Бразил: Онгоцны ослоор 61 зорчигч амиа алдав

Бразил: Онгоцны ослоор 61 зорчигч амиа алдав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Бразил: Онгоцны ослоор 61 зорчигч амиа алдав

Бразилийн Сан Пауло орчимд нисч байсан зорчигч тээврийн онгоц Баасан гаригийн үдээс хойш осолджээ. Онгоц Бразилийн Парана муж улсын Каскавел хотоос хөдөлж, Сан Пауло мужийн Гуарулхос хотыг чиглэн явж байсан. Агаарын тээврийн "Voepass" компанийн мэдэгдэлд "2283 дугаар нислэгийн онгоцонд явсан 61 хүн бүгд нас барсныг мэдэгдэж байгаадаа харамсаж байна. Онгоцонд 57 зорчигч, бүхээгийн багийн дөрвөн гишүүн байсан" гэжээ.

"ATR 72-500" хос хөдөлгүүртэй турбопроп онгоц 13:21 цаг хүртэл 5000 метрийн өндөрт нисч байжээ. Гэвч 10 секундын дотор ойролцоогоор 76 метр унаж, буцаад найман секундын дотор ойролцоогоор 120 метр өндрийг авсан байна. Үүнээс найман секундын дараа 600 метр унаад, үргэлжлүүлэн нэг минутын дотор хурдацтай унажээ. Хамгийн сүүлд 13:22 цагт онгоцноос мэдээлэл дамжуулсан байна.

Одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй байна. Бичлэгээс харахад онгоц тэнгэрээс эргэлдсээр газарт унажээ.

Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва тэнгисийн цэргийн арга хэмжээнд оролцон үг хэлэхдээ нас барагсдын дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогсохыг уриалжээ. Мөн улс даяар гурван өдрийн гашуудал зарлаад байна.

Онцгой байдлын баг хэргийн газарт хохирогчдыг тогтоохоор ажиллаж байна. Гэвч тэдний ихэнх нь нүдээр танихааргүй түлэгджээ.

"Voepass Linhas Aéreas" онгоцыг 2010 онд үйлдвэрлэсэн бөгөөд тус компани 2022 оны есдүгээр сард худалдаж авсан байна. Онгоц үйлдвэрлэгч "ATR" компани мөрдөн байцаагчдад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж