"The MongolZ" өнөөдөр Оросын "Spirit"-ийн эсрэг тоглоно

"The MongolZ" өнөөдөр Оросын "Spirit"-ийн эсрэг тоглоно

"The MongolZ" өнөөдөр Оросын "Spirit"-ийн эсрэг тоглоно

Цахим спортын "Counter Strike" төрлийн хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээнүүдийн нэг болох "IEM Cologne" тэмцээн уламжлалт ёсоор Германы Кёльн хотод эхэлсэн. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч Монголын "The MongolZ" өрсөлдөж буй.

"The MongolZ" баг тэмцээнээ урьдчилсан шатнаас эхлүүлж, эхний тоглолтдоо Португалын "SAW" багт 1-2 гэсэн харьцаатай хожигдож, доод бүс рүү унасан. Улмаар хожигдох эрхгүй эхний тоглолтдоо Австралийн "FlyQuest"-ийг дараа нь Туркийн "Eternel Fire"-ийг тус тус хожиж, үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

"The MongolZ" баг үндсэн шатны А хэсэгт оржээ. Тэдний эхний өрсөлдөгч Оросын "Spirit" байх болно. Тоглолт өнөөдөр/2024.08.10/ 22.30 цагаас болно. Өмнө нь хоёр баг "IEM Katowice" тэмцээний хүрээнд тааран тоглоход "Spirit" 2-0 гэсэн харьцаатай хожиж байжээ.

"HLTV"-ийн чансаагаар "Spirit" хоёрдугаарт, "MongolZ" 11 дүгээр байрт явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж