цэргийн ангиуд, хуурай замын хүчин, пуужингийн хүчний Полонез пуужингийн систем, дунд тусгалын баллистик Искандер систем хилийн бүсд байрлах  үүрэг хүлээсэн” гэв.  Тус улсын хувьд Украины Киев, Житомир, Чернигов мужуудтай хиллэдэг.

Нисгэгчгүй онгоцуудыг Украины хилээс хойд зүгт 85 км-ийн зайд, Беларусийн баруун хэсэгт орших Касцюковичи дүүргийн дээгүүр илрүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ нь оройн 19:00 цаг орчимд болсон үйл явдал бөгөөд Беларусийн агаарын хүчин зарим нисгэгчгүй онгоцийг устгаж чадаагүй аж. Лукашенкогийн хэлснээр, Беларусийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин ямарваа нэгэн халдлагийг таслан зогсоох өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна.

Эх сурвалж: KYIV INDEPENDENT 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж