Иранаас ОХУ-д олон зуун баллистик пуужин нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.08.10-нд нийтлэгдсэн

Иранаас ОХУ-д олон зуун баллистик пуужин нийлүүлнэ

Иранаас ОХУ-д олон зуун баллистик пуужин нийлүүлнэ

Орос цэргүүд ойрын тусгалтай баллистик пуужингийн систем "Fath-360"-ыг ашиглаж сурахаар Иранд сургалтад хамрагдаж буйг Европын тагнуулын эх сурвалж мэдээллээ. Уг системийг олон зуугаар нь удахгүй ОХУ-д нийлүүлэх гэж байгааг мөн мэдэгдэв.

Оросын Батлан ​​хамгаалах яамны төлөөлөгчид "Fath-360" болон өөр нэг баллистик пуужингийн системтэй холбоотой гэрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Тегеран хотноо гарын үсэг зуржээ. "Fath-360" системийг Ираны засгийн газрын мэдлийн Агаар-сансарын аж үйлдвэрийн байгууллага бүтээсэн байна. Энэ нь дээд тал нь 120 км тусгалтай, 150 кг цэнэгт хошуутай пуужин харвадаг. Орос цэргүүд Иранд системийг ажиллуулах аргыг сурч байгаа бол дараагийн цорын ганц боломжит алхам нь системийг бодитоор Орост хүргэх гэж үзэж байна.

ОХУ өөрийн гэсэн баллистик пуужинтай хэдий ч "Fath-360"-ын нийлүүлэлт нь Орост зэвсгийн нөөцөө фронтын шугамаас давсан зорилтод ашиглаад, Ираны цэнэгт хошууг ойрын тусгалын байнд ашиглах боломжийг олгох аж.

Өнөөг хүртэл Ираны ОХУ-д үзүүлэх цэргийн дэмжлэг нь голчлон тэсрэх бодисын багахан хэсэг, нисгэгчгүй Шахед дроноор хязгаарлагдаж байсан.

"Иранаас Орос руу ойрын тусгалтай олон тооны баллистик пуужинг нийлүүлэх нь Украины пуужингийн довтолгооноос хамгаалах системд үзүүлэх дарамтыг цаашид нэмэгдүүлэх магадлалтай" гэж Хатан хааны нэгдсэн үйлчилгээний хүрээлэнгийн Агаарын хүчний ахлах судлаач Жастин Бронк хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж