"Тунгалаг мэлмий – 3" аяныг дахин зохион байгууллаа

"Тунгалаг мэлмий – 3" аяныг дахин зохион байгууллаа

"Тунгалаг мэлмий – 3" аяныг дахин зохион байгууллаа

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын урилгаар БНСУ-ын “Юүжин оптикал” эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг Монголд гурав дахь удаагаа ирж, “Тунгалаг мэлмий – 3” аяныг СБД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд Солонгос эмч нар 500 гаруй иргэнд хараа зүйн үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгч, нүдний шил тааруулах ажлыг үнэ төлбөргүй зохион байгуулав. Үзлэгт хамрагдсан иргэдийн нүдний хараанд яг тохирсон шилийг БНСУ-д үйлдвэрлэн, есдүгээр сарын эхээр Монголд авчирч өгөх юм.

“Тунгалаг мэлмий” аяныг өмнө нь 2023 оны 3, 11 дүгээр саруудад зохион байгуулж, 1200 гаруй иргэнийг хамруулж байсан.

Эмч нарын хэлж буйгаар манай иргэдийн дунд насжилт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй хараа муудах шалтгаан нийтлэг бөгөөд үзлэгт хамрагдсан иргэдийн 80 хувь нь хараа зүйн асуудалтай байна гэв. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын санаачилгаар зохион байгуулдаг “Тунгалаг мэлмий – 4” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

VivCyprien 58 минутын өмнө 46.8.110.82

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2744168

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж